Хaax
Хaax

Санаанд оромгүй турах аргууд

Огноо:2012.08.25, 15:58 Төрөл:Сонин хачин

Бүхий л хоолны дэглэм, тураах эмийг уусан мэт санагдавч танд ямарваа нэгэн өөрчлөлт мэдэгдэхгүй байна уу? Тэгвэл турах хэд хэдэн аймшигтай боловч санаанд оромгүй аргууд байх юм. Гэсэн хэдий ч эдгээр аргуудын заримыг туршиж үзсэний хэрэггүй л болов уу. Юуны талаар яриад байгааг минь Дэлгэрэнгүй дээр дарж үзээрэй.





1. Шээс хийх
Энэ аргын хамгийн гол утга учир нь таны биед өдөр бүр бага хэмжээний шээсийг юүлэх юм.
Английн иргэн Шерил Палони энэхүү аргын тусламжтайгаар 20кг-г 5 сарын туршид хасаж чадсан байна. Тэрээр 5 сарын турш өдөр бүр шээс биедээ юүлж байсан байна. Гэхдээ энэхүү шээс нь заавал жирэмсэн хүний шээс байх ёстой гэнэ. Энэхүү турах арга барилыг санал болгож буй эмч МакКарти Ирис хэлэхдээ: Жирэмсэн хүний шээсэнд  жин бууруулах зориулалтын гормон агуулагдсан байдаг гэжээ. Энэ нь хүний хорионик гонадотропин хэмээх гормон юм. Энэхүү гормон яг жирэмслэлтийн үед ихэд идэвхитэй байдаг бөгөөд бодисын солилцоог түргэсгэдэг учраас турахад хамгийн сайн нөлөө үзүүлдэг байна.




2. Өдөр 7 удаа секс хий
Дэлхийн хамгийн хүнд эмэгтэй өөрийн экс нөхөртэй 1 удаа бэлгийн харьцаанд орсноор 500К.кал шатаадаг гэнэ. Поллина Поттер хэмээх 47 настай эмэгтэй хамгийн хүнд эмэгтэй гэдгээр Гиннесийн номд оржээ. Тэр үедээ 317кг жинтэй байсан байна. Харин тэрээр хуучин нөхөр болох Алекстай харьцаагаа сэргээснээр жилийн дотор 45кг жин хасаж чадсан байна. Поллина хэлэхдээ: "Би хэтэрхий хүнд жинтэй учраас бэлгийн харьцаанд төдийлөн их үүрэг гүйцэтгэж чаддаггүй. Гэхдээ нэг унтахдаа 500Ккал шатааж чаддаг. Нөхрийнхөө тусламжтайгаар 44кг хасаж чадсан" гэжээ. Тэд өдөрт 7 удаа бэлгийн харьцаанд ордог гэнэ. Тиймээс тэрээр нөхрийнхөө тусламжтайгаар дахин 31кг хасахыг хүсэж байгаа гэнэ шүү.



3. Дусал хамранд хийх

Ихэнхи хүмүүс энэхүү арга барилыг аюултай хэмээн үзэж байжээ. Гэсэн хэдий ч энэхүү тураах эмчилгээ нь хурдан хугацаанд их жин хасах боломжтой байсан учраас хүмүүс энэ арга барилыг сонгох болжээ. Дусалны гол зорилго нь хүн хоол хүнсээ хамарт буй гуурсаараа идэх юм байна. Энэхүү арга барилыг зохиогч эмч Оливера ди Пьетро хэлэхдээ: "10 хонгийн дотор 9кг хасах боломжтой" гэжээ. Гуурсын тусламжтайгаар хүний ходоод руу уураг, өөх тос, ус агуулсан 800Ккал шингэн зүйл ордог гэнэ. Хэсэг хугацааны дараа нүүрстөрөгчгүйн улмаас хүний биед кетоз хэмээх үйл явц явагдах бөгөөд энэ өөхийг эрчимтэй хайлуулдаг байна. Хамгийн хэцүү нь та 10 хонгийн турш хэлэн дээрээ юу ч тавихгүй зөвхөн хамарт буй гуурсны тусламжтайгаар шингэн зүйл л уух юм байна.



