Сурталчилгаа (15)
Хаах

Эзнийгээ баяжуулсан нохой

2013-06-09, 21:53
20,249
Туна (Tuna) хэмээх нэгэн нохой интернэт даяар алдартай болжээ. Тэрээр яагаад ийнхүү алдартай болсон хэмээн та бодож байна? Эзнээ баяжуулж чадсан гол шалтгаан нь түүний нүүрний хэлбэр буюу буруу хазалтанд байгаа гэнэ.
Эзнийгээ баяжуулсан нохой

“Чихуахуа” үүлдрийн нохой болох Туна нь 2011 оноос эхлэн Кортни Дэйшертэй амьдрах болжээ. Тэрээр өдөр бүр өөрийн нохойны зургийг Instagram-аар цацдаг байсан байна. Харин одоо энэ нохойны хуудас нь 385,000 гаруй дагалдагчидтай болсон бөгөөд эзэн нь нохойныхоо зурагтай цамц, утасны гэр гэх мэт зүйлсийг зарах болжээ. Буруу хазалттай хөөрхий нохойг Сан-Франциско руу явах замд хаясан байжээ. Кортни 4 сартай энэ гөлгийг анх хараад ихэд гайхсан байна.



Кортни: “Хүмүүс ихэнхидээ миний нохойны дутагдлыг олж хардаг. Жишээлбэл: тэрээр өвөрмөц шүдтэй, амныхаа эргэн тойронд үрчлээтэй, хэд хоног халуун усанд дэвтээчихсэн юм шиг тийм л төрхтэй. Би нохойндоо маш их хайртай учир нь түүний зургуудыг Instagram дээр тавьж, төрөл бүрийн хувцас өмсгөж зураг авалтыг хийдэг. Түүний хуудас маш олон дагалдагчидтай бөгөөд иргэдийн бодол хоёр хэсэгт хуваагдсан байдаг юм. Зарим хуүмүүс түүнийг минь үнэхээр гомдмоор муу муухайгаар хэлдэг. Харин зарим нь өхөөрдөж, Тунагийн сэтгэлийг харж чаддаг” -хэмээн Кортни ярьсан юм.



















Энэ инээдтэй нохойны Instagram: http://instagram.com/tunameltsmyheart



7
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()
Facebook cэтгэгдэл