Хaax
Хaax

Дэлхий дээрх хамгийн том амьтад

Огноо:2012.11.09, 08:42 Төрөл:Амьтад
Дэлхий дээр маш олон тооны том амьтад байдаг. Зарим нэг эдгээр амьтдыг бид огт харж байгаагүй боловч харин сонссон байж болох юм. Тэгвэл одоо дэлхийн хамгийн том 15 амьтны талаар хүргэе. Эдгээр амьтдыг сүүн тэжээлтэн, махчин, хэвлийгээр явагчид, шувууд гэх мэтээр ангилан төрөл төрлийнх нь хамгийн том, хамгийн хүнд, хамгийн өндөр, хамгийн урт гэх мэт хамгийн хамгийнаас нь жагсаалт гаргасан болно.




1. Одоо амьдарч буй хамгийн том амьтан - Цэнхэр халим
Цэнхэр халим нь (Balaenoptera musculus) далайн сүүн тэжээлтэн амьтан юм. 30 метрийн урттай, 180 болон түүнээс дээш тонн жинтэй энэхүү амьтан нь дэлхий дээр оршиж байсан амьтдаас хамгийн том нь аж. Цэнхэр халимны хэл нь ойролцоогоор 2.7 тонн жинтэй байдаг нь Энэтхэгийн дундаж зааны хэмжээтэй адил бөгөөд зүрх нь 600 кг жинтэй юм байна. Өөр ийм том зүрхтэй амьтан үгүй аж. Цэнхэр халимны зүрхний хэмжээ нь Mini Cooper машинтай ойролцоо бөгөөд жин нь ч бараг ойролцоо гэнэ.











2. Хуурай газрын хамгийн хүнд жинтэй амьтан - Африкийн заан
Бидний амьдарч буй энэ зуунд оршин байх хамгийн том хуурай газрын амьтан нь Африкийн заан юм байна. Эр зааны урт нь 6-7 метр, 3.3 метр өндөр бөгөөд жин нь 6 тонн байдаг. Харин эм нь арай жижиг боловч 5.4-6.9 метрийн урттай, 2.7 метр өндөр, 3 тонн жинтэй гэнэ. Нас бие гүйцсэн зааны том биенээс амьтад их сүрддэг учраас тэдний хувьд ямарч дайсангүй боловч дөнгөж төрсөн зааны тугал руу арслан, матар дайрах тохиолдол байдаг байна.



3. Дэлхийн хамгийн өндөр амьтан - Анааш
Анааш нь (Giraffa camelopardalis) Африкийн сүүн тэжээлтэй, хос туурайтан амьтан бөгөөд дэлхийн хамгийн өндөр амьтан гэнэ. Тэдний өндөр нь 5-6 метр хүрдэг бөгөөд эр анааш нь 1,6 тонн жинтэй, эм нь 830 кг жинтэй байдаг байна. Анаашны хүзүү нь бараг хоёр метр орчим урттай бөгөөд энэ нь бараг биеийн тал өндөр нь болдог. Хүзүүнийхэн урт нь зоо нуруунаас эхэлдэг байна.



4. Дэлхийн хамгийн том махчин амьтан - Өмнөдийн далайн хав
Өмнөдийн далайн хав нь өнөөдөр амьдарч буй хамгийн том махчин амьтан юм. Эр далайн хав болон эм далайн хавны биеийн харьцаа нь их ялгаатай байдаг. Эр хав нь эм хаваа болдвол тав, зургаа дахин хүнд гэнэ. Эм хав 400-900 кг жинтэй, 2.6-3 метрийн урттай байхад, эр нь 2.2-4 тонн жинтэй байдаг байна.



5. Хуурай газрын хамгийн том махчин амьтан – Туйлын цагаан баавгай болон Кадьяк баавгай.
Хуурай газрын хамгийн том махчин амьтан нь туйлын цагаан баавгай болон хүрэн баавгайн нэг төрөл болох Кадьяк баавгай юм. Эдгээр баавгайн биеийн хэмжээ нь ижил учраас аль нь илүү том болохыг мэдэхэд хэцүү. Тэдний өндөр 1.6 метр давдаг бөгөөд биеийнх нь урт нь 3 метр хүрдэг байна. Хамгийн хүнд хэмээн тэмдэглэгдсэн цагаан баавгай болон хүрэн баавгайн жин нь 1.003 кг болон 1.135 кг хүрч байсан аж.





6. Хамгийн том хэвлээр явагч амьтан – Далай орчмын матар
Далайн матар нь (Crocodylus porosus) бүх хэвлээр явагч амьтдаас хамгийн том нь аж. Энэхүү матарыг Хойд Австралиас Зүүн Өмнөд Ази болон Энэтхэгийн далайн зүүн эрэг хавиар олж болох юм. Нас бие гүйцсэн эр матар 409-1000кг, урт нь 4.1-5.5 метрийн хооронд хэлбэлздэг. Харин хөгшин матрууд 6 метрээс илүү урттай, 1000-аас илүү жинтэй байх тохиолдол бий. Матрын төрөл дундаас 4,8 метрээс илүү урт болдог цорын ганц төрөл юм. Далайн матар нь махчин амьтан бөгөөд түүний газар нутагт халдан ирсэн ямар ч амьтан руу дайрдаг байна.



