Хaax
Хaax

Гиннесийн гайхалтай амжилтууд

Огноо:2013.01.14, 13:47 Төрөл:Сонин хачин
Гиннесийн номыг жил бүр гаргадаг бөгөөд оны хамгийн шилдэг, хамгийн гайхалтай ер нь л хамгийн хамгийн гэсэн бүхэн энэхүү номонд багтдаг гэдгийг бид сайн мэднэ. Жишээлбэл: Хамгийн урт хумстай хүн, хамгийн жижигхэн хүн гэх мэт. Ингээд Гиннесийн номон дахь үе үеийн хамгийн шилдгүүдтэй танилцацгаая.



1. Хамгийн урт хэлтэй 21 настай Шанель Тапер болон хамгийн хөвсгөр үстэй 35 настай Эвин Дугас хоёр. (Photo by Guinness World Records)



2. 24 настай Эдвард Нино Эрнандес нь дэлхийн хамгийн жижиг эрэгтэй хүнээр шалгарсан байна. Тэрээр Колумбийн Боготод амьдардаг аж. (Photo by William Fernando Martinez/Associated Press)



3. Баруун талд нь буй Ли Редмонд хамгийн урт хумстай хэмээн Геннесийн номд багтаж байжээ. Харамсалтай нь 2010 онд тэрээр автын ослоор хумсаа хугалсан бөгөөд одоогийн хамгийн урт хумсны эзэн Мелвин Бут юм байна. Түүний хумсны урт 9 метр орчим аж. (Photo by Ronald Mackechnie/Guiness World Records Book Launch/Associated Press)



4. Филлипиний оюутнууд болон Санто Томас Их Сургуулийн багш болон ажилчид Домеканы загалмай хийжээ. Энэхүү загалмайг хийхэд 20,000 орчим хүн оролцсон бөгөөд Гиннесийн номд багтсан байна. (Photo by Aaron Favila/Associated Press)



5. Иерусалим иргэд дэлхийн хамгийн том кугель хэмээх Еврей үндэстнй амттанг гайхан харж байна. (Photo by ZOOM 77/Associated Press)



6. Тогооч нар хамгийн том фалафел хийхийг эрмэлзжээ. (Photo by Anwar Amro/AFP Photo)



7. Дэлхийн хамгийн их бөмбөрийн цуглуулга. (Photo by James Ellerker/Guinness World Records)



8. Дэлхийн хамгийн том өндөг нь 8.2 см урт, 6.3 см өргөн, 170 грамм жинтэй. Энэхүү өндгийг гаргасан тахианы эзнийг Мурман Модебадзе гэдэг. (Photo by Vano Shlamov/AFP Photo)



9. 3303 мерийн өндөр дүүжин олсон дээгүүр явж буй Фредди Нок. (Photo by Arno Balzarini/Keystone/Associated Press)



10. Египет залуу Мустафа Исмаил дэлхийн хамгийн том хоёр толгойт, гурван толгойт булчинтай билээ. (Photo by Guinness World Records)



11. Арабын үндэсний амттангуудаар хийсэн 112 метр урт мозайк. (Photo by Louai Beshara/AFP Photo)



12. Хамгийн намхан машин. Түүний өндөр нь 45 см гэнэ. Энэхүү машиныг Мирай гэдэг бөгөөд Японы автомашины инженерийн факультетийн багш, оюутнууд зохион бүтээжээ. (Photo by Shinsuke Kamioka/Guinness World Records)



13. “Levis” брэндийн 30 м-ийн өндөртэй хамгийн өндөр жийнс. (Photo by Chung Sung-Jun)



14. Хүүхдүүдийн зурсан хамгийн урт далбаа. (Photo by Bogdan Maran/Mediafax/Associated Press)



15. Оманчууд үндэсний “кабса” хоолоо хийж байна. (Photo by Mohammed Mahjoub/AFP Photo)



16. Лондонгийн усан бүжгийн тамирчид минутанд хамгийн их хөлний хөдөлгөөн хийх амжилтыг эвдэхээр хүчээ үзжээ. (Photo by Bertrand Langlois/AFP Photo)



17. Серфингийн хамгийн урт тавцан. Түүний урт нь 12 метр бөгөөд 47 тамирчин багтсан байна. (Photo by Steve Holland/Associated Press)



18. 1000 хүүхэд цаасан шувуу хийсгэж байна. Тэд 7200 цаасан шувууг нэгэн зэрэг хийсгэсэн амжилтыг эвдэхийг хичээжээ. (Photo by Khalil Hamra/Associated Press)



19. Хамгийн их барбины цуглуулгатай эмэгтэй. Тэрээр 15000 барбитай юм байна. (Photo by Ranald Mackechnie/Guinness World Records)



20. 142,000 бөмбөгөөр дүүргэсэн хөл бөмбөгийн талбай. (Photo by Christof Koepsel/Bongarts)



21. Филлипины политехникийн Их Сургуулийн 31,000 орчим багш, оюутнууд хамтран “хүн солонго” бүтээжээ. (Photo by AFP Photo)



22. Дэлхийн хамгийн их пирсингтэй эмэгтэй Элэйн Дэвидсон. (Photo by Gareth Cattermole)



23. Хамгийн их өндөр өсгийт гуталтай хүмүүс гүйсэн хэмээх амжилтыг эвдэхийн өмнөх бие халаалт. (Photo by William West/AFP Photo)



