Сурталчилгаа (15)
Хаах

Дэлхийн хамгийн шилдэг эмэгтэй тоглоомчид

Одоогоос 20 жилийн өмнө компьютер болон видео тоглоомууд ашиглан их мөнгө олж, сайхан амьдарна гэдэг "үлгэрийн далай" мэт санагдаж байлаа. Харин одоо үед энэ нь бодит болоод зогсохгүй, эрчээ аван, нэг төрлийн бизнес болж, олон улсын хэмжээний тэмцээнүүд хүртэл зохиогддог болсон юм. Тус тэмцээнд 20 гаруй улс өөрсдийн багаа илгээн, түрүүлсэн баг нь 500,000 долларын шагнал өвөрлөн харьдаг байна. Гэхдээ та зөвхөн эрчүүд л үүнийг тоглодог, амжилт олдог гэж боддог уу? Тэгвэл энэ нь өрөөсгөл ойлголт юм. Сүүлийн жилүүдэд эмэгтэй хүмүүс комьпютер болон видео тоглоом тоглон амжилт олох нь ихсээд байгаа билээ. Ингээд та бүхэнд дэлхийн хамгийн өндөр ашиг орлоготой эмэгтэй тоглоомчдийг танилцуулья.

Дэлхийн хамгийн шилдэг эмэгтэй тоглоомчид

10 Алис Лэв (Alice Lew)

Тэрээр одоогоор 5 тэмцээнд оролцон 8,000 долларын шагнал аваад байгаа юм. Алис “SK-Ladies Counter Strike Team” багийн тоглогч бөгөөд өөрийн анхны тэмцээнээсээ 800 доллар хожиж байсан аж. Харин ердөө 2 жилийн дараа тэмцээнээс хожсон мөнгөө 4,000 доллар болгон өсгөсөн юм. Цаашдаа энэ чадварлаг бүсгүйг хэдий хэрийн ашиг орлого олохыг таашгүй юм.

Алис Лэв (Alice Lew)

9 Алана Рэйд (Alana Reid)

Канад гаралтай “Хатагтай Икс” нь ердөө ганцхан тэмцээнд оролцон 10,000 долларын шагнал хүртсэн юм. Хэдийгээр түүний туршлага бага ч гэлээ, чансаагаараа дэлхийд дээгүүрт бичигддэг байна.

Алана Рэйд (Alana Reid)

8 Ливиа Тэнстра (Livia Teernstra)

Тоглогч маань Шинэ Зеланд улсад зохиогдсон “Quake” болон “Unreal” зэрэг тэмцээнд оролцож байжээ. Дараа нь тэрээр Европд очин “Dead or Alive 4” тоглоомын тэмцээнд оролцон 3-р байр эзэлж, 14,000 долларын эзэн болсон юм.

Ливиа Тэнстра (Livia Teernstra)

7 Жэмие Пэрэйда (Jamie Pereyda)

Тэрээр 9-р байрыг тамирчин Алана Рэйдтэй нэг тэмцээнд оролцон тэргүүн байр эзлэн, 15,000 доллараар шагнуулсан юм.

Жэмие Пэрэйда (Jamie Pereyda)

6 Румэй Ван (Rumay Wang)

Сая сая хүмүүс түүнийг “World of Warcraft ” тоглоомын дэлхийн аварга болно хэмээн итгэж явдаг ажээ. Тэрээр 4 тэмцээнд оролцон 14,000 доллар хожсон ба дараа нь өөр нэг тэмцээнд орон 2,000 доллар хожсоноор нийтдээ 16,000 долларын орлого олж, 6-р байрыг эзэлсэн аж.

Румэй Ван (Rumay Wang)

5 Вэнэсса Артэйга (Vanessa Arteaga)

Dead or Alive 4 ” тоглоомын супер тоглогч Вэнэсса Артэйга нь 2007 болон 2008 оны “Dead or Alive 4 ” видео тоглоомын аварга юм. Ганц аваргын титэм, нэр хүнд ч бус, түүнд 20,000 доллар дагалдан ирсэн юм.

Вэнэсса Артэйга (Vanessa Arteaga)

4 Сара Хэрисон (Sarah Harrison)

Тэрээр 2008 онд “Dead or Alive 4” тоглоомын тэмцээнд оролцон, түрүүлсэн аж. Түүний авьяас чадвар, нөр их хөдөлмөр, хүчирхэг багийнхнийг нь үнэлэн 50,000 доллараар шагнасан байна.

Сара Хэрисон (Sarah Harrison)

3 Маржори Бэртал (Marjorie Bartell)

2007 оны "Dead or Alive 4" тэмцээнд Маржори Бэртал түрүүлж 50,000 доллараар шагнуулж байжээ. Харин тэр үйл явдлаас дахин нэг жилийн өмнө тоглоомчин бүсгүй мөн л “Dead or Alive 4” тэмцээнээс 5,000 доллар хожиж байжээ. Ингээд түүний нийт орлого 55,000 долларт хүрсэн юм.

Маржори Бэртал (Marjorie Bartell)

2 Саша Хостин (Sasha Hostyn)

Саша бол “StarCraft II”  хамгийн сайн тоглодог хүмүүсийн нэгээр яах аргагүй нэрлэгддэг бүсгүй юм. Тэрээр 2011 оноос хойш нийтдээ 30 тэмцээнд оролцон 100,000 долларыг олоод байгаа ажээ.

Саша Хостин  (Sasha Hostyn)

1 Катерин Ганн (Katherine Gunn)

“Dead or Alive 4 ” тоглоомоор урдаа хэнийг ч гишгүүлдэггүй тэрбээр 2007 оны аварга шалгаруулах тэмцээнд дэд байр эзлэн 15,000 доллар, 2008 онд 3-р байр эзлэн 7,000 долларыг тус тус олсон юм. Гэтэл 2010 онд түүний хувьд бүх зүйлс өөрчлөгдөн дэлхийн аваргаар тодорч, 100,000 долларын шагналыг хүртсэн юм. Ингэснээр түүний нийт орлого 122,000 долларт хүрч, дэлхийн хамгийн их ашиг орлоготой эмэгтэй тоглогч болжээ.

Катерин Ганн (Katherine Gunn)

120
таалагдаж байна

16
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()
Facebook cэтгэгдэл