Хaax
Хaax

Odno's Talk шоуны эхний 3 дугаар | Шууд үзэхээр!

Огноо:2012.09.27, 16:28 Төрөл:Монгол видео
Creative Art Group нь хошин урлагийн “Х-Түц” продакшны жүжигчин, алаг нүдэн Одноотой хамтран “Odno’s talk show” хэмээх сонирхолтой нэвтрүүлэгийг эхлүүлсэн билээ. Саакын хэрэглэгч та бидэнд шоуг зохион байгуулагчдын зүгээс эхний 3 дугаарыг илгээсэн байна. Эдгээр гурван дугаар нь өөр өөрийн онцлогтой, анхных гэхэд маш сайхан нэвтрүүлэг болж чаджээ. Дараа дараагийн нэвтрүүлэгүүдийг “UBS-2” сувгаар Лхагва, Бямба гаригуудад хүлээн авч үзээрэй.




1. Зохиолч Чинагийн Галсан
Дэлхийн Монгол зохиолч хэмээн нэрлэгддэг Чинагийн Галсан. Онгод хиймориор цалгисан энэ уран бүтээлч маань сая мод тарихыг хүсчээ. Түүний мөрөөдөл биелэж, борооны машин ч бүтээж... Энэ тухай энгүй сайхан ярилцлагыг эрхэм танд хүргэе. Мэдээж уран бүтээл тэр дундаа гайхамшигт зохиолуудынх нь тухай, тэдгээрийг хэрхэн бүтээсэн тухай ч бас хуучлах болно.




2. Жүжигчин, зураач С.Балданпүрэв
Амьдрал бол жүжиг гэдэг. Харин жүжигчин, зураач С.Балданпүрэвийн амьдрал дэндүү адармаатай, ээдрээтэй бас амттай жүжиг байлаа. Тиймээс ч тэрээр энэхүү жүжиг шиг амьдралынхаа тухай нулимстай түүхийг хүүрнэсэн юм.



 
3. Ятгын хатан хаан Б.Мөнх-Эрдэнэ
Ятга хэмээх хөгжмөөр хүмүүсийг уяртал, уйлтал хөгжимдөх энэ залуухан бүсгүй маань хүний сайхан сэтгэл тэр дундаа эхийн сэтгэлийн тухай чин сэтгэлийн яриаг бидэнтэй өрнүүлсэн юм. Мөн залуу насны хүсэл мөрөөдөл, уран бүтээлч байхын утга учрыг ч бас өгүүлэх болно...




Мэдээ нэмсэн: xerox
Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.

Сүүлд нэмэгдсэн зар