Сурталчилгаа (15)
Хаах

Хамгийн бяцхан алуурчид

Ид сурч, боловсрон үеийн найзуудтайгаа хөгжилдөн тоглох насан дээрээ биендээ ахадсан хүнд ачааг үүрч, хорих ял эдэлсэн бяцхан хүүхдүүдийг танилцуулах гэж байна. Тэднийг санаатай, санаагүйгээр ийм аймшигт хэргийг үйлдэх болсон шалтгаан нь юу байв? Ямартай ч та бүхэн доорх мэдээллээс нэгийг бодож, хоёрыг тунгаана биз ээ.
Хамгийн бяцхан алуурчид


1. Эгч дүү Жонес (Jones)
Кэтрин Жонес (Catherine Jones) болон түүний дүү Куртис Жонес (Curtis Jones) нар төрсөн эцгийнхээ найз бүсгүй Николь Спэйт (Nicole Speights)-ийн амийг хөнөөж 18 жилийн ялыг авчээ. Тухайн үед Кэтрин 13 настай, харин Куртис 12 настай байсан гэдэг. Хэрэг гарахаас жилийн өмнө тэдний ээж харамсалтайгаар хорвоогийн мөнх бусыг үзүүлжээ. Удалгүй эгч дүүсийн аав хүүхдүүддээ найз бүсгүйгээ танилцуулсан нь тэдэнд огтхон ч таалагдаагүй нь лавтай. Эхийгээ алдаад удаагүй тэд, өөрсөд нь тулгарсан энэхүү асуудлыг том бул чулуу хэмээн үзэж, өөрсдийн гараар тэрхүү эмэгтэйг холдуулахаар шийджээ. 1999 оны өвлийн зэврүүн өглөө эгч дүүс аавынхаа гар буугаар Николийг буудаж, бүсгүй газар дээрээ амьсгал хураажээ.



2. Эндрю Голден (Andrew Golden), Мичелл Жонсон (Mitchell Johnson)
Эндрю Голден, болон Митчелл Жонсон нар бол нэг сургуульд сурдаг үеэлүүд юм. Гэвч тэд хоорондоо тийм ч таарамжтай байгаагүй бололтой. Нэгэн өдөр 13 настай Мичелл, түүний үеэл 11 настай Эндрьюд хандан, түүнийг дээрэлхээд байгаа хэсэг хүүхдүүдийн учрыг олоход тучлаач хэмээн хүсжээ. Тэдний гэр бүл аль аль нь үнэхээр их асуудалтай, тэрчлэн хүүхдүүддээ санаа тавьдаггүй байсан гэнэ. Хүүхдүүд хоорондоо ярилцан тэдгээр хүүхдүүдийг хашраахаар тохирч, хоёул гэрээсээ галт зэвсгүүдийг авчээ. Учир нь Мичелийн эцэг анчин байсан төдийгүй, түүнд хэрхэн буудахыг ч зааж өгсөн гэдэг. 1998 оны 3-р сард хөвгүүд тохирсон ёсоороо Арканзасын дунд сургуульд ирж, хичээлдээ суусан байна. Хонх дуугармагц хөвгүүд, ангийнхаа 4 хүүг, багштайгаа буудан хороожээ. Ийнхүү тэд цагдаа нарт баригдан хэргээ хүлээж, шоронд орцгоосон гэдэг.



3. Кристиан Фернандес (Christian Fernandez)
1999 онд арван хоёр настай Бианнела Сьюсана (Biannela Susana)  бэлгийн хүчирхийлэлд өртөж, улмаар давхар биетэй болсон байна. Удалгүй тэрээр амаржиж, хүү Кристиан Фернандесийг төрүүлжээ. Хүү дөнгөж хоёрхон настай байхдаа АНУ-ын Флорида мужийн гудамнаас нүцгэн олдож байсан гэдэг. Хүүгийн эмээ нь мансууруулах бодист донтсон нэгэн байжээ. Гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг үзэлгүй үргэлж л бэлгийн дарамт, зодоон цохион дунд өссөн тэрээр жаахан байхдаа хойд эцгийнхээ үхлийг ч мөн өөрийн нүдээр харсан байна. Ийм орчинд ямар ч хүүхэд харгис, хүнийг хайрлаж, өрөвдөх сэтгэлгүй болох нь тодорхой юм. Бага сургуульд байхдаа гудамжны нохой, муурыг харгисаар алж, хүүхдүүдийг зоддог байлаа. Тэрээр 13 насандаа өөрийн 2 настай дүүг бороохойгоор зодож, амь насыг нь хөнөөжээ. Ийнхүү тэрээр шоронд орсон байна.



