Сурталчилгаа (15)
Хаах

Хамгийн хачирхалтай ажил мэргэжлүүд

2015-11-12, 22:14
11,038
Хэн нэг хүний хүсэлтээр мэгшиж уйлах, зүгээр л хэн нэгнийг халуун дотноор тэврэх, тэдний өөдөөс нүд гялбам инээмсэглээд л мөнгө авна гэдэг үнэхээр сайхан бас хялбар хэрэг. Тэгээд тэр нь бүр мэргэжил болтлоо хөгжинө гэдэг бүр ч хачирхалтай биш гэж үү? Таны өмнө нь зүүдэлж ч байгаагүй зүйлс гадаадын улс оронд мэргэжил болсон байдаг ажээ. Эдгээрээс танд аль нь хамгийн сонирхолтой, бас солиотой санагдаж байна?
Хамгийн хачирхалтай ажил мэргэжлүүд


1. Тахианы хүйс тодорхойлогч
Ийм мэргэжилтэй хүмүүс Англи, Япон улсуудад ихэвчлэн байдаг. Үүнийг хийхэд ердөө хараа сайн байх, бас ажигч байхад л болох аж. Тахианы хүйсийг тодорхойлохдоо тэдний биеийн жин, ерөнхий төрх болон өдний хэлбэрийг ажиглах хэрэгтэй байдаг байна.



2. Сүйт бүсгүйн гэрч
Манайд сүйт бүсгүйн найзууд болон эгч дүүс нь гэрч болдог бол гадаадад захиалгын гэрчүүд байдаг ажээ. АНУ-д ийм төрлийн ажиллагаатай томоохон компаниуд цөөнгүй байдаг байна. Тэдний хөлс тийм ч бага биш, нэг хуримын ёслолд оролцоход доод талдаа 300 доллар, дээд талдаа 2000 доллар авдаг аж.



3. Гашуудагч
Оршуулгын үеэр талийгаачийн ар гэрийнхний хүсэлтээр ирж хамтдаа гашуудан, уйлдаг хүн байдаг. Тэднийг “гашуудагч” гэж нэрлэдэг бөгөөд Англид их түгээмэл байдаг гэнэ. Тэд доод талдаа 2 цаг “гашуудсаны” эцэст 70 доллар авдаг байна.



4. Нохойны серфингийн багш
Аялал жуулчлалаар яваа, эс бөгөөс дотоодын амрагчдын нохойнуудыг серфинг хийж сургахад дадлагажуулдаг тусгай багш байдаг гэвэл та итгэх үү? Нохойнд тавигдах ганц шаардлага нь уснаас айдаггүй байх ёстой гэнэ. Солиотой сонсогдож байгаа ч, нохойнууд үүнийг үнэхээр сайн сурж чаддаг гэнэ шүү.



5. Нохойны хоол шалгагч
Энэхүү ажлыг хийхэд тавигдах гол шаардлага нь нохойны хоол үйлдвэрлэгч компанид ажиллаж байсан туршлагатай байх хэрэгтэй гэнэ. Уг хоол нохойны биед ямар нэгэн сөрөг нөлөөтэй эсэх мөн муухай амттай эсэхийг шалгадаг байна.



6. Найрсаг ажилтан
Тийм ээ, та зөв уншсан. Тэд ямар нэгэн тусгай мэргэжлийн зүйл хийхгүй, зүгээр л үйлчлүүлэгчидтэй маш найрсаг харилцаж, тэдэнд сэтгэлийн дэм өгч, халуун дулаан тэврэлт бэлэглэдэг аж. Жишээ нь эмнэлэгт бол энэ их хэрэгтэй мэргэжилд тооцогддог. АНУ-ын нэгэн эмнэлэгт ийм мэргэжлээр ажилладаг эмэгтэй цагийн 80 долларын цалин авдаг байна.



7. Наргил модны самар бэлтгэгч
Халуун орны зарим зочид буудлуудад ийм ажилтан маш хэрэгтэй байдаг ажээ.



8. Могойн хор цуглуулагч
Энэхүү ажил нь онц чухал шаардлагагүйгээс гадна  зэгсэн аюултай ажээ. Зарим төрлийн эмнүүдэд могойн хорны агууламж шаардлагатай байдаг тул кобра болон хоржигнуур могойны хорыг гаргаж авдаг байна. Тэд цуглуулсан хорныхоо 1 граммыг дунджаар 1000 доллараар үнэлдэг ажээ.



9. Үнсний уран бүтээлч
Зарим нэг гоёл чимэглэл, гэрийн тавилга зэргийг үнсээр чимэглэдэг хүнийг ийн нэрлэдэг байна. Тэд заримдаа нас барсан хүний чандараар ч бүтээл урлах нь бий.



10
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()
Facebook cэтгэгдэл