Сурталчилгаа (15)
Хаах

Өгзөгний тухай бидний мэддэггүй зүйлс

Ялангуяа бүсгүйчүүдийн хувьд сайхан өгзөгтэй байх нь тэднийг харц булаам сайхан харагдахад чухал нөлөөтэй. Тэгвэл ямар өгзгийг сайхан гэх вэ? Хүн бүрийн хүсэл сонирхол өөр ч, ихэнх тохиолдолд хэт том ч биш, жижиг ч биш биендээ таарсан хэмжээтэй өгзгийг илүү таашаах хандлагатай байдаг. Өдгөө нийтлэг ойлголт болоод байгаа "том өгзөг сайхан" хэмээх үзэл нь хэт ташаа ойлголт юм. Ингээд та бүхэндээ бидний биеийн чухал хэсэг болох өгзөгний тухай сонирхолтой баримтуудыг хүргэе.

Өгзөгний тухай бидний мэддэггүй зүйлс

1 Том өгзөгтэй бүсгүйчүүд илүү ухаалаг байдаг

Калифорнийн их сургууль болон Питтсбургийн их сургуулийн оюутнуудын дунд явуулсан судалгаагаар том өгзөгтэй бүсгүйчүүд, бусад эмэгтэйчүүдтэй харьцуулахад, илүү ухаалаг гэсэн дүгнэлтийг гаргасан байна. Санта Барбарад нийт 16 мянган эмэгтэй оюутнууд суралцдаг. Тэдгээр оюутнуудаас шалгалт авахад, том өгзөгтэй бүсгүйчүүд шалгалтаа илүү сайн өгсөн байжээ. Эмч нар үүнийг тайлбарлахдаа, том өгзөг, гуянд, омега хэмээх эрдэс бодис илүүтэй хуримтлагддаг хэмээжээ. Тэрхүү бодис нь тархийг шим тэжээлээр хангаж, сэтгэн бодох чадварыг сайжруулдаг аж. 

Том өгзөгтэй бүсгүйчүүд илүү ухаалаг байдаг

2 Чихрийн шижин өвчнөөр өвчлөх нь бага

Оксфордын их сургуулийн эрдэмтэд, том өгзөгтэй бүсгүйчүүд бусдыг бодвол аливаа зүйлд итгэл үнэмшил сайтай, тусч, өгөөмөр хүмүүс байдаг гэжээ. Түүнчлэн тэдгээр хүмүүс, бусад хүнээс зүрхний шигдээс, чихрийн шижин өвчин тусах магадлал багатай болох нь батлагджээ. "Маяо" клиник эмнэлгийн эмч, Майкл Женсен (Michael Jensen) хэлэхдээ, лийр хэлбэрийн биеийн галбиртай хүмүүс, жигд таргалалттай, гэдэс хэвлийгээр илүүдэл жинтэй хүмүүсээс хамаагүй эрүүл, дархлаа сайтай байдаг хэмээн хэлсэн байна.

Чихрийн шижин өвчнөөр өвчлөх нь бага

3 Ким Кардашьяаны өгзөг хиймэл биш!

Реалити шоуны од, реппер Канье Вестийн гэргий  Ким Кардашьян өөрийн аварга том өгзөг, үзэсгэлэнтэй төрхөөрөө өнөөдөр хэвлэл мэдээлэл, тэр дундаа цахим ертөнцийн хараанд өртсөн билээ. Бид бүхэн түүнийг өгзгөндөө хагалгаа хийлгэснийг мэдэх ч, тэрээр өгзгөндөө ямарч гадны биет хийлгээгүй гэдгийг харин мэдэхгүй. Түүний өгзгийг бүх л хүмүүс хиймэл гэсээр байсан тул тэрээр энэхүү яриаг таслахын тулд өөрийн өгзгийг рентген туяагаар харуулсан байна. Хачирхалтай нь түүний өгзгөнд ямар ч силикон, гадны биет байгаагүй ажээ. Учир нь тэрээр өөрийн гуя, хэвлийн хэсгээс өөх, мах таслан авч өгзөг рүүгээ хийлгэсэн гэх яриа байдаг.

Ким Кардашьяаны өгзөг хиймэл биш!

4 Беойнсегийн нэрээр нэрлэгдсэн ялаа

“Scaptia” хэмээх нэг төрлийн ялааг алдарт дуучин Бейонсегийн нэрээр нэрлэсэн байдаг аж. Учир нь дуучин бүсгүй “Destiny”s Child” хамтлагт байхдаа “Bootylicious” хэмээх дууг гаргаж байсан. Түүнчлэн тэрхүү ялааны бөгсний үзүүр алтан шаргал өнгөтэй байсан тул ийнхүү “scaptia beyonceae” хэмээн нэрлэсэн аж. Түүгээр ч зогсохгүй, хэд хэдэн амьтныг ийнхүү алдартнуудын нэрнээс санаа авч нэрлэсэн байдаг. Тэднээс дурьдвал, “Pachygnatha zappa” хэмээх нэг төрлийн аалзыг алдартай хөгжимчин Фрэнк Заппа (Frank Zappa), “Bushi” жоомыг  АНУ-ын 43 дахь ерөнхийлөгч Жорж Буш (George W. Bush), “Hyla Stingi” мэлхийг дуучин Стинг (Sting)-ийн нэрээр тус тус нэрлэсэн байдаг аж.

