Сурталчилгаа (15)
Хаах

Хүмүүс нь хамгийн их ганцаарддаг улс орнууд

Улс орон бүр өөрийн гэсэн ёс заншил, амьдралын төлөвлөгөө, үнэлэмжүүдтэй байдаг. Тиймээс ч зарим орнууд хүүхдээрээ шахуу байхад нь л хүүхдээ хүнтэй суулгаад байдаг шүү дээ. Харин зарим орны хувьд хэдийн цэвэрших насан дээрээ ирчихээд, хүний ээж, хань болоогүй хүмүүс цөөнгүй бий. Ингээд дэлхийд ганцаардлаараа тэргүүлдэг улс орнуудыг танилцуулья.
Хүмүүс нь хамгийн их ганцаарддаг улс орнууд


8. Өмнөд Африк - Ганцаардлын түвшин 24%
Энэхүү оронд хүнтэй сууна гэдэг санааны зоргоор бүтчихдэг зүйл биш. Учир нь хурим хийх нь өртөг зардал ихтэйгээс гадна өөрт тохирсон хосоо олно гэдэг үнэхээр хэцүү байдаг ажээ. Судалгаагаар Өмнөд Африкт буй нийт өрхийн 24 хувь нь ганц бие байгаа хэмээх тоо баримт гарсан байна.



7. Орос - Ганцаардлын түвшин 25%
Орос улсад, нийт өрхийн 25 хувь нь ямар нэгэн амьдрал зохиогоогүй зүгээр л ганцаараа амьдардаг гэх судалгаа гарчээ. Ийнхүү ганц бие амьдралыг сонгох нь ОХУ-д маш түгээмэл байдаг. Учир нь тэд хүүхэдтэй болох, эцэг эхийнхээ дарамт шахалтаар гэх мэт зайлшгүй шаардлагаар л гэр бүлтэй болох нь элбэг ажээ.



6. Канад - 26%
Канадын нийт өрхүүдийн 26 хувь нь өрх толгойлсон эцэг, эхчүүд байдаг ажээ. Энэ нь гэр бүлийн тогтвортой амьдрал бага, үзэл бодол таарахгүйгээс салж сарних нь их гэсэн үг юм. Нийт ганц бие өрх толгойлсон хүмүүсийн дийлэнх нь эмэгтэйчүүд ажээ. Ингээд харахад л бүсгүйчүүд амьдралаа аваад явах тал дээр эрчүүдээс илүү болох нь анзаарагдаж байна.



5. АНУ - 28%
АНУ-д өрхийн 28 хувь нь ганц бие, өрх толгойлсон хүмүүс байдаг гэнэ. Учир нь тэдний ихэнх нь бие даасан, хараат бус байдалд дуртай. Мэдээж иймэрхүү маягаар бол яаж хамтын амьдрал зохиож чадах билээ дээ. Жил ирэх тусам энэхүү тоо баримт өссөөр байгаа нь харамсалтай. Манхэттэн, Вашингтон зэрэг том хотуудын оршин суугчдын тал хувь нь ганц бие байдаг ажээ. 



4. Итали - 29%
Италид, нийт өрхийн 29 хувь нь ганц бие гэх итгэмээргүй үзүүлэлт байдаг гэнэ. Учир нь мөн л хуримын зардлаас болоод тэр шүү дээ. Түүнчлэн үүнд католик шашины үзэл баримтлал ч мөн нөлөөтэй. Учир нь энэхүү шашинд хүнтэй эрт суух, хүүхэд гаргахыг хориглодог байна. Хүмүүсийнх нь хувьд ч тэр ганц бие байхыг илүүд үздэг гэнэ.



3. Япон - 31%
Японд нийт өрхийн 31% нь ганц бие хүмүүс байдаг ажээ. Ялангуяа Токио хотод энэ тоо үнэхээр их бөгөөд цаашид ч нэмэгдэх хандлагатай байгаа гэх харангын дуу цохиж байгаа гэнэ. Япон улс хэзээд садар самуун зүйлээрээ тэргүүлдэг. Гэтэл гэрлэлт ийм бага байна гэхээр итгэмээргүй байгаа биз. Магадгүй тэд хамтын амьдралаас илүүтэй, ганц бие байхыг илүүд үздэг байх.



2. Англи - 34%
Их Британид нийт өрхийн 34 хувь нь ганц бие хүмүүс байдаг ажээ. Сүүлийн үеийн судалгаанаас үзэхэд, 1990-ээд оноос хойш ганц бие хүмүүс 50 хувиар эрс өссөн байна. Энэ нь тухайн орны 2.5 сая орчим иргэд ганцаараа амьдардаг гэсан үг юм.



1. Швед - 47%
Швед улсын нийт өрхийн 47 хувь нь ганц бие хүмүүс байдаг гэнэ. Энэ тоо нь бусад оронтой харьцуулахад үнэхээр тэсрэлт хийхээр мэдээ юм. Мэдээж хүн амын тал хувь нь ганц бие байна  гэдэг үнэхээр аймшигтай тоо баримт төдийгүй цаашид ч улам өсөх хандлагатай байгаа тул иргэд өөрсдөө ч аргаа бараад байгаа гэнэ.



4
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()
Facebook cэтгэгдэл