Сурталчилгаа (15)
Хаах

Тайланд найз бүсгүй рүүгээ очихын тулд хог түүж амьдардаг эр

2015-02-15, 00:59
21,019
Франц оронд орон гэргүй, өлсгөлөн хүн байдаг гэхэд хүмүүс төдийлөн итгэхээргүй мэт санагдана. Тэгвэл нэгэн эр хоол олж идэхийн тулд хогийн сав ухаж амьдардаг байна. Тэрээр ингэж хоолныхоо мөнгийг хэмнэсэнээр жилд нэг удаа Тайланд руу найз дээрээ очих зардлаа цуглуулдаг ажээ.
Тайланд найз бүсгүй рүүгээ очихын тулд хог түүж амьдардаг эр


Сэтгүүлч: "Хэдийгээр хэцүү байсан ч би энэ хүнтэй нүүр тулан уулзахыг хүссэн юм. Тэрээр гадаа сандал дээр сууж, хэн нэгнийг хогоо хаяхыг хүлээдэг. Би түүн рүү гэрэл зургийн аппаратаа бариад очиход “Намайг тайван үлдээ. Миний зургийг битгий дараад бай” -хэмээн хэлсэн.

Евгений одоо 87 настай бөгөөд Францын ахмад настан юм байна. Харамсалтай нь тэрээр хог ухаж, өдөр хоногийг залгуулдаг гэнэ. 2013 оны 6 сарын 13. Фото: REUTERS/Eric Gaillard

www.caak.mn

Би түүний хажууд сууж ярианы сэдвээ өөрчлөхийг зорилоо. Бид хэсэг хугацаанд ярилцсаны эцэст тэр надад өөрийн нэр, насаа хэлсэн бөгөөд дайны үед л хоол олж идэхийн тулд хогийн сав ухдаг байсан гэнэ. Тэр үед Евгений 12 настай байжээ. Тэрээр хоолныхоо мөнгийг хэмнэдэг бөгөөд энэ нь түүнд жилд нэг удаа найз руугаа Тайланд нисэх боломжийг олгодог байна.

87 настай Евгений идэж болохуйц хоол хүнсийг харуулж байна. 2013 оны 6 сарын 13. Фото: REUTERS/Eric Gaillard

www.caak.mn

www.caak.mn

www.caak.mn

Ингээд супермаркетын худалдагч гарч ирнэ хог хаялаа. Тэр даруй тэрээр хорвоо дээрхи бүх зүйлийг умартан хоолныхоо араас хогийн сав руу гүйсэн байна. Учир нь өөр хоёр хүн бас энэ мөчийг хүлээж байсан юм. Би түүний араас камер барин явахад тэрээр над руу харж: "Миний нүүрний зургийг битгий дараарай гэсэн". Тиймээс би Евгенигийн хүсэлтийг хүндэтгэж, түүний нүүрийг гаргаагүй юм.  Олзонд: Жимс, сүү, өндөг байсан бөгөөд чамлахааргүй л зүйл байна.

Хогийн савнаас олсон олзоо харуулж буй 87 настай Евгений. 2013 оны 6 сарын 13.

www.caak.mn

www.caak.mn

www.caak.mn

Тэрээр олсон хоолоо уутанд хийж эхэлсэн юм. Дараа нь Евгений хоолоо цуглуулаад өөрийнхөө хуучин машинд аваачин хийгээд, өөр супермаркет руу хөдөлсөн юм. Түүнтэй цуг явж болох уу гэхэд тэр зөвшөөрсөн учир би дагаж явлаа.

