Хaax
Хaax

Гэр бүлийн хүчирхийлэл

Огноо:2013.03.19, 13:40 Төрөл:Фото зураг
Гэр бүлийн хүчирхийлэл ихэнхидээ нууц байсаар өнгөрдөг. Ихэнхи тохиолдолд бид энэхүү мэдээллийг телевиз, хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон найз нөхдөөсөө сонсож мэддэг. Зарим тохиолдолд биеэ хөхрүүлчихсэн эмэгтэй “шатнаас уначихсан юмаа” -хэмээн хэлээд л энэхүү хүчирхийллийг нуудаг. Гэрэл зурагчин Сара Наоми Левковиц (Sarah Naomi Levkovits) нэгэн өдөрлөгийн үеэр Шэйн болон Мегги нартай танилцсан юм. Яагаад ч юм тэрээр энэхүү хосын талаар фото мэдээлэл хийхийг хүсжээ. Гэтэл эцсийн эцэст энэ нь гэр бүлийн хүчирхийллийн талаар мэдээлэл болно гэж тэрээр бодоогүй байна.


Гэрэл зурагчин маань Мэггиг нөхөр нь зодож байхад түүний гэрч болсон байна. Хожим нь Сараг зодолтыг зогсоосонгүй хэмээн шүүмжилж байсан ч хэрвээ Шейн илүү их ууралчихвал үүнээс ч аймар зүйл болох магадлалтай байсан хэмээн Сара хэлжээ. Тиймээс тэр зураг авалтыг үргэлжлүүсээр байсан байна.

1. Нөхөр Шейн нь 31 настай бөгөөд амьдралынхаа ихэнхи мөчүүдийг шоронд өнгөрүүлжээ. Түүний шивээснүүд болон өнгөрсөн амьдрал нь шоронгоос суллагдаж гарсны дараа маш их саад болж байсан байна. Ингээд тэрээр шоронгоос суллагдаад амьдралаа шинээр эхлэхийг хүссэн бөгөөд энэхүү эхлэлд нь түүнээс 11 насаар дүү Мегги орж иржээ.



2. Мэгги болон Шейны гал халуун дурлалын үе төдийлөн удаан үргэлжилсэнгүй. Шейн өдөр бүр шоронгоос Мегги руу залгадаг байсан бөгөөд түүнийг суллагдсаны дараа тэд болзох болжээ.



3. Мэгги нь Мэмфис (2 нас) болон Кайден (4 нас) хэмээх хоёр хүүхэдтэй бөгөөд Шейнтэй уулзахын хэдэн сарын өмнө тэдний эцгээс нь салсан байна.



4. Сар болзсоныхоо дараа Шейн нь Мэгги хэмээх нэрийг хүзүүн дээрээ шивүүлжээ.



5. Шейн гэр бүлээ тэжээхийн тулд Христийн рок хамтлагт дуучин болохын тулд ихээхэн хичээсэн байна.



6. Мэмфистэй харилцахад Шейнд илүү хялбар байсан байна. “Би тэдний хүссэн бүгдийг хийж, сайн эцэг байхыг хичээж байна” –хэмээн ярьжээ.



7. Харин хүү Кайдентай Шейны харилцаа нэг л эвлэрч өгөхгүй байлаа.



8. Хэдэн сарын дараа Шейн, Мэгги нар тусдаа гарсан бөгөөд Мэгги өмнө нь хэзээ ч гэр бүлээсээ ийнхүү холдож байгаагүй аж.



9. Кайден Мэггиний анхны хүү бөгөөд өөрийн хүчтэй байдлаа харуулж байна.



10. Үсчинд очих нь Шейн болон Кайдены харилцааг илүү дотно болгох ёстой.



11. Шейн Кайдены хувьд эцэг нь болохыг хүсэж байсан бол Кайден түүнийг эцгийгээ хэмээн хүлээн зөвшөөрөхийг хүсэхгүй байгаа аж.



12. Мэгги хэлэхдээ: “Тэд миний хайрыг татахын тулд байнга өрсөлдөж байгаа эрчүүд мэт харагддаг” гэжээ.



13. Шейн Кайденыг тайвшруулахыг хичээж байна.



14. Ажилгүй байдал болон хүүхдүүдтэй харилцах харилцаа нь Шейны сэтгэл санаанд муугаар нөлөөлж байгаа учир Шейн, Мэгги хоёр байнга хэрүүлтэй байгаа аж. Мэгги болон Шейны анхны хэрүүл нь Мэгги хүүхдүүддээ хэт их анхаарал хандуулж байгаагаас үүссэн байна. “Би яагаад бага ч гэсэн хугацаанд чиний амьдралын чухал хэсэг байж болдоггүй юм” -хэмээн Шейн уцаарлаж байжээ.



15. Нэгэн төрсөн өдрийн үдэшлэгийн дараа Шейн болон Мэгги нар хэрэлдсэн байна. Хэрүүл үүсэх болсон гол шалтгаан нь Шейнд хангалттай анхаарал хандуулахгүй байна гэдгээс үүссэн аж.



16. Шейн болон Мэгги нарын хэрэлдэж буй байдал.



17. Удаан хугацааны туршид Шейн Мэгги нар хоёулхнаа болзоогүй байна.



