Сурталчилгаа (15)
Хаах

Хурдан унтах хялбар аргууд

2015-07-02, 04:57
61,945
Таны нойр хулжаад байна уу? Хэрвээ тийм бол ийм асуудалтай тулгарсан цорын ганц хүн та биш юм. Нойргүйдэлд хүргэдэг шалтгаан маш олон хэдий ч, бүр тодорхойгүй шалтгаанаар нойр хулжсан байх ч юм билүү. Ямар ч байлаа гэсэн дараах аргууд танд балчир хүүхэд шиг бөх унтахад тань туслах болно.
Хурдан унтах хялбар аргууд


1. Босоод өөр зүйл хий
Хачин сонсогдож байгаа ч, хэрэв та орондоо орж хэвтээд 20 минут болоод унтахгүй байгаа бол орондоо хий дэмий хөрвөөхөөс өөр юу ч хийж чадахгүй. Босоод өрөөн дотроо бага зэрэг холхи, ном, сэтгүүл унш, нойр хүрэхгүй байна гэсэн бодлоо толгойноосоо авч хаяхын тулд сатааруулах өөр ямар нэгэн зүйл хий. Ингээд дахин унтах гэж оролдоорой. Энэ бүхэн танд толгой дахь бодлоо авч хаяхад тусална.



2. Унтахын өмнө компьютер, ухаалаг утастай бүү нөхөрлө

Телевизор, гар утас, ухаалаг төхөөрөмж зэрэг гэрэлтэй дэлгэц бүхий зүйлс яг одоо танд хэрэггүй. Яагаад гэж үү? Учир нь дэлгэцнээс цацарч байгаа туяа хүнийг унтаж, амрахад тусалдаг тархин дахь мелатонин бодисын ялгаруулалтыг бууруулдаг байна. Судалгаагаар, гэрэл нь тархины хоногийн хэмнэлд сөргөөр нөлөөлдөг болохыг харуулжээ. Тэгэхээр гэрэлтэй дэлгэц нь тархинд өдөр болж байна гэсэн мэдээллийг өгч, улмаар унтуулж амраадаггүй.



3. Тогтсон нэг цагт унтаж хэвш
Амралтын өдрүүдээр бид их оройтож амардаг бөгөөд энэ нь ашиг гэхээсээ илүү хор болдог билээ. Тиймээс яг нэг тогтож, хэвшсэн цагтаа орондоо орж байх нь бие организмын дотоод био цагт тустай.



4. Унтлагын өрөөндөө өөрчлөлт хий
Танд ор хөнжлийн цагаан хэрэглэл чинь тохь тухгүй санагддаг уу? Гудас чинь хатуудаж, нухаад унтахад тавгүй байна уу? Тэгвэл нойр хүрэхгүй байх нь аргагүй юм байна. Тохь тухтай байдал огт мэдрэхгүй байж унтаж амрана гэж байхгүй. Тиймээс өөрчлөлтийг зайлшгүй хийх хэрэгтэй.



5. Ор зөвхөн унтахад зориулагдсан эд
Орон дотроо өглөөний цайгаа ууна гэдэг тааламжтай мэдрэмж яах аргагүй мөн. Хэвтэж байгаад ном унших ч тухтай байдаг. Гэхдээ эдгээр нь таны унтаж амрах, бат бөх нойрсоход саад болж мэднэ. Та орон дээрээ унтаж амрахтай огт холбоогүй зүйлс аль олныг хийнэ төдий чинээ нойрноос холдоно гэсэн үг. Тиймээс ор бол таны “унтах”-ад зориулагдсан эд гэдгийг битгий мартаарай.



6. Мелатонинаа нэм
Магадгүй хүн бүр л дуртай нэвтрүүлэг, киногоо үзсээр үүр цайлгаж үзсэн байх. Гэтэл 3-4 цагийн дараа ажлын байран дээрээ байх шаардлагатай, гэтэл та нойр дутуу байдаг. Ийм нөхцөлд та дотоод био цагаа хөдөлгөн мелатонины ялгаруулалтаа хязгаарлаж, өөрөөрөө унтаж амрах чадвараа ашигла. Түүнчлэн байгалийн мелатонин агуулсан бэлдмэл, хүнсний нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэхийг хичээ. Энэ нь таны бие организмд хэвийн мөчлөгийг эргүүлэн авч ирэхэд тусална. Гэхдээ ямар ч тохиолдолд эмчээс зөвлөгөө аваарай.



7. Стрессээс ангижир
Хийхээсээ ярих нь амархан л даа. Гэхдээ унтахаар хэвтэхээсээ өмнө бүхий л маргаантай асуудлууд, дотоод сэтгэлийн зөрчилдөөнөө шийдэхийг хичээгээрэй. Хэрэв та ямар нэгэн зүйлд уурласан эсвэл салаа замын дунд байгаа бол “чөтгөрийн өмгөөлөгч” болох гэж хичээлгүйгээр өөрийгөө тайвшруулахыг бод. Өөрт тохиолдсон таагүй зүйлс, сэтгэл зовоосон асуудлуудыг унтахынхаа өмнө тэмдэглэлийн дэвтэртээ бичих бас нэг арга бий. Ингэснээр та зовлонгоо “бусадтай” хуваалцаж ачаагаа хөнгөлсөнтэй ижил үр дүнтэй байдаг. 



8. Гүнзгий, жигд амьсгал
Удаанаар, гүнзгий амьсгал авч гарга. Учир нь ингэж жигд, алгуур тайван амьсгалах нь таныг тайвшрахад тусална. Амьсгалын энэ техник нь унтахад тусалдаг хамгийн энгийн хэрнээ үр дүнтэй арга юм.



9. Хөлийн эрхий хуруугаа хөдөлгөн 1000-1 хүртэл тоол

Инээдтэй сонсогдож болох ч маш үр дүнтэй арга шүү. Хөшгөө хаагаад, гэрлээ унтрааж орондоо ор. Хөлийнхөө эрхий хурууг алгуур хөдөлгөн дотроо 1000-аас уруудуулан тоолж эхлээрэй. Йогийн энэ техник нь таныг бясалгалын байдалд орж, унтахад туслах болно.



10.  Анагаах ухааны тусгай төвд ханд
Хэрэв танд нойр судлалын анагаах ухааны төвд хандах боломж байвал яагаад сайн унтаж амарч чадахгүй байгаагийнхаа учрыг асууж, зөвлөгөө авч болно. Ингээд та хэдэн өдрийг тусгай тенхикээр тоноглогдсон тохь тухтай өрөөнд өнгөрүүлэх бөгөөд эмч нар өөр өрөөнөөс таныг хянаж байх болно.

Мэдээж энэ бол нойргүйдлийн маш хүнд шатанд орсон үедээ, өөрөө нойрсуулах эм гэх мэт “далайцтай” арга хэмжээ авахаасаа өмнөх арга хэмжээ гэдгийг санаарай. Хэрэв та нойргүйдлийнхээ шалтгааныг сэтгэлийн гүн хямралаас үүдсэн гэж үзэж байгаа бол сэтгэл зүйчид эхлээд ханд. Таны энэ бүх хичээл зүтгэл дэмий  өнгөрөхгүй нь лавтай.




54
таалагдаж байна

22
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()
Facebook cэтгэгдэл