Сурталчилгаа (15)
Хаах

Бизнесийн хамгийн галзуу 10 санаа

2016-04-05, 10:03
4,333

Суусан газраасаа шороо атгана гэдэг бол жинхэнэ авъяас. Гэхдээ бас мөнгөний араас явдаг биш, араасаа дагуулдаг хүмүүс гэж байх ажээ. Тэд хөрөнгө хуримтуулахын тулд янз бүрийн, бүр хийсвэр ч гэж хэлж болохоор боломжийг ашиглаж чаддаг. Ингээд хэний ч санаанд ороогүй аргаар мөнгийг хүүдийлж чадсан 10 солиотой санааг хүргэж байна.

Бизнесийн хамгийн галзуу 10 санаа

1 “Instagram”-ийн скриншот

Бусдын хийсэн зүйл дээр тулгуурлан бүтээлээ туурвидагаараа алдартай зураач Ричард Принц “Нью-Йорк” хотноо Инстаграмаас авч, зураг болгон зурсан  скриншотуудаар үзэсгэлэн гаргажээ. Зураач эр тэдгээр скриншотуудаас нэгийг нь нэр нь үл мэдэгдэх худалдан авагчид 90 мянган доллараар зарж чадсан байна.

“Instagram”-ийн скриншот

2 Цээжин биеийн түрээс

Америкийн иргэн Жейсон Сэдлер ер бусын сэргэлэн, авхаалжтай эр байв. Тэрээр мөнгө олох хамгийн шилдэг арга бол өөрийгөө түрээслэх гэдгийг ойлгожээ. Тодруулбал, биеийнхээ тодорхой хэсгийг, тэр дундаа цээжин биеэ түрээслэсэн байна. Одоо Сэдлер ямар нэгэн компанийн нэр, лого эсвэл худалдааны тэмдэг бүхий футболка өмсч гудамжаар алхаад л мөнгөтэй болчихдог. Бизнесээ дөнгөж эхлүүлсэн эхний гурван сардаа л гэхэд тэрээр 66 мянган доллар олжээ. 

Түүгээр ийм сурталчилгаа хийлгэх эрэлт хэрэгцээ нэмэгдэх болсон нь ийм хүмүүсийг хөлсөлж авахад хүргэжээ. Тэгээд ч тэдгээр нь заавал мэргэжлийн тамирчид болон топ моделиуд байх шаардлагагүй. Хүссэн хүн бүр л цээжин биеэ “худалдаж” болно. 2012 онд Сэдлер овоггүй болов. Тэр овгоо 45 мянган доллараар зарчихжээ. Бөөр эсвэл элгээ зарснаас л дээр байх.

Цээжин биеийн түрээс

3 Амьдралаа арилжсан нь

Ян Ашер амьдралаа “eBay” цахим худалдааны сайтаар заржээ. Үүнд түүний байшин, бүх эд хогшил, найз нөхдийн координат, бүр ажлын үнэмлэх нь хүртэл оржээ. Ийм маягаар 305000 доллартай болсон тэрбээр Панамын сувгийн ойролцоо арал худалдаж аван аз жаргалтай, санаа зовох зүйлгүй сайхан амьдарч байгаа гэнэ. Тэр наймаандаа сэтгэл хангалуун байгаа бөгөөд хуучин амьдрал нь аймшигтай байсан хэмээн ярьдаг аж. Гэхдээ түүний хуучин амьдралыг шинэ эзэн нь яах бол?

Амьдралаа арилжсан нь

4 Сонингийн цаасан байшин

 

Нью-Йорк хотын нэгэн оршин суугч өөртөө сонингоор оромж барьжээ. Ингэхэд түүнд 100 мянган ширхэг хуучин болон ховор сонин хэрэг болсон гэнэ. Харин тэрбээр цаасан байшингийнх нь өмнө жуулчид саатан сонирхож байгааг анзаараад нэг доллараар үзүүлэх санаа төрсөн байна. Тэрээр орлогийнхоо эх үүсвэрийг бороонд норгохгүйн тулд дээгүүр нь тунгалаг саравч барьж, долларыг хураах шиг болжээ.

Сонингийн цаасан байшин

5 Эртний Египетийн тос

Каир хотын хэсэг археологичид нэгэн малтлагын үеэр шавар самбар дээр бичсэн ямар нэгэн кремны жор олсон байна. Тэд шууд л жорыг практик дээр хэрэгжүүлэн үйлдвэрлэлд нэвтрүүлжээ. Мэдээж Эртний Египетийн язгууртнууд буюу “давуу эрхтэй үйлчлүүлэгчид” хэрэглэж байсан хэмээн зарлахаа мартсангүй. Одоо археологичид тун хангалуун амьдардаг гэсэн.

Эртний Египетийн тос

6 Тэврэлтээ зарсан нь

Халуун дотноор, чанга гэгч нь биедээ наан тэврэх нь стресс тайлж, тайвшруулж, инээмсэглэл бэлэглэдэг, ерөнхийдөө бол хүний дотоод ертөнцийг сэргээдэг гэдэг. Үүнийг АНУ, Япон, Их Британи зэрэг хөгжингүй орны овжин худалдаачид жинхэнэ утгаар нь хэрэгжүүлжээ. 