18. Энэ оройдоо л Мэгги Шейнийг нэгэн бүсгүйтэй хардаж караоке-барнаас түрүүлэн явжээ. Шейн гэртээ ирээд Мэгги рүү түүнийг хаяж явлаа хэмээн уурлаж хэрүүл эхэлсэн байна. Мэгги Шейнийг хүүхэд сэрээлээ хэмээн гэрээсээ хөөжээ.



19. Явахын оронд Шейн улам их уурлаж Мэггиг найзтайгаа хардах болсон байна.



20. Дараа нь Шейн Мэггиг анхны удаа алгаджээ.



21. Шейн хэлэхдээ: “Чамд хоёр л сонголт байна. Би чамайг гал тогооны өрөөнд зодно. Эсвэл хоёулаа хонгилын өрөөнд орж яриагаа үргэлжлүүлэх болно” -гэжээ.



22. Мэгги татгалзсан учир Шейн түүний нүүр, хүзүүг базаж эхэлсэн байна.



23. Тэднийг зодолдож байх хооронд бяцхан Мэмфис сэрсэн бөгөөд тэдний зодооны ихэнхи хэсгийг харж уйлан зогсжээ.



24. Шейн Мэггин нүүр рүү тулан орилож байсан бол бяцхан Мэмфис уйлж буй эхийгээ тайвшруулахын тулд тэдний дунд орсон байна.



25. 00:30 үед цагдаагийнхан ирсэн бөгөөд хөрш айл нь ийнхүү цагдаа дууджээ. Болсон үйл явдлыг офицерт тайлбарлаж байх зуураа Мэгги зөөлөн уйлж, тамхи татаж байсан байна.



26. Шейн баривчлагдахынхаа өмнө Мэмфисийг тэвэрчээ. Тэрээр: “Би муу хүн биш. Мэгги согтуу байсан ч хүүхдүүддээ авч явахыг хүсэж байсан учир би түүнийг зогсоохын тулд ийнхүү уурласан юм” -хэмээн дахин дахин давтаж байлаа.



27. Шейн Мэггигээс гомдол гаргасан өргөдлөө аваач хэмээн гуйж байжээ. “Мэгги, би чамд хайртай. Намайг битгий баривчлуулаач” -хэмээн гуйсаар...



28. Цагдаагийн офицер Мэггигийн гэмтлийн гэрэл зургийг авч байна. “Тэр хэзээ ч зогсохгүй гэдгийг чи мэдэж байгаа. Ийм хүмүүс алж байж л зогсдог юм” -хэмээн офицер Мэггид хэлж байжээ.



29. Тэд Мэггиг ятгаж гомдол гаргасан өргөдөл дээр гарын үсэг зуруулсан байна. “Түүнд муу юм тохиолдоосой гэж би хүсэхгүй байна” -хэмээн Мэгги уйлж байлаа. “Тэр өөрөө л энэ бүх зүйлийг хийсэн шүү дээ” -хэмээн цагдаагийн офицер Мэггиг тайвшруулсаар...



30. Ийм хүнд цохилтын дараа Мэггигийн дотор эвгүйрчээ.



31. Тэр шөнөдөө тэрээр хүүхдүүдээ авч найзынх руугаа явсан юм.



32. Зодооны ихэнхи хэсэгт унтаж байсан Кайденыг сэрээхэд тэрээр уйлж байсан бол бага охин Мэмфис “Ээж ээ, битгий уйл. Би танд хайртай” -хэмээн хэлж байжээ.



33. “Би түүнийг үзэн ядаж байна” -гэж Мэгги найзындаа ирээд уйллаа.



34. Маргааш нь Мэгги гэртээ харьж хувцасаа авахаас айж байсан бөгөөд шорон руу залгаж Шейныг сулласан эсэхийг асууж байсан юм.



35. Найз Эмигийнхээ гэрийн гадаа.



36. Бяцхан охин Мэмфис. Энэ охин ээжийгээ хэрхэн зодуулж байгааг харсан бяцхан гэрч шүү дээ.



37. Хэд хоногийн дараа Мэгги албан ёсны өргөдөл гаргасан байна. Тэрээр хүүхдүүдийнхээ эцэгтэй холбоо тогтоосон бөгөөд хүүхдүүдийн эцэг нь Аляскт алба хааж байгаа аж.



38. Ингээд Мэгги хуучин нөхөртэйгөө эвлэрэх алхмыг хийхээр шийджээ. Нисэх буудал руу тэднийг эцэг нь хүргэж ирсэн бөгөөд харамсалтай нь Аляскийн нислэгийг хэдэн цагаар хойшлуулж, дараа нь бүр нэг өдрөөр хойшлуулсан байна. Гэхдээ тэд маргааш нь Аляска руу нисжээ.



39. Бяцхан охин Мэмфис нислэг хүлээж байх зуур. Мэгги хэлэхдээ: “Миний хуучин нөхөр бүхнийг ойлгосон бөгөөд тэр эргэж нийлэхийг хүссэн. Би үнэхээр азтай хүн юм” -гэжээ.



Мэдээ нэмсэн: hero
Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.

Сүүлд нэмэгдсэн зар