Сурталчилгаа (15)
Хаах

Япончуудын айдаг домгийн 10 мангас

2015-09-20, 19:00
34,464
Японы үлгэр домогт муу талын олон баатар байдгийн ихэнх нь сонин хачин зүс царайтай мангасууд байдаг ажээ. Их наран улсын домог зүй үнэхээр сонирхолтой, сургамжтай байдгаас гадна дүрүүд нь бодит мэт байж чаддагаараа дэлхий нийтэд алдартай болсон юм. Ингээд та бүхэндээ сонирхуулахаар Японы домогт гардаг 10 мангасын талаарх сонирхолтой мэдээллийг хүргэе.
Япончуудын айдаг домгийн 10 мангас


10. “Ushi-Oni”
“Үнээн чөтгөр” буюу “үши-они” нь Япончуудын түүхэн дэх хамгийн аймшигт мангас юм. Үлгэртээ бол тэд далайд амьдардаг бөгөөд загасчдыг хамгийн их агнадаг байжээ. Энэ мангасын гадаад төрх зөвхөн нэг янз биш, олон таамаглалтай.  Хүн толгойтой ч могойн биетэй нэг хувилбар байхад, наймаалжан биетэй үхэр шиг толгойтой хувилбар ч байдаг гэнэ.



9. “Shuten Doji”
Энэ дүр нь харахад мангас шиг биш ч, хамгийн харгис гэгддэг. Үлгэрт гардгаар бол тэр залуу охидыг хулгайлж өөрийн цайздаа авчирч хорин, тамладаг. Мэдээж түүний энэ хэргийг ямар ч хаан хорьж дийлдэггүй бөгөөд зүгээр л харж суухаас өөрийг хийж чаддаггүй аж. 



8. “Otoroshi”
Тэд сүм хийдийг гэрээ болгох дуртай бөгөөд сүмийн дотор хаалганы дээд талын хөндлөн модонд нуугдаад хүн орж ирэхийг отон сууж байдаг хэмээн үлгэрт гардаг байна. Гэхдээ зөвхөн муу санаатай хүмүүсийг л иддэг гэжээ.



7. “Ikuchi”
Энэхүү мангас нь ayakashi мангасын төрөлд хамаардаг гэнэ. Тэрээр далайн хөвөөгөөр ил гарч ирдэг бөгөөд хэдэн километр үргэлжлэх урттай хэмээн бичигдсэн байдаг. Өөрийнхөө биенээс тос ялгаруулан далайчдын завин дээгүүр асгадаг бөгөөд далайчид түүнийг нь цэвэрлэж чадсан тохиолдолд амь гарч, үгүй бол завь нь живдэг ажээ.



6. “Mikoshi Nyudo”
Үлгэрт гардаг мангас бүхэн аймшигтай эрэмдэг төрхтэй байдаггүй. Эл чөтгөр нь эгэл жирийн хүн шиг төрхтэй бөгөөд түүний нэрийг орчуулвал “Далдыг харагч санваартан” ажээ. Тэрээр шөнө хийдэд ирэх хүмүүсийг урьдчилж мэдээд, отон хүлээдэг байна. Ингээд хүмүүсийг ховсондоо оруулан, идэхийнхээ өмнө хүзүүгээ сунгаж хурц шүдээрээ тасар татдаг хэмээн дурьдсан байна. Хэрвээ ховсдуулсан хүн зугтаах гэж оролдох юм бол хулсан саваагаар цоо хатгадаг ажээ.



5. “The Gashadokuro”
27 метр урттай аварга том араг ясны дайралтаас зугтааж чадах хүн байна гэж үү?  Гашадокуро нь дайны талбарт төрлөө олохгүйн улмаас хилэгнэсэн муу ёрын 100 сүнснээс үүссэн гэж үздэг. Тэр тосгоны хамгийн шударга, зоригтой хүнийг хайж олоод, арьс болон эрхтнүүдийг хуулж хаян, бүх ясыг нь өөртөө наан эвлүүлж, өөрийнхөө биеийг илүү том болгодог гэжээ.



4. “The Akkorokamui”
Бусад улс үндэстний түүх домогт нийтлэг гардаг наймаалжтай тун төстэй бөгөөд хамгийн бодит нь гэж хэлж болно. 1900 оны эхээр Айну омгийн 3 загасчнийг 110 метр хүрэх үлэмж том наймаалж идчихжээ. Үүнээс хойш Айну омгийнхон үргэлж завин дээрээ зэвсэг авч явах болсон ба наймаалжийг дарж чадсан байна. Зарим хүмүүс энэ аварга наймаалж одоог хүртэл далайн ёроолд байдаг хэмээн итгэдэг.



3. “Yamata-no-Orochi”
Домгийн энэхүү луу нь 8 толгойтой, 8 сүүлтэй, 8 тосгоныг ороохоор урт хэмээн тэмдэглэгдсэн байна.



2. “Katakirauwa”
Зарим мангас заавал аймаар царайтай, аварга биетэй байх албагүй. Тэдгээрийн нэг нь энэхүү гахай шиг төрхтэй мангас юм. Түүний ойр хавьд хүн харагдах л юм бол өөрийн идэш болгож орхино.



1. “Yuki Onna”
Ямар шашин байхаас хамаарч япон домгийн мангасуудын гадаад төрх, зан ааш нь харилцан өөр өөр байдаг. Үүнтэй нэгэн адил, цасан хүүхэн буюу  “yuki onna” нь японы аль нутагт байна, түүнээсээ хамаарч харилцан өөр домогтой байдаг. Тэр цагаан арьс, цагаан кимоно, цагаан, заримдаа хар үстэй, үзэсгэлэн төгс байдаг. Хүмүүсийг гоо үзэсгэлэнгээрээ өөртөө татаад, тэднийг хөлдөөн сүнсийг нь өөртөө авдаг гэх домогтой ажээ. Өөр нэгэн хувилбар нь хүмүүстэй юм ярихад, өөдөөс нь хариу хэлэхгүй бол тэр дор нь алж орхидог гэх нь ч бий.

1-yuki-onna

21
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()
Facebook cэтгэгдэл