Тодорхой хэмжээний төлбөр төлчихвөл сэтгэл татам, нүдэнд дулаахан хүмүүс тань дээр хүрч ирээд хүнд хэцүү цаг үед чинь сэтгэл санаагаар тусалж дэмжих гэнэ. Тэд таныг тэвэрч, тайвшруулж, далан дээр тань зөөлөн гэгч нь алгадна. Харин энэ үйлчилгээнийхээ оронд өдөрт 350 доллар хүсдэг байна.

Тэврэлтээ зарсан нь

7 Өөрийн нэрэмжит хувьцаат компани

Майк Меррилл бусдаас юм гуйж сураагүй нэгэн байв. Ингээд тэр өөрийн хүчээр мөнгөтэй болохоор шийдэж, амьдралаа зарахаар болжээ. Тэрээр биеийнхээ бүх хэсэгт хувьцаа тогтоож, нэг бүрийг нь 1 доллараар арилжав. Одоо Майк бусдын мэдэлд очсон бөгөөд тэд түүний амьдралын бүхий л асуудлыг санал хураах замаар шийддэг. 

Тэд Майкыг үснийхээ өнгийг өөрчлөхийг зөвшөөрдөггүй, гэхдээ махан хүнстэн түүнийг тэд цагаан хоолтон болгож хувиргасан. Мөн түүнийг машин авахуулж, эхнэрээс нь салгаж, шинэ хайртай учруулсан... Майкын төлөө эдгээр бүх шийдвэрүүдийг түүний өөрийн захирлуудын зөвлөл гаргадаг байна.

Өөрийн нэрэмжит хувьцаат компани

8 Оймсны захиалга

Швейцарийн үйлдвэрийн эзэн Самюэль Лихти мөнгө олох ер бусын арга бодож олжээ. Тодруулбал тэр  үйлчлүүлэгчдээс оймсны захиалга авч эхэлсэн байна. Захиалагч тус бүр жилийн хэрэгцээний 9 хос оймс авахаар 89 доллар төлж байв. Эдгээр оймс нь жилийн хугацаанд тодорхой хуваарийн дагуу эзэндээ илгээгддэг гэнэ. Сонирхолтой нь, ямар ч хүний хувьд хамгийн тэнэг санаа гэмээр энэ бизнес ихэд алдаршсан гэдэг. Шинэ хос оймс авах бүртээ дэлгүүр явахаас залхуурдаг маш олон хүнд түүний үйлчилгээ ихэд таалагдсан байна.

Оймсны захиалга

9 Миний муурыг бариад аваарай

Жордан Серебреник тун өвөрмөц бизнес эрхэлдэг нэгэн. Хэдэн жилийн өмнө тэрбээр “Catch Your Cat” компаниа нээсэн бөгөөд муур барих үйлчилгээ явуулдаг. Хэдийгээр муурнууд нь эрх наалинхай зантай, нөхөрсөг ч амьтан ч гэлээ заримдаа өөрийн орон зайгаа хамгаалахын тулд түрэмгий авир гаргаж чаддаг. 

Заримдаа гэрийн тэжээвэр муурыг буйдангийн дороос эсвэл өрөөний нөгөө булангаас гаргаж ирэхэд үнэхээр хэцүү ажил. Ингээд мэргэжлийн хүмүүсийн туслалцааг авахад хүрдэг. Тэд таны муурыг 80 долларын төлбөртэйгээр торонд нь хийгээд өгөх болно.

Миний муурыг бариад аваарай

10 Дараагийнх нь хэн бэ?

Дээхнэ үед бол дэлгүүр хоршоо, үзвэр үйлчилгээний газруудад хэдэн цагаар дугаарлах хэрэг гардаг байв. Яг л бүхэл бүтэн улс тэр аяараа нэг эгнээнд орон дугаарлаад зогсч байгаа мэт. Одоо ч энэ үзэгдэл хаа сайгүй. Үүнийг овжин бизнесмэнүүд ашиглаж, үнэ хөлсөө тохирон таны өмнөөс дараалалд зогсч өгдөг болжээ. Эмнэлэг, сургууль, тэтгэврийн мөнгө гээд л. Хэрэв та дараалалд зогсох боломжгүй бол ийм бизнес эрхэлдэг компанийн сайт руу орон захиалгаа өгөхөд л болох гэнэ. 

Үүний дараа тань руу залгаж, нарийн ширийн зүйлсийг тодруулдаг байна. Ингээд таны “орлон тоглогч” оронд тань зогсч, дараалал дөхөхөөр нь дуудах болно. Хэрэв үйлчлүүлэгч цагтаа амжихгүй байвал ардах хүнээ урагшлуулан дарааллаа хэвээр хадгалан хүлээсээр байдаг байна. 

Дараагийнх нь хэн бэ?

36
таалагдаж байна

7
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()
Facebook cэтгэгдэл