Сурталчилгаа (15)
Хаах

1000 жил биднээс тусгаарлагдсан хүмүүс олджээ

Энэтхэгийн далайд орших "Хойд Сентинел" хэмээх арлын иргэд орчин үеийн соёл иргэншлээс 1000 жилийн турш тусгаарлагджээ. Арал руу нэвтрэхийг хүссэн хүмүүсийг тэд нум сумтай угтдаг бөгөөд одоог хүртэл чулуун зэвсгийн үеийн амьдралаар амьдардаг гэнэ.
1000 жил биднээс тусгаарлагдсан хүмүүс олджээ


XIX  зууны үед хэд хэдэн завь энэ газарт сүйрч байсан бөгөөд амьд үлдсэн хүмүүс арал дээр гарахыг оролдсон боловч нутгийн иргэд тэднийг хөөж явуулсан байна. Мөн 1987 онд цагдаа нар нэгэн гэмт хэрэгтний араас хөөсөөр уг арал дээр ирсэн боловч түүнийг нас барсан байхыг ойгоос олжээ. Дараа нь цагдаа нар арлыг яаралтай орхиж явсан байна.



Хойд Сентинелийн арал нь 72 км.кв газар нутагтай бөгөөд 400 орчим хүн амьдардаг ажээ. Тус арал дээр амьдардаг хүмүүсийг "тузем" хэмээн нэрлэдэг байна.



Олон жилийн турш эрдэмтэд "тузем"-чуудтай найрсаг харилцаа тогтоохыг хүсэж, тэдэнд бэлэг авчираад эелдгээр харилцахыг оролджээ. Харин хариуд нь нутгийн иргэд дургүйцлээ илэрхийлж, чулуу шидэж байсан байна.



1991 онд нэгэн Энэтхэгийн эрдэмтэн нутгийн иргэдийн анхаарлыг татаж чаджээ. Ийнхүү анхаарлыг нь татахад улаан хувин тус болсон гэнэ. Тэрээр олон жилийн турш эрэг дээр улаан хувин авчирч тавьсан бөгөөд туземчууд хувинг аваад явдаг байв.



Харин дараа нь нутгийн иргэд нисдэг тэрэг, завь руу нум сумаар харвах болжээ. Албан ёсоор Энэтхэгийн засгийн газар энэ арлыг хариуцдаг ч тэдэнтэй холбоо тогтоосны хэрэггүй хэмээн сануулдаг байна. Мөн жуулчдыг тус арал дээр буухыг, ойртохыг хүртэл хориглосон байна.



Нутгийн иргэд гадаад ертөнцийг төдийлөн сонирхдоггүй бөгөөд энэ жижигхэн орчинд тэд хэрхэн амьдардаг бол гэдэг нь үнэхээр хачирхалтай.





21
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()
Facebook cэтгэгдэл