Сурталчилгаа (15)
Хаах

Одоог хүртэл нууц нь тайлагдаагүй зургууд

Бид учир нь үл ойлгогдох олон зүйлстэй хамт хөл нийлүүлэн алхаж байна. Тиймдээ ч өнгөрсөн үеэс өнөөг хүртэл тэдгээрийн учрыг тайлахыг оролдож, гаргасан таамаглалууд маш олон хүнийг гайхшруулсаар иржээ. Харин зарим зүйлс урт хугацааны өмнө болж өнгөрсөн ч одоог хүртэл нууц нь тайлагдаагүй, учир битүүлэг хэвээрээ л байна. Тэдний заримаас та бүхэнд толилуулъя.
Одоог хүртэл нууц нь тайлагдаагүй зургууд


1. Solway Firth хойгийн хар гарагийн биет

1964 онд Англи, Шотландын хилд ойрхон байх “Solway Firth” хэмээх газраар аялж явсан Бритон Жим Тимплтон (Briton Jim Timpleton) охиноо ганцааранг нь зогсоож зургийг нь авчээ. Гэтэл зургаа угаалгаад хартал охины ард нэгэн цагаан өнгөтэй биет байх нь тэр. Зарим судлаачид үүнийг харь гарагийн хүн гэж хэлдэг бол зарим нь зүгээр л охины ээжийн дүрс гэрэл цохиод цагаан өнгөтэй харагдаж байна хэмээн тайлбарладаг аж. Гэхдээ л энэ зураг олон хүнийг гайхшруулж, одоог хүртэл тодорхой гаргалгаагүй үлдсэн юм.



2. Унжсан хүн
Түүхэнд тэмдэглэснээр Күүперийн гэрийнхэн Техас мужид нүүн ирж, шинэ орон сууц худалдан авчээ. Тэд шинэ гэртээ бяцхан найр хийхээр шийдэж зургаа татуулсан байна. Дараа нь авахуулсан зургаа хартал дээрээс дүүжлэгдсэн мэт нэгэн бие гарсан байжээ.



3. Чөтгөрийн дайрлага
1959 оны 1-р сарын 2-ний шөнө Игорь Дятлова ахлагчтай 9 гишүүнтэй жуулчдын баг Умард Уралын нуруунд учир битүүлгээр амиа алджээ. Шөнө дундын үед майханд байсан хүмүүс ямар нэг зүйлээс хувцсаа ч өмсөх завдалгүй зугтаацгааж, зугтах замдаа хөлдөж үхэцгээсэн байна. Эрлийн багийнхан хэд хоногийн дараа майхны доохон талаас хөлсдөн цогцоснууд олсон ч тэдэнд ямар нэгэн ил шарх сорви байхгүй байжээ



4. Гинтеркайфек ферм дээр болсон аймшигт аллага
Германы Мюнхен хотоос 70 км-ийн зайд орших нэгэн ферм дээр болсон аллага олон хүнийг цочроосон юм. 1922 оны 3-р сарын 31-ний шөнө энэхүү фермийн эзэд болох Андреа Грубер болон түүний эхнэр Сицилиа нарын охин Викториа, мөн том ач охиныг нь сүхээр цавчиж алаад, өвсөөр булсан байв. Харин байшиндаа унтаж байсан 2 настай Жосеф, Мэри нарыг хамгийн сүүлд алсан нь илэрсэн ч хэн гэгч, яах гэж алсан нь одоог хүртэл тогтоогдоогүй байна.



5. Лох Несс далайн мангас
Энэхүү мангасын тухай кино хүртэл хийсэн байдаг. Кинон дээр гэрэл зурагчныг ийм зүйл зохиож авсан хэмээн ярилцдаг ч хөдөлшгүй баримт одоог хүртэл олдоогүй байгаа юм. Харин 1933 онд далайн мангасын тухай домог яриа газар авснаар Лохх Несс нуурт маш олон жуулчид ирэх болжээ.



6. Black Dahlia-ийн үхэл
Түүний жинхэнэ нэрийг Элизабет Шорт гэдэг бөгөөд 1947 онд гарсан аймшигт хэргийн хохирогч болон түүхэнд тэмдэглэгдсэн юм. Алуурчин түүний цогцсыг гэдэсний хэсгээр нь 2 хуваан зэрэмдэглэж, хэлүү болон үтрээг нь ухаж аваад, хөхний товчийг нь тасалсан байдалтайгаар Лос-Анжелос хотын захад орхисон байдаг. Үүнээс үзэхэд алуурчин гаж донтой нэгэн байсан нь илэрхий байна.



7. Далайд хөвөх тасарсан хөлнүүд
2007 оны 8-р сараас Канадын газар нутаг харьяалагдах Салиш далайн эргээр хүний тасарсан хөлнүүд хөвөн гарч ирэх болжээ. 2014 онд л гэхэд 11 хөл олдсон байна. Эдгээр хөл хаанаас яаж гарч ирсэн болохыг хэн ч тайлж чадахгүй байгаа аж.



8. Хессдалений гэрэл
Норвегийн Хессдален тосгоны дээгүүр хааяа нэг ийм гэрэл зурсхийдгийг нутгийн ард иргэд “Хессдалений гэрэл” хэмээн нэрлэдэг аж. Гэхдээ тэд энэхүү гэрлийг хаанаас яаж гараад байгааг тайлбарлаагүй бөгөөд харь гарагийнхан байж магадгүй хэмээдэг. Харин шинжлэх ухааны үүднээс бол байгаль дээр орших асар их цайр, зэс, хүхрийн нөлөөгөөр энэхүү гэрэл үүсдэг гэжээ.



9. Элиза Ламийн үхэл
Колумбын их сургуулийн оюутан 21 настай Элиза Лам 2013 онд гэнэт сураггүй алга болжээ. Тэрээр алга болохынхоо өмнөхөн хачин ааш авиртай болж, хий юм харж, түүнтэй ярилцаж, этгээд үйлдлүүд хийж байсан байна. Харин түүний цогцсыг зочид буудлын дээд хонгилоос олсон бөгөөд гадны ямар нэгэн нөлөөгүй амьсгал хураасан гэх дүгнэлтийг гаргаж байжээ.



10. Галт бөмбөлөг
Английн нэгэн тосгонд 1628 оны 10-р сарын 21-ний өдөр 2.5 метрийн диатемртэй аварга галт бөмбөлөг унаж, модон сүмийг шатааж, 4 хүн нас барж, 60 хүн бэртэж гэмтжээ.



5
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()
Facebook cэтгэгдэл