Сурталчилгаа (15)
Хаах

Бусдын өмнөөс амиа өгсөн баатрууд

2013-04-08, 22:22
30,308
Хэн нэгний төлөө өөрийн амийг золиослоно гэдэг хүн төрөлхтний хамгийн зоригтой, бахархууштай алхам болов уу. Тэгвэл энэ удаад бусдын төлөө амь биеэ үл хайрласан эрэлхэг баатруудын талаар толилуулж байна. Бодит байдал дээр хэн нэгний төлөө амиа өгсөн үйл явдал нэлээд их тохиолддог байна. Гэхдээ бид тэр бүхнийг хүргэнэ гэвэл хэцүү биз ээ. Иймд эдгээр хэдэн гайхалтай тохиолдолуудаар хүний сайхан сэтгэл, эр зоригийг төлөөлүүлж байна.
Бусдын өмнөөс амиа өгсөн баатрууд

1. Максимилиан Кольбе
1941 оны үед Польшийн ламтан Максимилиан Кольбе "Освенцим" хорих лагерьт байжээ. Гэтэл энэ үед хоригдож байсан хоригдлуудын нэг нь зугтсан байсан бөгөөд хорихын орлогч дарга бүх үлдсэн хоригдлуудыг хоолгүй болгож, хариуцлага хүлээхийг тушаасан байна. Хэд хоногийн дараа хоригдлуудын нэг болох Франтишек Гаёвничек орилон эхнэр хүүхдийнхээ нэрийг маш чангаар дуудаж байжээ. Шоронгийн дарга түүнийг алах тушаал өгчээ. Харин энэ үед Максимилиан Кольбе өөрийн амийг Франтишек Гаёвничекийн өмнөөс өгье хэмээн гарч иржээ. Ингээд түүнийг Франтишекийн оронд үхлийн нүх рүү илгээсэн боловч 3 долоо хоногийн дараа тэрээр амьд байсан учир нацистууд үхлийн тариа хийж амийг нь хороожээ. Олон жилийн дараа буюу 1982 онд Максимилианыг гэгээнтэн хэмээн өргөмжилсөн байна. 



2. Кейси Жонс
Домогт галт тэрэгний жолооч Кейси Жонс цагийн хувиараасаа хожигдсон тул хугацаандаа амжихын тулд маш хурдтай давхиж байжээ. Энэ үед урд нь ачааны гал тэрэг явж байгааг галт тэрэгний галч олж харсан бөгөөд Кейси галчыг үсэр хэмээн буулгасан байна. Харин тэрээр өөрөө хамаг хүчээрээ галт тэрэгний хурдыг багасгаж зогсоохыг хичээсэн бөгөөд энэ хичээл зүтгэлийн дүнд нэг хүн л нас барсан байна. Энэ нь 37 настай Кейси өөрөө байсан юм.



3. Муэльмар Магалланс
2009 онд Филлипинд их хэмжээний үер болжээ. Энэ үед 18 настай Муэльмар Магалланс өөрийн бүсэнд гэр бүлийнхнийгээ уяж авран гаргасан бөгөөд дараа нь хөршүүддээ туслахын тулд ус руу дахин орсон байна. Тэрээр зогсолтгүй шумбаж хүмүүсийг аварч байсан боловч гэнэт хартал ээж нь дүүгийнхэн хамт живж байгааг харсан аж. Муэльмар дахин шумбасан боловч харамсалтайн энэ удаад эргэн гарч ирээгүй юм. Хожим нь тоолоход тэрээр 20 хүний амийг аварсан байжээ.



4. Цагдаа - Артур Каспрзак
Сэнди хар салхины үеэр 28 настай Артур Каспрзак өөрийн үеэлийн 6 хүүхэд болон нэг том хүнийг үерийн уснаас гарган байшингийн дээвэр рүү зөөсөн байна. Гэтэл аварсан хүмүүсийн дунд өөрийнхөө эцгийг байхгүй байгааг мэдэж дахин ус руу оржээ. Гэтэл Артурын эцэг өөрийгөө аварч чадсан байсан бөгөөд харин Артурыг хэдэн цагийн дараа нас барсан байхыг олсон байна.



