Сурталчилгаа (15)
Хаах

Алдартай дуучдыг урихын тулд юу бэлдэх ёстой вэ?

Алдартай дуучид, уран бүтээлчдийг өөрийн оронд урьж тоглуулна гэдэг нь тухайн улсын нэр хүндтэй холбоотой чухал зүйлсийн нэг. Учир нь тэдгээр уран бүтээлчид, тоглолт хийх газартаа тогтсон шаардлага, нөхцлүүдийг тавьдаг. Тэдгээр нь ихэвчлэн дэлхийн жишигт нийцсэн өндөр стандарттай байдаг ч, заримдаа үнэхээр утгагүй, тэнэг ч гэмээр шаардлагууд зонхилох ажээ. Тэгвэл хамтдаа олны танил урлагийн хүмүүс тоглолт хийхдээ ямар шаардлага тавьдгийг сонирхоцгооё.

Алдартай дуучдыг урихын тулд юу бэлдэх ёстой вэ?

1 Пол Маккартни (Paul McCartney)

Алдарт “Битлз” хамтлагийн дуучин, хөгжимчин энэ эр, амьтны эрхийн төлөө тууштай тэмцдэг, цагаан хоолтон учраас түүний эргэн тойронд амьтны гаралтай бүтээгдэхүүн байхыг тэвчдэггүй гэнэ. Түүнчлэн тайзны арын өрөөгөө цэвэр модон тавилга, ургамал гээд илүү эко орчныг бүрдүүлэхийг шаарддаг байна.

Пол Маккартни (Paul McCartney)

2 Жей Зи (Jay-Z)

Дуучин Бейонсегийн нөхөр, алдарт реппер залуу, тайзны арын өрөөг маш тав тухтай, дулаахан, мөн газрын самрын орц бүхий зуушыг байлгахыг шаарддаг ажээ. Мөн түүний тоглолт хийх төсөв нь  500 сая доллар байдаг байна.

Жей Зи (Jay-Z)

3 Бейонсе (Béyonce)

Хүчирхэг хоолой, хөдөлмөрч зан, үзэсгэлэнтэй дүр төрхөөр шүтэн бишрэгчдээ байлдан дагуулдаг дуучин бүсгүй, өөрийн тайзны эргэн тойронд "Кока Кола" компанийн бүтээгдэхүүнүүд байхад тун дургүй гэнэ. Тиймээс ч түүнийг аялан тоглолт хийж байгаа газруудад эдгээр бүтээгдэхүүнүүдийн ул мөр ч байдаггүй гэхэд болно. Түүнчлэн түүний дуу хоолойг илүү сайхан, тод байлгахын тулд өрөөний температур дулаан, дээрээс нь анхилуун үнэртэй лаануудыг байрлуулсан байх ёстой гэнэ. Шаардлага өндөртэй попын хатан маань тоглолтынхоо үнэлгээг 536 мянга доллараар үнэлдэг гэнэ шүү.

Бейонсе (Béyonce)

4 Мадонна (Madonna)

Нэгэн үе залуусыг шуугиулж, алдар хүндийн оргилд гарсан тэрээр өдгөө ч залуу насаа дурсан, уран бүтээлээ туурвисаар байгаа юм. Харин дуучин маань ихэд шаардлага өндөртэй бололтой шүү. Тэрээр 2012 онд хийсэн “MDNA” тойрон аяллынхаа үеэр очсон улс бүрийнхээ зохион байгуулагчдаас ухаан алдаж унам их зүйлсийг шаардсан гэдэг. Тиймдээ ч түүнтэй хамтарч ажиллахад тун төвөгтэй гэнэ. Тэрээр тоглолт бүрийнхээ арын албанд 200 ажилтан, туслах болон 20 хамгаалагч, хувийн тогооч, иогийн багш, эмч зэрэг бүрэлдэхүүнтэй явдаг аж. Мөн түүний хувцас солих өрөө нь бүхэлдээ ягаан өнгөтэй, хувийн ариун цэврийн өрөөг ч мөн багтаасан байх ёстой гэнэ.

Мадонна (Madonna)

5 Адель (Adele)

Өдгөө хүчирхэг хоолойгоороо дэлхий нийтийг байлдан дагуулж, олон гайхалтай түүхийн эзэн болсон Аделийн тухайд бусдаасаа арай өөр аж. Тэрээр тамхийг ар араас нь угсруулан татдаг төдийгүй элдэв чамин зүйлсд дургүй нэгэн юм. Хувцас солих өрөөнд нь тахианы махтай хачиртай талх, сайн чанарын улаан дарс, 20 ширхэг тамхи, боодол бохь байхад л хангалттай байдаг гэнэ шүү. 

