Сурталчилгаа (15)
Хаах

Ази тивийн хамгийн үзэсгэлэнтэй одууд

Та бүхэндээ Ази төдийгүй, дэлхий дахинд нэрээ цуурайтуулсан, үзэсгэлэнтэй жүжигчдийг танилцуулъя. Тэд бүгд хийсэн бүтээсэн зүйлээрээ олны хайр хүндэтгэлийг хүлээсэн, залуу уран бүтээлчдийн төлөөлөл юм.

Ази тивийн хамгийн үзэсгэлэнтэй одууд

12 Маки Гото (Maki Goto)

Японы алдартай дуучин, ая зохиогч Маки Гото “Morning Musume” хамтлагийн гишүүн юм. Тэрээр 2007 оноос хойш бие даан уран бүтээлээ туурвиж эхэлсэн бөгөөд хөгжмийн ертөнцөд амжилттай яваа дуучин билээ. Сэтгэл татам, дур булаам төрхтэй дуучин бүсгүй олон брэндүүдтэй хамтарч ажилладаг байна.

Маки Гото (Maki Goto)

11 Парк Шин Хе (Park Shin Hye)

БНСУ-ын өсч яваа авьяаслаг залуу жүжигчин, дуучин Парк Шин Хе олон залуусын зүрх сэтгэлийн эзэмдээд байгаа үзэсгэлэнтэй уран бүтээлч юм. “You’re Beautiful”, “Heartstrings”, “The Heirs” гэх мэт түүний тоглосон кино бүр өдгөө үзэгчдийн хүртээл болж чадсан. Жүжиглэхийн сацуу шаггүй дуучин гэдгээ үзэгчиддээ харуулаад амжсан жүжигчин бүсгүй хэд хэдэн дуу дуулсан нь мөн л амжилтанд хүрсэн юм. Өхөөрдөм хөөрхөн зүс царай, дур булаам байдлыг хослуулж яваа уран бүтээлч бүсгүй маань Ази төдийгүй дэлхий даяар нэр алдраа түгээж байна.

Парк Шин Хе (Park Shin Hye)

10 Пак Мин Ёнг (Park Min Young)

Үзэгчдийн хайр хүндэтгэлийг булаасаар байгаа жүжигчин Пак Мин Ёнг өдгөө маш олон уран бүтээлүүдэд тоглосон чадварлаг жүжигчин юм. “City hunter” буюу “Ангууч” , “Healer” буюу “Анагаагч” “Unstoppable High Kick” олон ангит телевизийн кинонууд,  "Big Bang" хамтлагийн “Haru haru” видео клип, “The Cat” гэх мэт уран бүтээлүүдэд тоглосоноор нь та бүхэн мэдэх биз ээ.

Пак Мин Ёнг (Park Min Young)

9 Бьянка Бай (Bianca Bai)

Тайванийн үзэсгэлэнтэй жүжигчин, модель бүсгүй өдгөө олон бүтээлээрээ хүмүүст танигдсан юм. Цор ганц гоо сайхан байдал бус, хэд хэдэн кинонд тоглож, өөрийн авьяасыг батласан билээ. Түүний тоглосон кинонуудыг дурдвал, “Only If I Love You”, “It Started with a Kiss”, “Loves in Penghu” зэрэг бүтээлүүд юм.

Бьянка Бай (Bianca Bai)

8 Ян Жин Сан (Yang Jin-Sung)

2010 оноос урлагт цахиур хагалаад байгаа үзэсгэлэнтэй уран бүтээлчдийн нэг бол яалтачгүй Ян Жин Сан юм. Түүний тоглосон уран бүтээлүүдээс дурдвал “City Hunter”, “She is Wow”, “Just Like Today ” гэх мэт.

Ян Жин Сан (Yang Jin-Sung)

7 Эрика Саважири (Erika Sawajiri)

Японы алдартай дуучин, жүжигчин, загвар өмсөгч Эрика Саважири өдгөө маш олон бүтээлүүдээрээ өөрийнхөө авьяасыг харуулсан билээ. Тэрээр телевизийн олон ангит кино болох “1 Litre of Tears” киногоороо Япон төдийгүй Ази даяар танигдсан авьяаслаг жүжигчдийн нэг юм.