www.caak.mn

Хоёрдахь супермаркетын гадаа ирэхэд тэрээр: "Энэ дэлгүүрийн гадаа хэсэг бүлэг Румынчүүд байдаг бөгөөд тэд над шиг хүмүүсийг хүлээдэг. Эдгээр хүмүүс маш зэрлэг учир болгоомжтой байхад илүүдэхгүй” -гэдгийг сануулсан юм. Тэд над шиг хүмүүсийн хоолыг булаацалдаж, хоолны төлөө мөн л тэмцдэг. Намайг ирсэнд эдгээр хүмүүс баярлаагүй байсан нь илт байсан юм. Румынчүүд хогийн сав руу шууд л дайрсан бөгөөд Евгений ч тэднээс дутахааргүй хоолноос бага ч гэсэн хэсгийг авах зорилготой зүтгэсэн байна.

www.caak.mn

Ингээд хоолны төлөө тэмцэл  хийсэн иргэд сүүлдээ намайг ч анзаарахаа больсон юм. Би хогийн савны дэргэдүүр чөлөөтэй явж байсан. Эхлээд надтай хэн нэгэн нүүр тулж таарвал элдвийн хараалын үг урсгаж байсан юм. Эдгээр хүмүүсийн дунд урт хугацааны турш байсан учир, тэд надад илүү их итгэх болсон.

www.caak.mn

www.caak.mn

www.caak.mn

Евгений гэр рүүгээ харихын тулд машиндаа суусан бөгөөд би ч түүний араас цуг явсан юм. Гэрт нь орж болох уу хэмээн асуухад тэрээр эрс эсэргүйцсэн учир би түүнтэй дахин маргааш нь уулзахыг хүссэн.

www.caak.mn

Ингээд бид хэд хоногийн турш дахин уулзсан. Түүнийг хог ухаж байх хооронд би түүний зургийг дарж байсан бөгөөд хаягдал хүнсээр хэрхэн хоол хийж байгааг нь харсан. Олон хоног хамт байсны эцэст тэрээр гал тогооныхоо өрөөнд зургаа даруулахыг зөвшөөрсөн юм. “Манай гэрийн бусад хэсэгт эмх замбараагүй байдал ноёрхож байгаа” -хэмээн санаа зовсон байдалтай хэлсэн. Ингээд хэсэг хугацааны дараа тэр намайг гэртээ урьсан бөгөөд гал тогооныхоо өрөө рүү дагуулан явсан.

www.caak.mn

www.caak.mn

www.caak.mn

Евгений бахархалтайгаар хөргөгчөө онгойлгож өөрийн олзыг харуулсан юм. Хөргөгчинд дүүрэн хоол хүнс байсан бөгөөд хогийн савнаас гаргасан хоол гэхэд итгэмээргүй байсан юм. Бид хэсэг хугацаанд ярилцсаны дараа, тэр намайг буцахыг сануулсан. Тэрээр хувийн амьдралаа ил гаргахыг хүсээгүй бололтой.

Хогийн савнаас олсон хүнсээр түүний хөргөгч дүүрэн байлаа. Ийнхүү өдөр хоногийг залгуулж найз дээрээ очихын тулд мөнгөө хадгална. Фото: REUTERS/Eric Gaillard

www.caak.mn

Ажлынхаа сүүлд би Евгенид хандаж: "Би танд таны зургуудыг өгч таныг баярлуулахыг хүсэж байна гэсэн юм. Дараагийн өдөр нь би түүнд дөрвөн зураг бэлэглэсэн бөгөөд эцсийн удаа түүнтэй хамт хоол хайж явлаа."

www.caak.mn

Тэрээр ихэвчлэн харанхуй болсон үед олзныхоо хоолыг гэртээ оруулж ирдэг байна.

www.caak.mn

Евгенийм - бардам хүн бөгөөд тэрээр сард 1300 долларыг өөртөө зарцуулдаг гэнэ. Хамгийн сүүлд тэрээр намайг цагдаагийн газраас явж байгаа хэмээн бодсон гэдгээ хэлсэн юм. Хоол хүнснээсээ хэмнэсэн мөнгөөрөө тэрээр хэзээ нэгэн өдөр Лас-Вегас руу явахыг мөрөөдөж байгаа гэнэ.

Амарч буй 87 настай Евгений.

www.caak.mn

9
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()
Facebook cэтгэгдэл