Сурталчилгаа (15)
Хаах

Америкийг шуугиулсан “Нохойн хоол”-ны хэрэг

2014-05-06, 23:10
20,876
Олонхи нь, магадгүй, энэ зургийг харсан байх, гэхдээ зурган дээр хэн байгаа, тэнд ер нь юу болсныг мэдэхгүй биз ээ.
Америкийг шуугиулсан “Нохойн хоол”-ны хэрэг

2004 оны 10 сарын нэгэн сайхан өдөр, Винчестерийн 5-р галын хэсгийн гал сөнөөгчдийн салаа (Лос Анжелес) наран шарлагийн газар гар бөмбөг тоглон хөгжилтэй амарч байжээ. Хэсэг рүүгээ буцаж явахдаа хоёр гал сөнөөгч ялсандаа онгирч чанга дуугаар ярьж байжээ. Тэдний нэг 51 настай гал сөнөөгч, өнгөт арьстан Тенни Пирс: "Би <<Том нохой>> (аварга гэсэн утгаар) байсан" -хэмээн бусаддаа гайхуулсан байна. Үүнийг сонссон гал сөнөөгчид Пирсээр тоглохоор шийджээ.

Зураг. Голд нь буюу микрофоны ард зогсож байгаа нь Тенни Пирс.

www.caak.mn

Тэд түүний "шпагетти" (хоол) руу нь сэмхэн нохойн хоол хийж орхисон байна. Пирс нэг л биш гэдгийг тун удалгүй сэжиглэн мэдсэн байна. Тоглогчид юу болсныг инээд хөөр болгон ярьхад, тэрээр маш ихэд уурлан, нөхөд нь уучлалт гуйсан ч хаалга саван гарч оджээ.

www.caak.mn

Гал сөнөөгч сайн өмгөөлөгч олж, арьс өнгөөр ялгаварлан гадуурхсаны төлөө нөхөн төлбөр шаардан, Лос Анжелесийн Гал түймэртэй тэмцэх газрын удирдлагыг шүүхэд өгчээ.

Шүүх “оновчгүй” тоглоомыг арьс өнгөөр ялгаварлан гадуурхсан хэрэг гэж үзэн түүнд 2,7 сая долларын нөхөн төлбөр олгохоор тогтоожээ.

Лос Анжелесийн Гал түймэртэй тэмцэх газрын удирдлага, Тенни Пирсээр тоглоом хийсэн азгүй гал сөнөөгчдийг сахилга батын шийтгэл оноон, тэднийг 10 мянган доллараар торгосон байна.

www.caak.mn

Тэд бас гомдож, биднийг бас цагаан арьстан гэж ялгаварлан гадуурхсан хэмээн мэдэгдэж Гал түймэртэй тэмцэх газрыг шүүхэд өгчээ.

Шүүх үүнийг бас ялгаварлан гадуурхсан хэрэг гэж үзээд тэдэнд 2,5 сая доллар нөхөн төлбөр олгохоор тогтоол гаргасан байна!

Нохойн хоолны хэрэгт Лос Анжелес хот нийт 6 сая доллар зарцуулжээ.

www.caak.mn

3
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()
Facebook cэтгэгдэл