4. Пейнтболл тоглох
Пейнтболл хэмээх энэхүү сонирхолтой тоглоом нь таныг ямар ч хоолны дэглэмгүйгээр турах боломжийг олгоно. Тоглоомын үеэр турахыг хүссэн үйлчлүүлэгчид өнгөтэй бөмбөгөнд оногдохгүйн тулд зугатах хэрэг гарна. Тоглоомын хуваарийг мэргэжлийн хүмүүс гаргасан учраас мөн л богино хугацаанд их жин хасах зорилготой юм. Курс хичээллэлт нь 10 долоо хоног бөгөөд 199 фунтын үнэтэй гэнэ. Пейнтболл нэг удаа тоглоход 800-1000Ккал шатдаг гэнэ. Тиймээс энэхүү арга нь үнэхээр хөгжилтэй арга бололтой.



5. Ходоодны бүс
Энэхүү бүсийг хийлгэсэн байхад хүн төдийлөн их идэж чадахгүй гэнэ. Гэсэн хэдий ч энэхүү бүсийг үнэхээр ходоодонд нь байрлуулдаггүй гэнэ. Эмнэлгийн ажилтнууд яг л мэс ажилбар хийх гэж байгаа юм шиг бэлдэж тухайн хүнд энэхүү мэс ажилбарыг хийсэн хэмээн сэтгэл санааны хувьд үнэмшүүлж чаддаг байна. Тиймээс хүмүүс өөрсдийгөө энэ бүсийг хийлгэсэн хэмээн бодож санаагаа дагаж бага идээд турж эхэлдэг гэнэ. Марион Корнс хэмээх энэ эмэгтэй энэхүү арга барилыг туршиж үзсэн бөгөөд 4 сарын дотор 22-14 размер хүртлээ турж чадсан байна. Тэрээр 7 хоногт ойролцоогоор 4 кг хассан гэнэ.



6. Хэлэн дээрх нөхөөс
Хэрвээ та бүх хоолны дэглэм дээр суугаад, бүх эмүүдийг хэрэглээд үр дүнд хүрж чадахгүй байгаа бол Калифорнийн эмч Никола Чугай танд тус болж чадах нь ээ. Тэрээр хоол идэх явцыг хүнд хэцүү үйл ажиллагаа болгосноор та жин хасаж чадна. Тэрээр хүний хэлэн дээр уутан тор оёдог бөгөөд хатуу юм идэх явцад тэр нь маш их өвддөг учраас хүн хүссэн хүсээгүй шингэн хоолны дэглэм дээр суудаг гэнэ. Энэхүү арга барилыг огт турж чадахгүй байгаа 60 гаруй эмэгтэй туршиж үзсэн бөгөөд тэд сард дунджаар 10 кг хасаж байна.



7. 8700 футын өндөрт
Хүссэн зүйлээ идээд, ямар ч дасгал хөдөлгөөн хийхгүйгээр турахыг хүсэж байна уу? Тэгвэл та аль болох өндөрлөг газар байх хэрэгтэй. Илүүдэл жингийн асуудалтай тулгараад байсан 20 эрийг 7 хонгийн турш 8700 футын өндөртэй газар байрлуулжээ. Үүнээс гадна тэд дасгал хөдөлгөөн огт хийгээгүй бөгөөд хүссэн зүйлээ идэж байсан байна. Энэхүү арга барилын дүнд тэд эхний 7 хоногт дунджаар 3кг хассан байсан бол сарын дараа дунджаар 5кг хассан байжээ. Эрдэмтдийн үзэж байгаагаар өндөрлөг газар хүмүүс бага илчлэг зарцуулдаг учраас бага иддэг гэжээ. Гэхдээ 6 сарын турш өндөрлөг газар байх юм бол бие организм дасаад буцаад хуучин хэвэндээ орох учраас хамгийн ихдээ 7 хоног байж хэсэг завсарласны дараа дахин 7 хоног гарж байж болох юм гэж үзсэн байна.


Эцэст хэлэхэд, дээрх мэдээллийг бид гадны сайтаас сонирхолтой учраас орчуулж тавилаа. Танд гэж зөвлөхөд энэ аргуудын заримыг нь туршаад хэрэггүй гэдгийг шуудхан хэлье. Турах сонгодог арга бол хөдөлгөөн гэдгийг бүү мартаарай. Та хамгийн гол нь өөрийг ялан дийлж, тэвчээртэй байх нь чухал юм шүү. Спортоор хичээл, өглөө орой гүйж алхаж бай. Тослог ихтэй хоол хүнсээ багасгах хэрэгтэй.


Мэдээ нэмсэн: xerox
Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.

Сүүлд нэмэгдсэн зар