24. Хөзрөөр бүтээл урладаг Брайан Берг “Макао” зочид буудал болон казиног урласан байна. Үүнийг хийхэд 44 хоног болон 218,792 хөзөр шаардагдсан гэнэ. (Photo by Dale de la Rey/AFP Photo)



25. CN цамхаг дээр алхсан “EdgeWalk” арга хэмжээ нь байшин дээр алхсан хамгийн эрсдэлтай алхмын тоонд оржээ. (Photo by CNW Group/CN Tower)



26. Дугуйн тамирчин Ксавье Запата 43 минутын дотор 643 ширхэг шатаар бууж, өмнөх амжилтыг эвдэж чаджээ. (Photo by Raul Arboleda/AFP Photo)



27. Нэг дор шүршүүрторж буй хамгийн их хүн. (Photo by Lynx UK/Guinness World Records)



28. M&M-ийн энэхүү дүрсэнд 1000 ширхэг үрлэн чихэр багтжээ. (Photo by Stan Honda/AFP Photo)



29. Дэлхийн хамгийн олон чихмэл нохойтой хүнийг Жорж Хаас гэдэг байсан боловч тэрээр 1945 онд амиа хорлосон байна. Жоржид мянга орчим амьтан байдаг байсан бөгөөд 200 орчим нохой байсны 51-ийг үхсэнийх нь дараа ийнхүү чихмэл болгосон аж. (Photo by Radek Mica/AFP Photo)



30. Хамгийн том 3D зураг. Түүний урт нь 60 метр, талбай нь 891 кв.м юм байна. Энэхүү зургийг Британийн зурагчин Жо Хилл зуржээ. (Photo by Matt Dunham/Associated Press)



31. 300,000 хүн Лепрекон хувцастай нэг дор цуглажээ. (Photo by Maxwell Photography/Guinness World Records)



32. Дэлхийн хамгийн өндөр настай гимнастикийн тамирчин болох 86 настай Жоанна Каас. (Photo by Guinness World Records)



33. Зевс бол дэлхийн хамгийн өндөр нохой юм байна. Түүний өндөр 111 см аж. (Photo by Guinness World Records)



34. 560 Энэтхэгийн бүжигчид Гиннесийн амжилтыг эвдэхээр цуглажээ. (Photo by STRDEL/AFP Photo)



35. Хамгийн жижиг бух. Тэрээр 76,2 см өндөртэй юм байна. (Photo by STRDEL/AFP Photo)



36. Хамгийн олон бикинитэй хүмүүс хэмээх цугларалтанд оролцсон бүсгүйчүүд. Мөн энэхүү цугларалтанд модель Холи Мэдисон, Диана Дакаке, Аманда Порт нар оролцсон бөгөөд нийт 281 хүн оролцжээ. (Photo by Ethan Miller/Visitlasvegas.com)



37. 1000 гаруй бүжгийн хос хамгийн их хос бүжиглэсэн хэмээх амжилтыг авахын тулд ийнхүү бүжиглэжээ. (Photo by Ronaldo Schemidt/AFP Photo)



38. Дэлхийн хамгийн жижиг нисдэг тэрэг. Түүний урт нь 3.96 метр, жин нь 69 кг юм байна. (Photo by Shinsuke Kamioka/Guinness World Records)



39. 748 кг жинтэй хамгийн хүнд унадаг дугуй. Энэхүү дугуйг зохион бүтээгч нь Нидерландын Воутер ван ден Бош аж. (Photo by Ranald Mackechnie/Guinness World Records)



40. Лас-Вегаст болсон хамгийн их бикинитэй хүмүүсийн цугларалт. (Photo by Ethan Miller/Visitlasvegas.com)



41. Манилын ерөнхийлөгч асан Филиппин Корасон Акиногийн мозаик. Энэхүү мозайк 3200 орчим зургаас бүтсэн бөгөөд 4 тонн жинтэй гэнэ. (Photo by Noel Celis/AFP Photo)



42. Хамгийн өндөр буюу 1.1 метрийн өндөр үстэй хүн Кацухиро Ватанабе юм байна. (Photo by Adrees Latif/Reuters)



43. 10 см-ийн зузаантай, 40 см-ийн урттай хамгийн том Хот-дог. Энэхүү хот-догийг гахай, үхрийн махаар хийсэн байна. (Photo by Kevin Scott Ramos/Guinness World Records)



44. Адили Вуксор Бээжингийн талбай дээгүүр 2 сарын турш олсон аялал хийсэн бөгөөд өдөрт 5 цаг явдаг байжээ. (Photo by Alexander F. Yuan/Associated Press)



45. Жулия Гнусегийн биеийн 95% нь шивээстэй юм байна. Тиймээс тэрээр дэлхийн хамгийн их шивээстэй эмэгтэй болсон байна. (Photo by Mario Tama)



46. Дөрвөн настай Сэм хэмээх энэхүү илжиг дэлхийн хамгийн өндөр илжиг болсон бөгөөд түүний өндөр нь 1,5 метр аж. (Photo by James Ellerker/Guinness World Records)



47. Трабл хэмээх нэртэй энэхүү муурын өндөр нь 48,3 см бөгөөд тэрээр дэлхийн хамгийн өндөр муур юм байна. (Photo by James Ellerker/Guinness World Records)



Мэдээ нэмсэн: hero
Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.

Сүүлд нэмэгдсэн зар