Хaax
Хaax

Хятадын Глобал таймс сонин: “Монгол улс хємхий зуусаар байна”

Огноо:2009.11.12, 00:24 Төрөл:Нийтлэл
Хятадын хєгжил хєрш зэргэлдээ улс орнуудад нэгэнтээ олон талын сайн vр дvн авч ирснийг эдгээр улс орнуудын ард иргэд єєрсдийн ажил хєдєлмєр, амьдрал ахуйгаасаа илэрхий мэдэрч, хятадтай гар нийлэн хамтран ажиллах нь хvчтэй хєрєнгєтэй, баян чинээлэг болох нэгэн чухал гарц гэж хvлээн зєвшєєрч буйг vгvйсгэхгvй хvнгvй биз.      Гэвч Хятадын хєгжлєєс зvгээр хvртэж суухын хажуугаар Хятадыг хааж боох, хянах сонирхолтой зарим улс байх юм. Ийм хандлага дэвэрч, газар авах нь Хятадад ч тэдэнд ч ашиггvй гэдгийг мэдмээрсэн.      Саяхан хятадын хилээс ердєє 200 километрийн зайд орших  “Дэлхийд нєєцєєрєє хамгийн томд тооцогдох алт зэсийн ашиглагдаагvй орд газар” Монголын Оюутолгойн тєслийн тендер зарлагдсан бєгєєд Хятадын “Aluminum” корпораци энэхvv тєсєлд оролцох хvсэлтэй байгаагаа мэдэгдэж байсан. Гэсэн хэдий ч “Бид хятадад яс махны дургvй улс, хятадын иргэдийг монголд тийм амар оруулахгvй” гэж Монгол улсын дээд албан тушаалтанууд нийтэд нээлттэй зарласан тухай Австралийн хэвлэл мэдээллийн агентлагууд мэдээлсэн билээ. Монголын дээд тушаалтан, сайд дарга нарын энэ мэдэгдэл Хятад хvний сэтгэл рvv хvйтэн ус цацсан хэрэг боллоо.

6 жилийн ємнє, Хятад Монгол хоёр улс сайн хєршийн харилцан итгэлцсэн тvншлэлийн харилцаа гээчийг байгуулснаа зарлаж байсан билээ. Тvvнээс хойш нилээд хэдэн жил єнгєрєєд байгаа ч зарим монгол хvн Хятадыг хардах сэрдэх vзлээ тавихгvйгээр ч vл барам хятадын хєрєнгє Монголд их хэмжээгээр орчих вий хэмээн эмзэглэн айж, “Гуравдагч хєрш” хайж байгаагаараа тvрий барин Хятадыг хавчиж байна. Азийн хамгийн том зэсийн орд болох Эрдэнэтээр жишээлэхэд, цагтаа Монголын эдийн засгийн гуравны нэг хувийг нуруундаа дангаар vvрч байсан энэ ордын нийт зэсийн баяжмалын 90% -ээс илvv хувийг Хятад л импортолж байсан. Гэвч єнєєдрийг хvртэл нэг ч хятад компани монголын талтай томоохон уул уурхайн тєслийн гэрээ байгуулаагvй байгаа юм.
Монголчуудын хятадыг хавчих vзлийг тvvхийн шалтгаантай нь холбон ойлгож болно. Гэвч энэ vзэл дээрээ єєрийн зоргоор хувийн тоглолт хийж, хоёр орны харилцан ашигтай хамтын ажиллагааг алхам алхмаар ухрааж, бvр тодруулбал Хятадын хєрєнгє оруулалтыг хаах “Єндєр хэрэм” босгож болохгvй мэт. Энэ байдал удаан vргэлжлэх аваас хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны хамгийн чухал vндэс болсон харилцан итгэлцэл мєхєж унтрах нь дамжиггvй. 

“Харилцан ашигтай” гэдэг нь нэг тал нєгєєгєє дандаа царайчлах биш харин хамтдаа хєгжих гэсэн утгыг илэрхийлж буй. Хятад улс Монгол зэрэг хєгжил удаан хєрш зэргэлдээ улс орнуудад илvv их боломж туслалцаа vзvvлье гэж бодож байгаагийн хариуд Монгол ч хятадын эрх ашгийг бодох ёстой.

Шударга харилцаа, хамтын ажиллагааг нураасан аливаа vйлдэл, vйл ажиллагаа бvхэн хятадын ард тvмний сэтгэлийг шархлуулах болно. Хятад улс 10 жил дарааллан Монголын худалдаа, хєрєнгє оруулалтын хамгийн том тvнш байсан нь Хятад монголоор дутаж, Монголыг царайчилсандаа тэр юм гэж монголчууд хоосон мєрєєдєж, цээжээ дэлдэх хэрэггvй.
Хятад Монголын худалдааны нийт бараа эргэлт Монголын гадаад худалдааны эргэлтийн талаас илvv хувийг эзэлж байхад энэ нь Хятадын хувьд бол гадаад худалдааны эргэлтийн ердєє 0.05 хувийг эзэлдэг юм.