Эрика Саважири (Erika Sawajiri)

6 Лин Чи Лин (Lin Chi-ling)

Тайванийн алдартай жүжигчин, загвар өмсөгч Лин Чи Лин өхөөрдөм хөөрхөн төрх, сайхан аалиараа олны хайр хүндэтгэлийг хүлээгээд байгаа юм. Тэрээр маш олон алдартай гоо сайхны бүтээгдэхүүн, агаарын хүчний нүүр царайгаар ажилладаг. Тайвань, Хятад төдийгүй Ази даяар алдартай үзэсгэлэнтэй бүсгүйчүүдийн нэг билээ.

Лин Чи Лин (Lin Chi-ling)

5 Жан Цзыи (Zhang Ziyi)

“Гейшагийн дурсамж” киногоороо олонд танигдсан БНХАУ-ын жүжигчин Жан Цзыи 1979 онд Бээжин хотод төрсөн аж. Тэрбээр хүүхэд байхаасаа л бүжгийн спортоор хичээллэдэг, нилээд хөдөлгөөнтэй сэргэлэн охин байсан гэдэг. 17 насандаа анхныхаа бүрэн хэмжээний кинонд тоглож байсан бөгөөд өдгөө 30 гаруй кинонд гол, туслах дүрүүдийг бүтээж, гадаад дотоодын кино наадмуудаас 20 гаруй шагнал хүртээд байна.

Жан Цзыи (Zhang Ziyi)

4 Сьюзи (Suzy)

“Miss A” хамтлагийн гишүүн жүжигчин, Бэ Су Чжи (Bae Su Ji) буюу Сьюзи нь БНСУ-ын K-pop салбарт хүчээ аваад байгаа өсөх ирээдүйтэй залуу уран бүтээлч юм. Тэрээр анх "KBS2" телевизийн олон ангит “Dream High” киноны Го Хе-ми (Go Hye-mi)-ийн дүрээр олонд танигдсан. Түүнээс ч өмнө буюу 2009 онд анх авьяастныг тодруулах “Mnet Superstar K” тэмцээнд орж, олны анхааралд өртөж байв. Улмаар 2010 онд "JYP" энтертайнментад гишүүнээр элсэн, өдгөө уран бүтээлээ туурвисаар байгаа юм.

Сьюзи (Suzy)

3 Линн Хун (Lynn Hung)

БНХАУ-ын Нанжинг мужийн харьяат, загвар өмсөгч Линн Хун, гол төлөв Хонконгийн загварын салбарт амжилт үзүүлсэн билээ. Тэрээр энэ салбарт өөр ямар ч моделийг урдаа гаргахгүй учир нь маш сайхан хөхтэй гэнэ. Тиймдээ ч тэрээр Ази даяар үзэсгэлэнтэй царай, өв тэгш бие сайхан хөхөөрөө гайхагддаг.

Линн Хун (Lynn Hung)

2 Аюми Хамасаки (Ayumi Hamasaki)

Өдгөө 37 настай Японы алдарт дуучин Аюми Хамасаки, Ази даяар нэр алдраа түгээсэн алдартай уран бүтээлч билээ. Тэрээр 1993 оноос өнөөг хүртэл тасралтгүй уран бүтээлээ туурвисаар байгаа бөгөөд 2001 онд өөрийн хувцас загварын "MTRLG" (Material Girl) брэндээ олон нийтэд танилцуулж байсан юм.

Аюми Хамасаки (Ayumi Hamasaki)

1 Фан Бингбинг (Fan Bingbing)

БНХАУ төдийгүй дэлхий дахинаа нэрээ цуурайтуулж буй үзэсгэлэнтэй, чадварлаг, жүжигчин модель бүсгүй бол яахын аргагүй Фан Бингбинг юм. Тэрээр маш олон гайхалтай бүтээлүүдэд нэрээ мөнхөлсөн бөгөөд Азийн жүжигчдээс Холливуудад хүчээ үзэж байгаа жүжигчдийн нэг билээ. Тэрээр алдарт "Forbes" сэтгүүлийн дэлхийн хамгийн өндөр үнэтэй жүжигчдийн дөрөвдүгээрт жагсаж байна. Түүнчлэн маш олон алдартай гоо сайхны бүтээгдэхүүний нүүр царайгаар ажилладаг. Өдгөө 34 настай үзэсгэлэнтэй бүсгүй маань 2014 онд нээлтээ хийсэн “X-Men: Days of Future Past” киноны “Blink”-ийн дүрд тоглосон билээ.

Фан Бингбинг (Fan Bingbing)

101
таалагдаж байна

176
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()
Facebook cэтгэгдэл