Сурталчилгаа (15)
Хаах

Улс орнуудын зочид буудал ямар үнэтэй вэ?

Дэлхийн өнцөг булан бүрт богино хугацааны дурлалын секс болзоог таашаагчдад зориулсан тусгай зочид буудлууд байдаг ажээ. Тэрхүү буудлуудад хосуудыг сэтгэл хангалуун үлдээхэд чиглэгдсэн бүхий л үйлчилгээг үзүүлдэг гэнэ. Ингээд Москва, Парис, Нью-Йорк зэрэг хотуудын зочид буудлуудад ийм өрөөний нэг цагийн үйлчилгээ ямар төлбөртэй байдгийг сонирхоё.
Улс орнуудын зочид буудал ямар үнэтэй вэ?


1. Мексик
Мексикт секс болзоог эрхэмлэгчдийн дунд ихээхэн алдаршсан иймэрхүү төрлийн зочид буудлуудыг “Hoteles de paso” буюу (Зам зуурын буудал) гэж нэрлэдэг. Тэдгээр зочид буудлуудын хамгийн хямд өрөө нь л гэхэд 4 цагийн 32000 төгрөг. “Pirámides del Valle” зочид буудалд зургаан хүний зориулалттай 192000 төгрөгийн төлбөртэй өрөө байх бөгөөд энэ нь дотроо усан сан, “King Size” буюу том хэмжээний хоёр ортой гэнэ.





2. Аргентин
Тус улсын нийслэл Буэнос-Айрес хотод “Тelos” хэмээх цагийн зочид буудлууд хаа сайгүй байдаг. Тэдгээрийн нэг нь “Kansas City” буудал ба 54400 төгрөг /225-250 песо/ мартагдахааргүй гурван цагийг өнгөрүүлж, 80000 төгрөгөөр 1 хонож болно. Харин “Vesa” зочид буудалд цагийг зугаатай өнгөрүүлэх ханш 32000-64000 рублийн хооронд  хэлбэлзэнэ. Тус зочид буудалд хосуудад зориулсан тусгай үнийн санал байх бөгөөд амралтын өдрүүдэд бусад өдрийг бодвол өндөр төлбөртэй байдаг байна. 



3. Орос
Хэрэв та Москвад очвол Коломенскт байрлалтай “Болзооны гэр” хэмээх зочид буудалд цагийг романтикаар өнгөрүүлэх боломжтой. Энд тохь тухтай өрөөнд өнгөрүүлсэн  хоёр цаг тутамд таниас 35200 төгрөг авах бөгөөд хэрэв хоновол 80000 төгрөг болох гэнэ. Мөн Коломенскт “Loves Hotel” гэж өөр нэг зочид буудал бий. Энд 3D хэмжээст порно болон эротик видео үзэхээс гадна өрөөний гэрэлтүүлгийг солих боломжтой. Нэг цагийн төлбөр нь 32000 төгрөг ажээ.





4. Япон
Японд ийм төрлийн зочид буудлууд тэртээх 1600-гаад оноос үүсэлтэй бөгөөд өдгөө 40 мянга орчим ийм зочид буудлууд бий. Тиймдээ ч улсын төсөвт багагүй хэмжээний орлого буюу 40 тэрбум доллар оруулдаг гэнэ. Тус улсын секс болзооны зочид буудлын хамгийн өргөн сүлжээ бол 1968 онд үүдээ нээсэн “Hotel Love” юм.  Сонирхуулахад Японы ихэнх зочид буудлуудаар үйлчлүүлэхэд танд ичиж улайх зовлон гарахгүй гэнэ. Учир нь эндэхийн бүх зүйл автоматчлагдсан тул хүнтэй нүүр учрана гэсэн ойлголт байдаггүй. Та зүгээр л товчлуур дараад л таалагдсан өрөөгөө сонгох боломжтой ажээ. Жишээ нь, “Hotel Loire” зочид буудалд  хоёр цагийг өнгөрөөхөд монгол мөнгөөр 70,000 төгрөг, хоноход 190,000 төгрөг төлнө. 











5. Хятад
Хонконгийн хамгийн өргөн сүлжээ бүхий “Hotel Victoria” зочид буудалд хоёр цагийг өнгөрүүлэхэд монгол мөнгөөр 77,000 төгрөг буюу 285 хонконг доллар болдог аж. Өрөө бүрт том толь болон порно, эротик суваг гардаг зурагт суурилуулсан байдаг байна. “Mingle Place” сүлжээ зочид буудал харьцангуй өндөр түвшний үйлчилгээг санал болгодог ба бэлгэвч үнэгүй тараадаг ажээ.



6. Франц
Хамгийн сонирхолтой нь дурлалын хот хэмээгдэх Парист ийм төрлийн зочид буудал тун цөөн аж. Зөвхөн Японы алдарт “Love Hotel” сүлжээний зочид буудлууд өргөн тархсан байх бөгөөд тусгай өрөө нь цагийн 83,000 төгрөг буюу 35 евро, харин “Bollywood Kamasutra” стилийн өрөөнүүд нь цагийн 25 еврогийн өртөгтэй гэнэ. Хэрэв люкс өрөө түрээслэвэл Жасмин гүнжийн гоёл тарифд нь багтах юм байна. Залуусын дунд “Hotel Amour” зочид буудал ихээхэн алдартай. Энд үйлчлүүлбэл  хоногт 90 евро төлөх хэрэгтэй болдог байна.





7. Америк
Харин Нью-Йорк хотын “Liberty Inn” зочид буудал нь эротик сэдэвт ханын чимэглэл, хоёр хүний жакузи, эротик болон порно кино, толь, гэрэлтүүлэг бүхий цогц өрөөг ердөө хоёр цагийн 80 доллараар түрээслэх болно. Харин хагас өдөр буюу 6 цагийг өнгөрүүлэх бол 145 доллар төлөх хэрэгтэй болох ажээ.



8. Шинэ Зеланд
Ийм төрлийн тохилог “Desire Love” зочид буудал ердөө зургаахан өрөөтэй. Энд 80-аас 110 долларын өрөөнүүдээс сонголт хийх боломжтой. Өрөө бүр романтик орчинтой тул цагийг мартагдахааргүй романтикаар өнгөрүүлэх боломжийг олгожээ. Мөн энд ганц бие хүмүүст зориулсан үдэшлэг ч зохион байгуулагддаг юм байна.



9. Монгол
Монгол улсад орчин үеийн зочид буудлын суурь 1961 онд Улаанбаатар зочид буудал байгуулагдсанаар тавигджээ. УБ зочид буудал нь гадаад дотоодын зочид, жуулчид, төлөөлөгчдөд 49 жил үйлчилсэн арвин их туршлагатай Монгол улсын анхны таван одтой зочид буудал ажээ. Үнийн хувьд энгийн өрөө хоногийн 150 мянга, харин люкс зэрэглэлийн өрөө нь 255 мянга юм байна.



1
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()
Facebook cэтгэгдэл