Сурталчилгаа (15)
Хаах

Дубайн алтны зах

Бид хүнс болон барааны зах л гэж мэднэ. Гэтэл Дубайд жинхэнэ шижир алт, алтан эдлэл, хэрэглэл зардаг "Алтны зах" байдаг юм байна. Энэ зах руу анх орсон хүн нүдэндээ ч итгэхгүй байх. Домогт өгүүлдэгчлэн хүрсэн бүхэн нь алт болон хувирдаг Мидасагийн хаант улсад очсон мэт сэтгэгдэл төрнө. Энд нийтдээ 10 тонн алт байгаа гэнэ. Ямар ч эдийн сонирхолгүй, алтны солиогүй хүний ч шуналыг хөдөлгөх тоо байгаа биз?
Дубайн алтны зах


1. Алтны зах Дубайг зүрхэн хэсэгт орших Дейрагийн ажил хэрэг, арилжааны дүүрэгт байдаг. Мэдээж Дубай нь Персийн булангийн хамгийн баян тансаг хотуудын нэг ажээ. Хотыг зүгээр ч нэг “алтан” гэж нэрлээгүй бөгөөд үнэт эдлэлийн худалдаачдын хувьд хамгийн ирээдүйтэй бизнесийн эхлэл тавигддаг байна. Жил бүр зохион байгуулагддаг Дубайн “Алтан зах”-ын арилжааны наадмын үеэр худалдан авагчдад зориулан хамгийн гайхалтай зүйлсээ дэлгэдэг ажээ. Эндэхийн лангуунууд дээр дэлгэн тавьсан алтан эдлэл, гоёл чимэглэлийн зүйлс дэлхийн зах зээл дээрх бүхий л алтыг нийлүүлснээс их гэлтэй.



2. Алтны зах дээрээс цагаан, шар, ягаан, бүр нил ягаан өнгийн алтан өндөр чанарын эдлэлүүд, зүүлт, бугуйвч, бөгж, гинж, ээмэг, кулон зэрэг маш олон зүйлсийг олж харах боломжтой. Алтнаас гадна энд сувд, мөнгө, хагас үнэт чулуун эдлэлүүдийг ч худалдаалдаг. Чухамдаа энэ бол алт, үнэт эдлэлүүдийг гялалзаж гялтганасан туяанд нь хана хүртэл шижир алт мэт харагдах дэлхийн цорын ганц худалдааны төв гэж хэлж болох юм. Энд 400 орчим дэлгүүр ажиллах бөгөөд алт, үнэт эдлэлийн дэлхийд алдартай үйлдвэрлэгчид жил бүр бараа бүтээгдэхүүнээ дэлгэн худалдаалдаг байна.



3. Тус газарт нэртэй дизайнеруудын гоёл чимэглэлийг итгэмээргүй хямд үнээр худалдаж авах боломжийг олгохын тулд алтыг жинлэж зардаг бөгөөд эхэндээ бол үнэ нь тэнгэрт хадсан мэт санагдах ч эцсийн үнэ худалдан авагчаас өөрөөс нь шалтгаалдаг гэнэ. Учир нь Дорнын ямар ч захуудын нэгэн адилаар энд наймаалцах, тохирох гэдэг зарчим үйлчилдэг ажээ. Заримдаа таны сонирхон худалдаж авахыг хүссэн үнэт эдлэл анхны үнэнээсээ 30-40 хувь буурах тохиолдол ч гарна. Тиймээс "Алтны зах" дэлхий дээрх хамгийн доод үнийг тогтоодог гэж хэлж болно.



4. Та ямар ч худалдаа наймаа хийх зорилгогүй байсан ч гэсэн "Алтны зах"-ыг зорих боломжтой. Зүгээр л Дорнын үлгэрт гардаг шиг баян тансаг уур амьсгалыг мэдрэх гэж тэр шүү дээ. Гадаа бүрэнхий болсон үед алт худалдаалдаг лангуунууд илүү гоёмсгоор туяарч харагддаг тул жуулчид энд үдшийн цагаар ирэх дуртай байдаг гэнэ.



5. Дубайн алтны худалдаа нь жил бүр хэдэн тэрбум долларыг өөртөө татдаг. Чөлөөт худалдааны бодлого баримталсны ачаар энд дэлхийн өнцөг булан бүрээс алт, үнэт эрдэнэсүүдийн наймаачид цуглах болжээ. Мэдээж та сонор сэрэмжтэй байхад илүүдэхгүй. Зальжин хэн нэгэн алт, үнэт эдлэлийг үзүүлж байгаад яг боож баглах үедээ хуурамч дуураймал алтаар солиод хийчих жишээний луйврууд бас гардаг байна.



6. Тиймээс нэр хүндтэй, сорьц нь баталгаажсан, шалгагдсан бренд бүтээгдэхүүнийг худалдан авах нь зүйтэй. Түүнчлэн өглөө худалдаа дөнгөж эхэлж байхад хийсэн наймаа өгөөжтэй байдаг гэнэ. Учир нь худалдаачид наймаа хагалж байна, өдрийн турш орлого сайтай байх нь хэмээн бэлэгдэж танд сэтгэл ханамжийг өгөхүйц үнийг санал болгох ажээ.





2
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()
Facebook cэтгэгдэл