7. Дэлхийн хамгийн том газар уснаа амьдрагч гүрвэл - Хятадын саламандер
Хятадын энэхүү аврга саламандер гүрвэл нь (Andrias davidianus) дэлхийн хамгийн том газар уснаа амьдрагч бөгөөд 180 см урттай гэнэ. Харамсалтай нь өнөөдрийн байдлаар эдгээр амьтад энэ уртдаа хүрэх нь ховор аж. Учир саламандерийг хүнсэнд хэрэглэдэг байна. Хятадын хад болон нууранд амьдардаг эдгээр амьтад ховордож байгаа гэнэ. Үүнд байгалийн хүчин зүйлс болон хүнсэнд хэрэглэх байдал, мөн Хятадын анагаах ухаанд хэрэглэдэг нь ихээхэн нөлөөлж байгаа билээ.





8. Дэлхийн хамгийн том туулай - Фламандын аварга туулай
Дэлхийн хамгийн том туулай нь Фламанын бүс нутгаас гаралтай тэжээмэл Фламандын аварга туулай юм. Эдгээр туулайнууд 16-р зууны үед Гента, Бельги зэрэг хотоор тархсан байсан бөгөөд 12.7 кг жинтэй болог байжээ.





9. Дэлхийн  хамгийн том сарьсан багваахай - Аварга сарьсан багваайхай болох  (Acerodon jubatus)
Хамгийн том сарьсан багваахай нь ”Алтан титэмт үнэг” хэмээх (Acerodon jubatus) аварга сарьсан багваахай юм. Эдгээр сарьсан багваахайнууд Филлипины нутгаар оршин байдаг бөгөөд ховор амьтдын тоонд орж байгаа гэнэ. Жин нь хамгийн ихдээ 1.5 кг, урт нь 55 см, далавчны өргөн нь 1.8 метр хүртэл болдог байна. Энгийн том сарьсан багваахай нь (Pteropus vampyrus) хэмжээ болон уртаараа жижиг боловч далавчных нь урт нь 2 метр хүрэх тохиолдол байжээ.



10. Дэлхийн хамгийн том мэрэгч амьтан – Капибара, эсвэл далайн гахай
Капибара (Hydrochoerus hydrochaeris) нь Өмнөд Америк болон Андын орнуудад амьдардаг дэлхийн хамгийн том мэрэгч амьтан аж. Нас бие гүйцсэн Капибара 1.5 метр урт, 0.9 метр өндөр, 105.4 кг жинтэй байдаг байна. Энэ нь маш тархмал бөгөөд хүн их суурьшсан гаар ч амархан дасан зохицдог байна.





11. Хамгийн том ястан загас – Далайн наран загас
Osteichthyes буюу наран загас нь мөгөөрсний оронд гавал ястай хамгийн том загас юм.  Энэхүү загасны 29.000 орчим төрөл байдаг бөгөөд сээр нуруутан амьтдын хамгийн дээд давхарга нь аж.

Хамгийн том ястан загас нь Далайн наран загас (Mola mola) юм. Энэхүү загас нь том толгой, сүүлтэй бөгөөд биеийн ихэнх хэсэг нь хавтгай юм байна. Нас бие гүйцсэн далайн наран загас дунджаар 1.8 метр урт, сэлүүр хоорондох зай нь 2.5 метр болон 1000 кг жинтэй байдаг. Заримдаа 3.3 метр урттай, 2.300 кг жинтэй аварга загас хүртэл таарч байсан гэнэ.





12. Хамгийн том могой - Анаконда
Хамгийн хүнд жинтэй хэвлээр явагч амьтан нь ногоон Анаконда (Eunectes murinus) аж. Хамгийн хүнд жинтэй хэмээн тэмдэглэгдсэн могой 7.5 метр урт, 250 кг жинтэй боловч үүнээс ч том могой бий хэмээх яриа байдаг. Зүүн Өмнөд Азид байх Питон (Питон reticulatus)  хэмээх могой нь 9.7 метр боловч жин нь хамаагүй бага гэнэ.



13. Хамгийн том шувуу – Тэмээн хяруул
Дэлхийн хамгийн том шувуу нь тэмээн хяруул (Struthio camelus) юм. Тэрээр Африк болон Арабын улсуудаар оршин байдаг. Эр тэмээн хяруул нь 2.8 м-ээс дээш өндөртэй, 156 кг орчим жинтэй. Харин өндөг нь 1.4 кг жинтэй бөгөөд дэлхийн хамгийн том өндөг хэмээн тооцогддог байна. Мөн тэмээн хяруулууд маш хурдан 97.5 км\цаг хурдтай гүйдэг нь хамгийн хурдан хоёр хөлт амьтны тоонд зүй ёсоор багтдаг аж.



14. Хамгийн хүнд нисдэг шувуу – Далматины хотон шувуу
Хотон шувууны төрөлд багтах Далматины хотон нь (Pelecanus crispus) дэхийн хамгийн хүнд жинтэй нисдэг шувуу юм байна. Зүүн Өмнөд Европоос Энэтхэг, Хятад болон жижиг нууруудаар тархан амьдардаг. Энэ хотон шувуунуудаас хамгийн том нь бөгөөд 160-180 см урт, 11-15 кг, далавч нь 3 метр гаруй гэнэ. Далматины хотон шувуу нь дунджаар дэлхийн хамгийн хүнд нисдэг шувуу боловч эр хун нийт жингээрээ үүнээс ч хүнд жинтэй байж болох юм.



15.  Хамгийн том үет хөлтөн – Японы хавч-аалз
Японы хавч-аалз нь Япон улсын эргэн тойронд байрлах усанд амьдардаг далайн амьтан юм. Түүний урт нь энгийн үет хөлтөн амьтнаас үл ялиг урт буюу 3.8 метр, жин нь 19 кг хүрдэг. Эдгээр хавч-аалзнууд дун хэлбэртэн амьтдаар хооллодог бөгөөд 100 орчим жил амьдрах настай байдаг аж.






Мэдээ нэмсэн: xerox
Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.

Сүүлд нэмэгдсэн зар