Сурталчилгаа (15)
Хаах

Хамгийн өндөр төлөөстэй алдаанууд

2013-05-23, 22:38
19,008
Маш өндөр зардалд хүргэсэн өөрийн алдаанууд, болон гэрч болсон зүйлсийн талаар Америкчууд  нэгэн сайт дээр хуваалцсан байна. Та энэ нийтлэл дэхь сонирхолтой баримтуудаар мэдлэгээ тэлэхийн сацуу өчүүхэн болгоомжгүй үйлдэл ямар том хохирол учруулж болохыг олж мэдээд, илүү хашир суух байх. Эсвэл өөрийн хийсэн алдаагаа эдгээрийн дэргэд өчүүхэн зүйл гэдгийг нь мэдээд, цаашид улам зоригтой болж мэднэ.
Хамгийн өндөр төлөөстэй алдаанууд

Алдаа гаргадаггүй хүн юу ч хийж үзээгүй хүн байдаг гэдэг дээ. Алдаж байна гэдэг амьдарч байна гэсэн үг. Бусдыг юу гэх бол, алдаа гаргачихаад яанаа гэж санаа зовж, там шиг амьдарснаас нэг сайхан алдчихаад аатай нь аргагүй хашир суусан нь дээр юм.

Жич. Доорх хүмүүсийн нэр бол сайтад нэвтэрдэг username /хэрэглэгчийн нэр/ юм.

1. Хэрэглэгч: Asurah
“Би Excel-ээс хаягнуудын жагсаалтыг ангилж байхдаа бүх мөрнүүдийг идэвхижүүлээгүй юм. Үр дүнд нь манай компаний бараа түгээгч бүрт огт байдаггүй 400 хаяг илгээж орхисон доо. Үүнээс болж компани 8000 долларын зардал гаргасан.”



2. Хэрэглэгч: Tubbadog
“Би баригдаж буй өндөр барилга дээр крантны усны чанарыг зөөлрүүлэх систем суурилуулж байлаа. Байшин хоосон байсан тул бүх үүрэг над дээр байв. Эхний өдөр төлөвлөгөөний дагуу би шугамнаас усыг асгах ёстой байсан юм. Их амархан ажил байв. Шаардлагын дагуу би бүх давхраар явж, крантуудыг хаагаад, хонгилд орж хавхлагыг нээлээ. Суугаад, багажнуудаа хурааж байтал ямар нэгэн дусах чимээ сонсох нь тэр. Ус алдаж байгаа юм шиг санагдсан нэг өрөөнд гүйхээрээ ортол гэрлийн нүх, тааз, разетк гээд бүх газраас ус цутгаж байдаг юм даа. Дээд давхарлуу нь гүйж гараад, халуун хүйтэн усыг хольж тохируулдаггүй шүршүүрийн өрөөнд гал сөнөөгчийн хоолойноос хөөс цацрах мэт ус өндөр даралттайгаар олгойдож байв. Би түүнийг хаагаагүй орхисноос болж маш өндөр даралттай ус хоолойг хагалж, 20 минутын турш алджээ.

“Усаа ч хааж, хоолойг ч янзалсан боловч далай шиг усыг гаргаж, хатаана гэдэг боломжгүй зүйл байв. Ингээд би аль хэдийнэ эзэддээ зарагдаж, тавилгажсан хоёр айлын байрыг усанд живүүлж орхисон юм. Тэгээд даатгалынхан болон байрны эздийг хүлээх ёстой болов. Энэ бүхэнд 25,000 долларын зардал гаргасан.”



3. DubfunkingSTEP
“Би аврагчаар ажиллаж байхдаа нэг удаа усан сан цэвэрлэх үүрэг авлаа. Тэгээд хоолой нээж, усаа гоожуулсан юм. Хожим нь би тэр үед “усан цохилт” гэдэг юм хийсэн болохыг хүмүүс хэлсэн. Тэр бол хоолойд байсан агаар устай гэнэт мөргөлдөөд, хоолойн хамгийн нимгэн хэсгээр буудаж гадагшилдаг үзэгдэл юм байна. Тэр хоолойн хамгийн нимгэн хэсэг нь нутгийн номын санд байж таарсан бөгөөд нэг л хормын дотор номын сан - усан сан болж хувирчээ. Миний “ачаар” шүү дээ. Үүнээс болж хот маань 800,000 долларын зардал гаргасан.”



4. Сhickeninferno
“Би химийн мэргэжилээр сурдаг байсан юм. Тийм ээ, таны зөв, химийн оюутан хүний хувьд алдаа гаргах нь тийм ч онцгой зүйл биш. Би шинэ палладин катализатор дээр ажиллаж байв. Туршилт хийхэд бодис дээр хэр ихэд, хэдийг хийх пропорцийн талаар мэдэж байсан боловч хэмжээнийх нь талаар мэдээгүй байсан учраас байсан бүх 200 грамм нунтгийг хийж орхив. Гэтэл дараа нь багш дуудаад, 200 грамм нунтаг 15000 долларын үнэтэй болохыг хэллээ. Харин реакцыг туршихын тулд ердөө 3 миллиграмм л шаардлагатай байсан байдаг юм даа. Намайг сургуулиас хөөгөөгүйд баярладаг юм. Түүнээс хойш олон жил өнгөрсөн ч би 50 граммыг нь буцааж өгсөн шүү. ;)”



5. Dontreadthisreddit
“Би эмийн ургамалын салбарт ажилладаг. Нэгэн ажилтан санамсаргүйгээр эмийг ариутгахад хэрэглэдэг фильтр /шүүлтүүр/-ийг шинээр нь хаячихав. Компани фильтрийг дараа нь хогийн цэг дээр хүртэл очиж хайсан. Энэ шүүгчгүйгээр бодисын ариутгалын чанарыг шалгах боломжгүй юм. Шүүгчийг олоогүй тул бүх орцуудыг хаясан даа. Нийтдээ бараг 2,5 сая долларын алдагдал хүлээсэн шүү.”



6. Karmabuysmeshit
“Би үйлдвэр дээр дадлага хийж байхдаа туршлагагүйгээсээ болж 60,000 долларын үнэтэй ган төмрөн утасны ороомгийг устгаж билээ.”



7. Cincinnati88
“Флотод алба хааж байхдаа би онгоцноос түр салгасан байсан хянах самбар дээр санамсаргүй суучихсан юм. Үүнээс болж татвар төлөгчдийн мөнгөнөөс нэг ширхэг шинэ сөнөөгч онгоц авах хэмжээний буюу 11 сая долларыг гаргасан даа.”



8. Joabyjojo

“Хүрээлэнгийн гол сервер дээр ажиллаж байхдаа би тэжээлийн блокийг солихоор шийдлээ. Тэгээд би яагаад ч юм буруу холболт хийснээс болоод барилгаар нэг бүрхсэн утаснууд тэр аяараа шатаж эхэлсэн дээ. Сэргээн засварлахад 65,000 доллар зарцуулагдсан юм.”



1
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()
Facebook cэтгэгдэл