Беойнсегийн нэрээр нэрлэгдсэн ялаа

5 Өгзгөн дээр батга гарах нь өвчин юм

Хэрвээ таны өгзгөн дээр жижигхэн батга гарчихсан байвал, энэ нь тохиолдлоор бус, бактерийн гаралтай өвчлөл байх магадлалтай гэнэ. Эс бөгөөс ямарваа нэгэн байдлаар арьсны үхсэн эд эс ховхорч, шинэчилж байгаа хэрэг ч байж болно. Мөн биеийн шингэн саванд агуулагдах бензоил пероксид хэмээх бодисын нөлөөллөөс үүдэн ийнхүү батга гарч болно. Тиймээс усанд орох бүртээ тослог сайтай саван, тохирсон биеийн тосыг түрхэж байх нь эдгээр эрсдлээс хамгаалдаг юм шүү.

Өгзгөн дээр батга гарах нь өвчин юм

6 Өгзгөө наранд ил гаргаж, шарж байгаагүй бол арьсны хавдраар өвчлөх эрсдэлтэй

Үнэндээ нарны гэрэлд, таны санаанд ч оромгүй маш олон давуу талтай байдаг. Тиймдээ ч рахит буюу сульдаа өвчтэй хүүхдийг агаар салхи, наранд гаргавал эдгэнэ гэдэг шүү дээ. Энэ ч учиртай. Бид бүхэн наранд биеэ шарахдаа өгзгөө мартаж орхидог. Үүнээс үүдэн Меланома хэмээх арьсны хорт хавдраар өвчлөх эрсдэл нэмэгддэг ажээ. Бүсгүйчүүд ихэвчлэн хөлөө наранд шардаг бол, эрчүүд эсрэгээрээ цээж нуруугаа шардаг байна.

Өгзгөө наранд ил гаргаж, шарж байгаагүй бол арьсны хавдраар өвчлөх эрсдэлтэй

7 Хүндрэхгүй удах нь маш олон шалтгаантай

Хүндэрнэ гэдэг нь  хүний биеийн хорт бодисыг гадагшлуулж байгаа маш чухал үйл явц юм. Гэвч заримдаа өтгөн хатаад хүндрэхгүй маш уддаг шүү дээ. Энэ нь хэд хэдэн шалтгаантай. Хамгийн эхэнд таны хоолны дэглэмээс хамаарна. Мөн зарим тохиолдолд, нойрсуулах, өвчин намдаах эмийг удаан хугацаанд хэрэглэснээс ч үүддэг. Тиймээс хооллох цэсэндээ жимс, хүнсний ногоог түлхүү оруулахыг мэргэжилтнүүд сануулж байна.

Хүндрэхгүй удах нь маш олон шалтгаантай

8 Зарим амьтад өгзгөөрөө сэлдэг

Нас бие гүйцсэн далайн үхэр дунджаар хагас тонн жинтэй, 3 метрийн урттай байдаг. Тэд цагт 30 км-ийн хурдтайгаар 5-8 км замыг өлхөн туулчихдаг байна. Хачирхалтай нь тэд хийгээ гаргангаа ийнхүү сэлдэг гэвэл та итгэх үү? Мөн Австралийн Финч хэмээх яст мэлхий болон Хойд Америкийн яст мэлхийнүүд унтаж байх үедээ өгзгөөрөө амьсгалдаг ажээ.

9 Бүсгүйчүүд, эрчүүдээс том өгзөгтэй учир, илүү урт насладаг

2012 онд гаргасан Харвардын судалгаанаас харахад биеийн доод хэсэгт байрлах өөх булчин нь лептин, адипонектин хэмээх бодисийг ихээр ялгаруулдаг учраас тухайн хүнийг олон төрлийн өвчнөөс хамгаалдаг болох нь нотлогдсон байна. Тиймээс ч бүсгүйчүүд эрчүүдээс илүү урт удаан насладаг гэнэ.

Бүсгүйчүүд, эрчүүдээс том өгзөгтэй учир, илүү урт насладаг

10 Хүн өдөрт дунджаар 13-21 удаа хийгээ гаргадаг

Итгэмээргүй байгаа ч хүн дунджаар өдөрт 13-21 удаа хийгээ гаргадаг болохыг судлаачид тогтоосон байна. Энэ нь хүн бие засах үед гарах хийг ч мөн оруулсан болно. Түүнчлэн та хэрвээ хийжүүлсэн удаа ихээр уудаг, хурдан хооллодог, бохь ихээр зажилдаг, тамхи татдаг, хатуу чихэр ихээр иддэг бол бусад хүнээс илүүтэй их хий гаргадаг гэсэн үг юм.

Хүн өдөрт дунджаар 13-21 удаа хийгээ гаргадаг

29
таалагдаж байна

17
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()
Facebook cэтгэгдэл