Сурталчилгаа (15)
Хаах

Рианнагийн хамгийн халуухан клипүүд

Өдгөө 28 настай Барбадосын үзэсгэлэнтэй, дур булаам бүсгүй дуучин Рианна (Rihanna)-ийн уран бүтээл бүр залуусын зүрх сэтгэлийг гижигдэм, халуухан клипүүдтэй байдаг. Түүнчлэн дууны үг, хувцаслалт зэргүүд нь үнэхээр чөлөөт хэв маягтай төдийгүй уран бүтээлчдээс эрхгүй ялгарч чаддаг. Жилээс жилд үзэсгэлэн гоо, уран бүтээлээрээ гайхагдаж буй авьяаслаг үзэсгэлэнтэй дуучин бүсгүйн хамгийн халуухан, оргилуун видео клипүүдийг танилцуулж байна.

Рианнагийн хамгийн халуухан клипүүд

1 “Shut Up and Drive”

2007 онд гарсан энэхүү уран бүтээлд тэрээр халуухан засварчин бүсгүйн дүрд тоглодог. Тэр ч утгаараа уг клипэнд уралдааны машин, царайлаг залуус чухал байрыг эзэлнэ. Энэхүү дууны клипэнд тэрээр богино шорт, энгэр задгай бариу савхин хүрэм өмсөж, дур булаам төрхөөрөө залуусын зүрх сэтгэлийг эрхгүй эзэмдэж чадсан билээ.  Тус дуу гарсан даруйдаа хөгжмийн жагсаалтуудыг тэргүүлж, дээгүүрт бичигдсээр ирсэн юм.

“Shut Up and Drive”

2 “Where Have You Been”

2011 онд түүний “Talk That Talk” цомогт нь багтсан “Where Have You Been” дууны клипэндээ хагас нүцгэн хувцаслаж, халуухан дүр төрхийг бүтээсэн. Дууны клип бүхэлдээ л сэтгэл татам, онцгой зураг авалтуудаар дүүрэн юм. Клипний хэсэг дээр дуучин бүсгүй цээж нүцгэн байх агаад үсээрээ халхалсан байдаг. Мөн бүжгийн хөдөлгөөн, дууны хэмнэл, хувцаслалт, нүүр хувиргалт зэргүүд нь тус клипийг амьдруулсан гэхэд болно.

“Where Have You Been”

3 “Umbrella”

Дуучин бүсгүйг амжилтанд хүргэсэн дуу бол яахын аргагүй “Umbrella” юм. Тайрмал үс, шүхэр, дур булаам төрхийг бүрдүүлж чадсан энэ клип тэр чигээрээ л “тэсрэх бөмбөг” мэт... Залуусын зүрх сэтгэлийг өөрийн эрхгүй булиглуулж, тус дууг цээжлэн амандаа аялах хүмүүс цөөнгүй. Түүнчлэн тэрээр клипэн дээрээ биеэ будаж, бүрэн нүцгэлдэг. Бидний өдгөөг хүртэл шимтэн сонсох дуртай бүтээлүүдийн нэг бол яахын аргагүй “Umbrella” билээ.

“Umbrella”

4 “Stay”

2012 онд түүний “Unapologetic” цомогт багтсан "Stay" дууныхаа клипийн туршид тэрээр ваннтай усанд нүцгэн байж гардаг. Түүний сэтгэл хөдлөл, гоо үзэсгэлэн энэхүү клипийг тодотгож өгсөн “амин сүнс” нь гэхэд болно. Дуу гарсан даруйдаа маш олон залуусыг дурлуулж, хөгжмийн жагсаалтуудыг тэргүүлсээр байсан билээ. Магадгүй түүнээс өөр ямар ч уран бүтээлч, ийнхүү уран бүтээлдээ бүрэн дүүрэн зориулж чадахгүй бизээ.

