Сурталчилгаа (15)
Хаах

Дэлхийн хамгийн хачирхалтай ресторанууд

2014-05-15, 22:40
13,300
Энгийн, нэгэн хэвийн ресторан, хоолны газраар үйлчлүүлсээр залхаж байна уу? Тэгвэл дэлхийн өнцөг булан бүрт үйлчлүүлэгчдийг уйдаахгүйн тулд хачирхалтай ресторануудыг нээж ажиллуулдаг байна.
Дэлхийн хамгийн хачирхалтай ресторанууд

1. Тайланд, Хөгжмийн ресторан (D.S. Music Restaurant) — Эмнэлэг мэт энэ рестораны ханан дээр таяг, эмнэлэгийн ор, сандалтай байх бөгөөд уух зүйлийг дуслаар өгдөг байна.

www.caak.mn

2. Ресторан C1 Espresso. Бохирын хоолойн ресторан

www.caak.mn

3. Онгоц-ресторан
Хятадын Чунцин мужид нэгэн өвөрмөц онгоц-ресторан байдаг гэнэ. Үйлчилгээг онгоцны үйлчлэгч нар үзүүлдэг байна. "Аirbus A380" онгоцны загварыг дуурайн хийсэн энэхүү ресторанд орсноор та яг л онгоцонд байгаа мэт мэдрэжмжийг мэдрэх болно.

www.caak.mn

4. "Devil Island Prison", Хятад
Рестораны захирал хийсэн хэргийнхээ хариуг амсах ямар хэцүү байдаг талаар энэ рестораны тусламжтайгаар харуулахыг зорьсон байна. Үйлчлүүлэгчдийн гарыг гавлан ширээнийх нь ард авчирдаг бөгөөд авсны хэлбэртэй талх өгч, зөөгчид нь хар эрээн хувцас өмссөн байдаг аж. Мөн рестораны эргэн тойронд хашаа, зэвэрсэн төмөр байгаа гэнэ. Гэхдээ л энэ ресторан байнгын хүнтэй байдаг байна.

www.caak.mn

5. Угаалгын өрөө-ресторан, Тайван
Энэ ресторан нь Тайваны хамгийн их үйлчлүүлэгчтэй рестораны нэг бөгөөд рестораны эзэн Ази даяар салбараа нээхээр төлөвлөж байгаа гэнэ. Суултуур дээр сууж хоол идэх бөгөөд зарим хоол нь ялгадасны өнгө, хэлбэр дүрстэй байдаг байна. Зурган дээр шоколадтай зайрмаг харагдана.

www.caak.mn

6. Тэнгэрийн доорхи зоог (Dinner In The Sky)
Байшинд сууж залхсан хүмүүсийн хувьд энэ бол тохиромжтой газар юм. 20 орчим санаа нийлсэн хүмүүс хамтдаа цугларч өргөгч краны тусламжтайгаар 50 метрийн өндөрт гарна. Энэ ресторан Бельгид оршдог байна. Хэрвээ аюулгүй байдлыг хангаж чадвал дэлхийн аль ч оронд дээрх ресторан байх боломжтой юм.

www.caak.mn

7. Ninja New York - Ресторан
Дундад зууны үеийн Японы самурай нарыг санагдуулам ресторан ажээ. Ресторан нийт 22 өрөөтэй бөгөөд нинжа нарын амьдарч байсан байрны загвараар баригдсан аж. Зөөгчид нь хар хувцастай бөгөөд бүсэндээ жинхэнэ сэлэм зүүсэн байдаг байна. Бүх зөөгчид тулалдааны урлагийг сайн эзэмшсэн байдаг ажээ.

www.caak.mn

8. Le Refuge des Fondue – Ресторан
Хамгийн сонирхолтой нь уух зүйлийг хүүхдийн угжинд хийж өгдөг байна. Үүний ачаар рестораны удирдлага улсад дарс хундгалан зарсан хэмээх татвараас зайлсхийж чаддаг аж. Тиймээс анхны болзоо зохиоход нэлээд тохиромжгүй газар хэдий ч жуулчдын анхаарлыг татахад нэн тохиромжтой.

www.caak.mn

9. Fritz Railroad Restaurant – Ресторан
Галт тэргээр үйлчлэнэ.

www.caak.mn

Германд байрлах энэ ресторанд ганц ч зөөгч байхгүй бөгөөд танд бяцхан галт тэрэг үйлчлэх юм байна.

www.caak.mn

10. «Kayabuki tavern»
Японы үндэсний хоолоор үйлчилдэг байна. Хамгийн хачирхалтай нь энд сармагчингууд зөөгчийн ажил хийдэг бөгөөд энэ нь үйлчлүүлэгчдэд ихээхэн таалагддаг гэнэ.

www.caak.mn

11. Dalu Rebot ресторан
Уг ресторан хятадад байрладаг бөгөөд робот зөөгчийн ажлыг хийдэг байна. 6 роботон зөөгчид 100 гаруй хүнд үйлчилж чадах аж. Үүдэнд хоёр робот таныг хүлээж авах гэнэ.

www.caak.mn

4
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()
Facebook cэтгэгдэл