Уул уурхай, орд газар ашиглах тал дээр Монгол улс хэнтэй ч, ямар ч улстай хамтарч болно. Гэвч бодит байдал дээр монголын уул уурхайн бvтээгдэхvvний цорын ганц зорилтот зах зээл нь Хятад шvv дээ. Тvvгээр ч зогсохгvй, зам, техник хэрэгсэл, машин технологи, цаашлаад хоол хvнс, хувцас хунар гээд бvхий л хэрэгцээгээ Хятадаас авч хангадаг. Орд газар ашиглана л гэнэ, Хятадыг хар ажилдаа зарчихаад бас Хятадаас хєнгєхєн шиг байж байгаад их мєнгє олно гэх. Хэн ч хувьцаа эзэмшиж болно л гэнэ, гагцхvv Хятад компани л байж болохгvй гэх. Энэ хєх тэнгэрийн дор vvн шиг наймааны ёс гэж сонссон уу? Та минь ээ.

Хятад Монголын худалдааны єсєлт монголын эдийн засгийн хєгжилд сайн нєлєє vзvvлсээр байгаа. Хятад улс хєрш зэргэлдээ бусад улс орнуудтайгаа ч “Харилцан ашигтай” гэсэн зарчмын дор эдийн засаг худалдааны хамтын ажиллагааг vр дvнтэй хэрэгжvvлж байна. Хэрэв Монгол улсын “Тэнцвэртэй байлгах бодлого” гээч нь Хятадын хєрєнгє оруулагчдыг цаашид хаалганы гадна vлдээсээр байх аваас Хятадад хохиролтой байх нь мэдээж. Харамсалтай нь Монголд бvр ч хохиролтой байх вий.
Энэ бол энгийн нэг ёс. Хэрэв чи Хятадыг боож, Хятадын оролцоог хаагаад байх юм бол Хятадын хєгжлєєс хvртэх сайн сайхан зvйл чинь ч мєн л танагдаад ирэх болно. Хятадын компаниуд vргэлж “Тэнцвэртэй стратег”-ийн чинь золиос байх боломжгvй.  Нэг л єдєр Хятадын компаниудын идэвхитэй оролцоо vгvй болж, Хятад гэх худалдан авагч чинь нvvр буруулах юм бол хичнээн их орд газартай байлаа гээд тvvнийгээ хэнд зарна гэж?
Хятад улс нийт 21 хєрш оронтой. Тэдгээр улс орны тємєр, хєнгєн цагаан, зэс, никель, вольфрама, хар тугалга зэргийн чухал ордууд єдгєє нєєцєєрєє дэлхийн нийт нєєц баялагийн гуравны нэгтэй тэнцэж байна. Хятадын хєгжилд эдгээр улс орнуудын нєєц баялаг зайлшгvй хэрэгцээтэй гэдгийг Хятад улс огтхон ч нууж хаахгvй. Хэзээ нэгэн єдєр Хятадын чадал тэнхээ улам их хvчирхэг болох ч гэлээ бид Баруунтай адил бусад улс орныг хvчилж, хамтын гэрээ байгуулахыг огт шахаж тулгахгvй.
Хятад улс Монгол улс зэрэг хєрш зэргэлдээ бvх улс орнуудтай харилцан итгэлцэлээ бататган хєгжvvлэх замаар харилцаа хамтын ажиллагаагаа єргєжvvлэх болно. Хятадын хєгжил хурдан байж гэмээнэ бусад хєрш улс орны ч хєгжил хурдан байх болно. Тэдний олох ашиг ч их, биднийх ч их байх нь дамжиггvй. Чухамдаа Хятадын хєгжлєєс ашиг олох гэж хvсч байгаа хийгээд Хятадтай “Харилцан ашигтай” хамтын ажиллагаагаа хєгжvvлэхээр эрмэлзэн байгаа улс бvхэн энэ ёсыг ойлгох ёстой.

Хятадын Глобал таймс сонин, Хариуцлагатай редактор Дун Жин 2009 оны 11-р сарын 2.

Орчуулсан: Энхтайваны Эрдэнэсувд
Greentara.miniih.com
2009 оны 11 дvгээр сарын 11, Шанхай хот.

Мэдээ нэмсэн: xerox
Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.

Сүүлд нэмэгдсэн зар