“Stay”

5 “Can’t Remember to Forget You”

Мексикийн шаргал үст дуучин бүсгүй Шакира, Барбадосын өнгөт арьст үзэсгэсэнт бүсгүй нарын хамтарсан “Can’t Remember to Forget You” дууны клипэнд хоёр уран бүтээлч үнэхээр халуухан төрхийг бүрдүүлсэн байдаг. Тэд клипэн дээрээ нүцгэлдэг бөгөөд харсан хүний нүдийг хужирлаж, сэтгэлийг эрхгүй гижигдэж чадсан уран бүтээл болсон юм. Тэднийг ийнхүү гайхалтай төгс зохицно гэж хэн мэдлээ дээ...

“Can’t Remember to Forget You”

6 “Rockstar 101″

Дуучин Рианна үргэлж л сонин содон, дур булаам дүр төрхийг бүрдүүлсээр ирсэн. Түүний “Rockstar 101″ дууны клип ч мөн адил маш онцгой, этгээд хэв маягтай байдаг. Тэрээр клипэн дээрээр бараг л бүрэн нүцгэлсэн гэхэд болно. Хэн хүний санаанд орохгүй маш өвөрмөц, романтик сэтгэлгээтэй дуучин бүсгүйн эл дуу, олон хүнээс тааламжтай үнэлгээг авч чадсан билээ.

“Rockstar 101″

7 “S&M”

Бүсгүй хүний ихэмсэг, биеэ даасан байдлыг харуулсан тус клип түүний 5 дахь бие даасан “Loud” цомогт нь багтсан байдаг. Мөн л маш халуухан, өвөрмөц үзэгдлүүдтэй тус клип тухайн үеийн хөгжмийн чартуудыг тэргүүлж, олон залуусыг байлдан дагуулсан билээ. Өдгөө хүртэл түүний энэхүү уран бүтээлийг шимтэн сонсох хүмүүс цөөнгүй.

“S&M”

8 “Rude Boy”

Компьютер графикийг дээд зэргээр ашигласан тус клип нь яг л хүүхэлдэй киног санагдуулам өнгө аястай. Маш өвөрмөц этгээд өнгө төрхийг авчирсан тул үзэгч сонсогчдын дунд хит болж чадсан. Хэн ч түүн шиг сэтгэж, дахин давтагдашгүй имижийг бүрдүүлж чадахгүй бизээ.

“Rude Boy”

9 “Work” feat. Drake

Канадын алдартай реппер Дрейк (Drake), RnB дуучин Риана нарын энэ онд гарсан шинэхэн уран бүтээл болох “Work” дуу нь халуухан үзэгдлүүд, зүрх савлуулам бүжгийн хөдөлгөөнүүдээр дүүрэн уран бүтээл юм.  Энэхүү уран бүтээлийг гарснаас хойш хосуудыг болзож байгаа гэх мэдээллүүд гарч, тэр нь ч удалгүй батлагдсан. Тэднийг уран бүтээлийн ч тэр, амьдрал дээр ч үнэхээр сайхан зохицно гэдэгт итгэлтэй байна. Хэрвээ та тус клипийг хараахан үзэж амжаагүй бол танд лавтай таалагдах болов уу.

“Work” feat. Drake

10 “Pour It Up”

Хамгийн халуухан, сэтгэл гижигдэм клип гэж үүнийг л хэлнэ дээ. Клип эхлэхээсээ дуусах хүртэл эротик бүжиг, халуухан хөдөлгөөнүүдээр дүүрэн. Алмаазан шигтгээтэй хөхний даруулга, богино шорт, улаан дотоож, богино буржгар үс гээд л түүнийг тодотгох зүйлсүүд маш олон аж. Тэрчлэн халуухан стриптиз бүжигчидгүйгээр тус клипийг төсөөлөхийн ч аргагүй юм...

“Pour It Up”

9
таалагдаж байна

14
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()
Facebook cэтгэгдэл