5. Жордан Райс
Филлипин залуу Муэльмартай адил үерийн үеэр Жордан Райс амиа алдсан байна. Муэльмараас ялгарах онцлог нь Жордан ердөө 13 настай байсан бөгөөд огт сэлж чаддаггүй байсан юм. Жорданы гэр бүл аялалаар явж байсан бөгөөд энэ үед тэдний гэр бүлийнхэн үерт өртжээ. Аврах багийнхан ирж Жорданыг уснаас гаргахыг хичээхэд тэрээр татгалзаж юуны түрүүнд түүний ээж болон дүүгийн амийг аврах хэрэгтэй хэмээн хэлсэн байна. Харамсалтай нь Жоржийн бага дүүг аварч байх зуур маш хүчтэй үерийн ус ирж, машиныг Жордан болон түүний ээжийн хамт авч оджээ.



6. Альфред Вандербильт
Альфред Вандербильт нь язгууртан, тамирчин байсан бөгөөд маш баян хүн байжээ. Тэрээр 1915 онд Лузитанид очиж ажил хэргийн уулзалт зохион байгуулах ёстой байсан бөгөөд завиар явсан байна. Гэтэл завь живж эхэлсэн боловч Альфред аврах ажиллагаанд идэвхитэй оролцож эхэлжээ. Өөрийн аврах хантаазыг тэрээр өмсөхөөс татгалзаж, үл таних хүүхэдтэй эмэгтэйд өгсөн бөгөөд аврах завинд суухаас татгалзсан байна.



7. Кинотеатрын баатрууд
2012 онд Жеймс Холмс гэгч нэгэн "Аврора"-гийн кинотеатрт гэнэт буудаж эхэлсэн байна. Энэ үед гурван залуу найз бүсгүйчүүдээ аврахын тулд өөрийн биеэр хааснаар ийнхүү тэдний амийг аварч чаджээ.



8. Доктор Ливиу Либреску
Доктор Ливиу Либреску нь Текникийн коллежийн профессор, Виржинийн Их Сургуулийн механик байсан байна. 2007 онд Чо Сын Хи гэгч солонгос залуу өөрийн сурч байсан их сургуульдаа хүмүүс рүү буудаж, 32 хүн амь насаа алдсаныг та бүхэн санаж байгаа байх. 76 настай Либреску энэ үед оюутнуудаа аврахын тулд өрөөний хаалгыг дарж алуурчныг гаргахгүй байхыг хичээж байсан юм. Чо Сын Хи хаалганы цаанаас буудаж байсан бөгөөд сум докторыг онож амийг нь авч одсон байна.



9. Олег Охрименко
Олег Охрименко зоригт алхмаа Омскт хийжээ. 2002 оны 4 сарын 21-нд тэрээр онц ноцтой хэрэгтэнг барих үйл ажиллагаанд оролцсон байна. Энэ онц ноцтой гэмт хэрэгтэн буу болон тэсрэх бөмбөгтэй байсан бөгөөд аргагүй болсон тэрээр барьцаанд нэгэн эмэгтэйг авч, хүн ихтэй газар руу явжээ. Энэ үед хэрэгтэн буудаж эхэлсэн бөгөөд хариу буудлагаар амиа алдсан байна. Хэрэгтэн унахдаа тэсрэх бөмбөгөө хаясан бөгөөд тэсрэх бөмбөгийг Олег биеэрээ хааж хамтран ажиллагсад болон явган зорчигчдын амийг аварсан юм.



10. Баатарлаг гал сөнөөгчид.
Өнгөрсөн оны 5-р сард Дорнод аймгийн Баяндун сумын нутаг Шивэртийн ам гэдэг газар гарсан гал түймрийг унтраан албан үүргээ гүйцэтгэж явсан тус аймгийн Онцгой байдлын хэлтсийн аврах бүлгийн дарга Ч.Намжилдаш, ахлагч Ж.Одбаяр, ахлах ахлагч С.Бат-Эрдэнэ нар гал түймэрт харамсалтайгаар амь эрсэдсэн. Харин галын аюулаас Г.Багабиш, А.Болорсүх нар амьд үлдсэн ч А.Болорсүхийг цээжээрээ халхалж, доороо дарж хэвтэн амийг нь аварсан аврагч Г.Багабиш шархаа даалгүй нас баржээ.

Жич. Энэ бол миний хамгийн сүүлд авсан мэдээлэл бөгөөд бидний мэдэхгүй олон баатарлаг үйлс байгаа. Хэрвээ та бүхэн ийм гайхалтай баримтуудыг мэддэг бол сэтгэгдэл дээр бичиж үлдээгээрэй.



7
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()
Facebook cэтгэгдэл