Сурталчилгаа (15)
Хаах

Хөгжлийн бэрхшээлтэй амьтад

2013-05-04, 21:39
13,777
Хэрвээ таны тэжээвэр амьтан тань гэмтэж, бэртэх юм бол энэ нь түүнээс салах шалтгаан биш юм. Ихэнхи тохиолдолд ямар нэг шалтгаанаар амьтад үе мөчөө гэмтээдэг байна. Хэдийгээр амьтад хөлөө алдсан ч тэд өөрсдийнхөө ямар нэг эрхтэн дутуу гэдгийг төдийлөн мэддэггүй бөгөөд энэ нь амьтдын ирээдүйн амьдралд төдийлөн саад болдоггүй. Хэрвээ таны нохой нэг хөлгүй болсон бол санаа зовох зүйлгүй. Амьтдад зориулсан зориулалтын протезүүд бий гэнэ. Ингээд хөгжлийн бэрхшээлтэй амьтдын амьдралаас сонирхоцгооё.
Хөгжлийн бэрхшээлтэй амьтад

1. Хоппа, 4 настай энэхүү нохой төрөхдөө урд хөлгүй төрсөн байна. Тиймээс тэр урд хөлөнд зориулагдсан протезийг ашигладаг байна. Энэ протезийг амьтанд хайртай нэгэн оюутан хийсэн аж. (Photo by Amir Cohen/Reuters)



2. Мартин Кауфман, “OrthoPetс” компанийн үүсгэн байгуулагч бөгөөд тэрээр хөлөө гэмтээсэн нохойд үзлэг хийж байна. Энэ нохойны баруун хөлийг нь тайрах хэрэгтэй бөгөөд дараа нь хиймэл хөл хийж өгөх гэнэ. (Photo by Rick Wilking/Reuters)



3. Накиог гөлөг байхад нь өвлийн улиралд хаясан учир тэрээр дөрвөн мөчөө тайруулсан байна. (Photo by Rick Wilking/Reuters)



4. Хөлөнд нь бэхлэгдсэн дугуйны тусламжтайгаар Хоуп хэмээх энэ нохой чөлөөтэй явдаг болжээ. (Photo by Rick Wilking/Reuters)



5. 25 настай Юи хэмээх энэ мэлхий протезны тусламжтайгаар сэлж байна. Юи загасчны торонд орсон бөгөөд үүнээсээ болоод урд хөлөө гэмтээсэн юм байна. Гэхдээ тэр одоо дахин сэлж чаддаг болсон. (Photo by Reuters/Suma Aqualife Park)



6. Фужи хэмээх загасны хиймэл сүүл. Фужи 2002 онд үл мэдэгдэх нэгэн өвчнөөс болоод сүүлнийхээ 75 хувийг алдсан байна. (Photo by Issei Kato/Reuters)



7. “Милагрос Канино” хэмээх гудамжны нохойг асран хамгаалах төв байдаг бөгөөд энэ нохой тэнд амьдардаг байна. Түүний урд хоёр хөлөө алдсан шалтгаан нь бүлэг хар тамхичид золиосныхоо хурууг тайрч сурахын тулд ийнхүү нохойны урд хоёр хөлийг нь тайрч туршилт хийсэн байна. Френсильо-ийн иргэд “Лимон” хэмээх энэ нохойг урд хоёр хөлгүй, цусанд холилдсон байхад нь олсон байна. (Photo by Tomas Bravo/Reuters)



8. Оскар муурны хойд хоёр хөлийг нь комбайн тайрчихсан юм байна. Харин одоо тэрээр протезтой болсноор ийнхүү дахин явж чаддаг болжээ. (Photo by Reuters/Handout)



9. Мотала заан зураг авахуулахын өмнөхөн шинэ протезтой болсон байна. Энэ заан 10 жилийн өмнө тэсрэх бөмбөгөн дээр гишгэснээр ийнхүү урд хөлөө алдсан байна. (Photo by Phichaiyong Mayerku/Reuters)



10. Муурны үзэсгэлэнгийн үеэр. (Photo by Reuters)



11. Рамат-Ган Сафари хэмээх амьтны эмнэлэгт буй яст мэлхий. Тэрээр зүлэг тэгшлэгчинд дайруулснаар хойд хэсгээрээ хөдлөх чадваргүй болсон бөгөөд ийнхүү протез зүүх болжээ. (Photo by Nir Elias/Reuters)



12.Марко ван ден Бум нохойндоо зориулж хойд хөлнийх нь дугуйг хийж өгч байна. Билли хэмээх энэ Бульдог төрөхдөө л хөгжлийн бэрхшээлтэй байжээ. (Photo by Ina Fassbender/Reuters)



13. Kрис П. Бэконд тоглоом ашиглан тахир дутуугийн тэргэнцэр хийж өгсөн байна. (Photo by Tom Benitez/Orlando Sentinel/MCT)



11
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()
Facebook cэтгэгдэл