Сурталчилгаа (15)
Хаах

Өдөр тутмын зүйлсийн талаар бидний мэддэггүй тодорхойлолтууд

2012-07-11, 04:21
17,137

Бидэнтэй өдөр тутам тааралддаг үзэгдэл, юмс бүхэн шинжлэх ухааны оноосон нэр томъёотой байдгийг та мэдэх үү? Ширээг ширээ гэдэг шиг, сандлыг сандал гэдэг шиг бидэндтэй өдөр бүр таардаг зарим нэгэн эд зүйлс, юмс үзэгдэл нь өөр өөрийн гэсэн сонирхолтой нэр томъёотой байдаг ажээ. Зарим нэгийг нь мэдээд авахад илүүдэхгүй, маш сонирхолтой нэрнүүд байна. Гэхдээ ийм сүртэй нэр томъёо, тодотголгүйгээр ч гэсэн амьдрал өрнөсөөр байдаг шүү дээ.

Өдөр тутмын зүйлсийн талаар бидний мэддэггүй тодорхойлолтууд



Библиокласм (Biblioclasm) - Ном болон эрдэм шинжилгээний ажлуудыг шатаах ёслол.




Демономани (Cacodemonomania)- хүний дотор хорон санаат сүнс амьдардаг гэсэн ойлголт.




Дактилион (Dactylion) - Дунд хурууны дээд үеийг ингэж нэрлэдэг байна. Тэгэхлээр F*ck you гаргахынхаа оронд та Дактилион гэж хэлж болох нь байна.




Энантиодроми (Enantiodromia) - Ямар нэгэн зүйл эсрэгээрээ эргэхийг хэлдэг.




Фанфарон (Fanfaronade) – Хамараа сөхөх, биеэ тоох, онгирох




Горгоны эффект (Gorgonize) – Өөр дээрээ хэт төвлөрөх, өөрийгөө хэт анхаарах




Гамарт (Hamartia) – аливаа хүнийг маш том алдаа гаргахад нь хүргэдэг хамгийн муу зан чанар




Акерсекомик (Acersecomic) – үсээ нэг ч удаа тайруулж үзээгүй хүнийг ингэж нэрлэдэг юм байна.




Инфандис (Infandous) – хэзээ ч алдаж болохгүй нууц




Жеттатура (Jettatura) – нүдээ ухах




Ктенология (ktenology) – хүний амийг хөнөөх аргуудыг судлах шинжлэх ухаан




Лептосом (Leptosome) – “одоохон хугарах нь” гэмээр хэтэрхий туранхай хүн




Монтивагант (Montivagant) – уул толгодоор зугаалах дуртай хүн




Ноегенезис (Noegenesis) – мэдлэгийг хуримтлуулах үйл явц




Остентиферос (Ostentiferous) – ер бусын үзэгдэл, далдын ертөнцийн талаарх баримт, мэдүүлэг




Погонотроф (Pogonotrophy) - сахлаа арчлах үйл ажиллагаа




Квокервожер (Quockerwodger) – Улс төрийн ажилтан гэсэн үг. Яг Квокервожер (Quockerwodger) гэдэг үг нь утсан хүүхэлдэйг хэлдэг.




Рекумбентибус (Recumbentibus) – алиных нь ч талд ороход хэцүү мөнхийн маргаантай асуудал. Жишээлбэл: өндөг, тахиа хоёрын аль нь анхдагч вэ? гэх мэт




Скриптуриент (Scripturient) – бичиж туурвих дэндүү дуртай хүн




Тарантизм (Tarantism) - бүжиглэх хүслээ барьж дийлэхээ больдог нэгэн төрлийн өвчин




Ультракрепидариан (Ultracrepidarian) – өөрөө мэдэхгүй зүйлийнхээ талаар зөвлөгөө өгөх дуртай хүн




Верналагния (Vernalagnia) – хавар болоход төрдөг романтик сэтгэл хөдлөл




Ороо бусгаа (Welter) – бодол, үг, үйлдлийн эмх замбараагүй байдал




Ксенизация (Xenization) - Тодорхой чиглэлгүйгээр аялах




Ёндерляция (Yonderly) - Бодол болон сэтгэлийн гэгээрэлд хүрэх нөхцөл байдал




Цугцванг (Zugzwang) – ямар ч шийдэл, үйлдэл хийсэн ч үр дүнгүй байх нөхцөл байдал. Өөрөөр бол яагаад ч нэмэргүй байдал.




0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()
Facebook cэтгэгдэл