Адель (Adele)

6 Рианна (Rihanna)

Элдэв маяг өнгө төрх, этгээд хэв маягаараа ижил уран бүтээлчдээс эрхгүй ялгарч чадсан, Барбадосын дуучин бүсгүй, түүний тайзны арын өрөө нь хар хөх өнгийн шийдэлтэй, түүнчлэн ямар нэг өхөөрдөм амьтан байлгахыг хүсдэг ажээ. Мөн хөл нүцгэн гүйхэд ч асуудалгүй дулаан, цэвэрхэн шалтай байхыг шаарддаг байна. Түүнчлэн өрөөнд алтан зул цэцгийг дөрвөлжин вааранд хийж тавих ёстой гэнэ шүү. Хачирхалтай байгаа биз.

Рианна (Rihanna)

7 Принц (Prince)

Дуучин залуу, тайзны арын өрөөндөө ихээхэн анхаарал хандуулдаг аж. Бүхий л тавилга, толь, шүүгээ, гал тогооны хэрэгсэл зэргийг хүнсний скочоор ороохийг шаарддаг аж. Чухам яагаад тийм шаардлага тавьдгийг мэдэхгүй ч, ингэх нь түүний цэвэрч байдалтай ч холбоотой байж болох юм. Мөн тэрээр тансаг, чамин дээд зэрэглэлийн зүйлст дуртай бөгөөд Лондон хотод тоглолтоо хийж явахдаа “The Dorchester” зочид буудлын хамгийн үнэтэй буюу хоногийн 4,000 долларын өрөөнд хоноглосон байна.

Принц (Prince)

8 Мэрилин Мэнсон (Marilyn Manson)

Америкийн хүнд металл, рок чиглэлээр бүтээл туурвидаг, өвөрмөц төрхийг өөрийн нэрийн тэмдэг болгосон гайхалтай дуучин Мэрилин Мэнсон бусад уран бүтээлчдийг бодвол арай өөр байх аж. Түүний тайзны арын өрөөнд зөвхөн “резинэн чихэр” л байхад хангалттай гэж үздэг. Мэнсон 2007 онд бүжигчин Дита Вон Тийс (Dita Von Teese)-тай гэрлэсэн боловч, 2 жилийн дараа салж, үүрдийн анд резинэн чихэртэйгээ л үлдсэн билээ.

Мэрилин Мэнсон (Marilyn Manson)

9 Мотлей Крүй (Mötley Crue)

Алдарт хамтлагийн залуусыг тайзны ард маш бүдүүлэг авирладаг гэвэл итгэх хүн ховор бизээ. Учир нь тэд дэлхийд нэр алдраа цуурайтуулж, олон шүтэн бишрэгчтэй болсныхоо дараа өнөө л оддын өвчнөөр өвчилж, зочид буудлууд хэсэн хөлчүүрхэж, өрөөний тавилгыг цонхоор шидэлж,  маш соёлгүй аашилж эхэлсэн гэдэг. 1980-аад оны сүүлчээр “KISS” аялан тоглолтоо хийж явахдаа залуус цагдаагийн машин руу бие засаж байгаад баригдаж, мөнгөн торгуулиар торгуулсан байна. Тэд тоглолтын тайзны арын өрөөг, согтууруулах ундаа, тамхи зэргээр дүүргэсэн байхыг шаарддаг байжээ.

Мотлей Крүй (Mötley Crue)

10 Вилл Феррел (Will Ferrell)

"Дэлхийн хамгийн инээдтэй хүн" гэх эрхэм хүндэт цолыг нуруундаа үүрч яваа жүжигчин эр маань гадны улсуудаар аялан, киноныхоо нээлтийг хийж явах үеэрээ 3 дугуйт цахилгаан мотоцикл, чихэвчтэй микрофон, дугуйтай сандал зэргийг шаарддаг байна. Мөн түүнийг арын албаны ажилчидтай их бүдүүлэг, дээрэнгүй харьцдаг хэмээн хүмүүс жиг жуг ярилцдаг. 

Вилл Феррел (Will Ferrell)

18
таалагдаж байна

53
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()
Facebook cэтгэгдэл