4. Лионель Тейт (Lionel Tate)
Лионел Тате (Lionel Tate) хэмээх арван хоёр настай хүү өдгөө жүжигчин болсон мэргэжлийн тулаанч Дуэйн Джонсон (Dwayne Johnson)-ний үнэнч шүтэн бишрэгч байжээ. Тэрээр тулаанч болохыг үргэлж хүсдэг байсан бөгөөд өөрийн дүү зургаан настай Тиффани Еуник (Tiffany Eunick)-тай барилдаж тоглодог байсан гэнэ. Гэтэл тэр нэгэн өдөр бүх зүйл орвонгоороо эргэсэн юм. 1999 оны 7-р сард хүү урьдын л адил дүүтэйгээ барилдаж байсан аж. Тэрээр дүү дээрээ нэгэн тулааны мэх туршиж байгаад санаандгүй нугасалж амь насыг нь хөнөөсөн байна. Улмаар тэрээр 5 жилийн ял авжээ.



5. Жордан Браун (Jordan Brown)
Жордан Браун бусдын л адил хүүхдүүдтэй дугуй унаж, хамтдаа хөл бөмбөг тоглон гүйдэг энгийн л нэгэн хүүхдүүийн нэг байжээ. Ангийн багш нь ч тэр, хамтдаа тоглодог байсан найзууд нь түүнийг үнэхээр дуулгавартай, сайн хүү байсан хэмээн тодорхойлсон аж. Хэрэг гарах үед Жордан 11 настай байсан бөгөөд тэрээр тоглож байхдаа санаандгүй аавынхаа авч өгсөн хийн буугаар хойд ээжийнхээ амийг хөнөөчихсөн байна. Хойд эх нь тухайн үедээ бие давхар байсан бөгөөд түүнд шүүхээс хоёр хүний амийг хөнөөсөн хэмээх ялыг үүрүүлжээ.



6. Мэри Белл (Mary Bell)
Мэри Белл охин 11 настай байхдаа хүн алах ямар мэдрэмж төрүүлдэг болохыг мэдэхээр 4 настай хүүгийн хоолойг боомилон хороожээ. Түүнээс хэдэн 7 хоногийн дараа 3 настай бяцхан хүүхдийн хоолойг боомилон хороож байгаад цагдаа нарт баригдан Британийн хорих ангид хоригдсон байна. Тэрээр 21 насандаа суллагдсан бөгөөд түүнээс хэдэн жилийн дараа дахин хэрэг үйлдэж хоригдсон боловч оргосон байна. Тэрээр өдгөө 58 настай бөгөөд түүний хаана байгааг мэдэх хүн байхгүй гэжээ. 



7. Жон Венейблс (Jon Venables), Роберт Томпсон (Robert Thompson)
Жеймс Патрик Булджер (James Patrick Bulger) хэмээх 2 настай хүү ээжтэйгээ дэлгүүр хэсэж байжээ. Жон Венейблс, Роберт Томпсон хэмээх хоёр хүү эмэгтэйн хүүг хулгайлж, түүнийг чулуу модоор зодож, амь насыг нь хөнөөжээ. Эцэст нь бяцхан хүүгийн сэг болсон цогцсыг  төмөр замаас олсон байна. Тухайн аймшигт хэргийг үйлдэхдээ хөвгүүд нэг нь 10 настай, нөгөө нь 4 настай байсан гэдэг. Бяцхан биенээсээ гарамгүй харгис үйлдэл хийсэн хөвгүүд ийнхүү шоронд орсон ажээ.



8. Aмаржеет Сада (Amarjeet Sada)
2007 онд найман настай Aмаржеет Сада хүү эгч, үеэл дүү ээжийнхээ хамт Энэтхэгт амьдардаг байжээ. Нэгэн өдөр Амаржеет өөрийн эгч, үеэлтэйгээ тоглож байгаад, эгчийгээ чулуугаар цохиж санаандгүй амь насыг нь хөнөөжээ. Улмаар Амаржеетийн үеэл дүү нь энэхүү хэргийг ээжид нь хэлэхээр гүйхэд тэрээр үеэлийгээ ч мөн чулуугаар цохин хөнөөсөн байна. Хүү ээждээ уйлсаар очиж, хэн нэгэн тэдний түүний эгч үеэл хоёрыг хөнөөсөн хэмээн худал хэлсэн ажээ. Хожим түүний санаатай үйлдэл илэрч, шоронд орсон байна. 



9. Дедрик Дарнелл Оуэнс (Dedric Darnell Owens)
Дедрик Дарнелл Оуэнс хэмээх 6 настай хүү, хамт тоглодог Кайла Ролланд охиныг санаандгүй буудаж, амь насыг нь хөнөөжээ. Тэрээр өөрийн тоглоомон бууг, эцгийнхээ буутай андууран ийнхүү найзыгаа буудан амь насыг нь бүрэлгэсэн юм. Улмаар тэрээр хүүхдийн хорих ангид орсон гэдэг.



10. Карл Ньютон Махан (Carl Newton Mahan)
Карл Ньютон гэр бүлийнхээ хамтаар ядуу зүдүү амьдардаг байжээ. Өдөр бүр тэрээр найзынхаа хамтаар гуйлга гуйж өдрийн хоолоо аргацааж байсан гэдэг. 1929 оны 5-р сарын 18-ны өдөр Карл болон түүний найз Сесил нар их хэмжээний мөнгө олж, улмаар хоорондоо марган Карл найзынхаа амь насыг хөнөөжээ.



2
таалагдаж байна

8
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()
Facebook cэтгэгдэл