Сурталчилгаа (15)
Хаах

Дэлхийн хамгийн залуу тэрбумтнууд

Сүүлийн үед амжилтанд хүрч, дэлхийд алдар нэрээ түгээх хүмүүсийн нас улам л залуужсаар байна. Хар багаасаа хүсэл мөрөөдлөө даган, уйгагүй зүтгэж хөдөлмөрлөн амжилтанд хүрсэн нэгэн байхад, анхнаасаа баян гэр бүлд төрж, эд хөрөнгө залгамжилсан тэрбумтан ч энэ дунд бий. Ингээд та бүхэндээ 2015 оны хамгийн залуу тэрбумтнуудыг танилцуулъя. 

Дэлхийн хамгийн залуу тэрбумтнууд

15 Эдуардо Саверин (Eduardo Saverin) - 33 настай

Өнөө цагт олон нийтийн сүлжээг ноёрхох болсон “ Facebook”-ийн үүсгэн байгуулагчдын нэг юм. Түүний бүтээн байгуулалт үүгээр өндөрлөсөнгүй, Сингапур руу нүүж очин, “Velos Partners” гэх хувийн хөрөнгө оруулалтын компанийг найзынхаа хамт байгуулжээ. Эдуардо “Харвард”-ын их сургуулийг төгссөн өндөр боловсролтой нэгэн бөгөөд 5.1 тэрбум долларын хөрөнгөтэй ажээ. Мөн тэрээр Бразил улсын иргэн тул, улсынхаа 8 дахь баян иргэн хэмээн эрэмблэгддэг аж.

Эдуардо Саверин (Eduardo Saverin) - 33 настай

14 Ян Хуйян (Yang Huiyan) - 33 настай

Тэр бол Хятадын хамгийн чинээлэг, эрх мэдэл, нэр нөлөө бүхий  бүсгүйчүүдийн нэг юм. Түүний аав нь “Country Garden Holdings” гэх үл хөдлөх хөрөнгийн компанийн үүсгэн байгуулагч бөгөөд 2007 онд охиндоо өөрийн бизнесээ өвлүүлэн өгсөн билээ. Хуаян өдгөө компанийхаа ерөнхий захирлаар ажилладаг төдийгүй 5 тэрбумын хөрөнгөтэй аж. Чадварлаг, сэргэлэн бүсгүй аавынхаа компанийг улам тэлсээр одоогийн байдлаар Австрали улсад үйл ажиллагаагаа явуулж байгаа билээ.

Ян Хуйян (Yang Huiyan) - 33 настай

13 Дрю Хьюстон (Drew Houston) - 32 настай

Хүүхдүүд гадаа тоглож, найзуудтайгаа зугаалж байхад Дрю гэртээ комьпютерийн ард суун, ажиллаж байсан юм. Ердөө л ахлах сургуульд байхдаа анхны компаниа байгуулж байсан гоц ухаант хүү өдгөө тэрбумтнуудын эгнээнд бахархалтай нь аргагүй багтах болжээ. 2007 онд түүний байгуулсан “DropBox” гэх комьпютерийн мэдээлэл хадгалах үйлчилгээ нь Дрюгийн 10 тэрбум доллар хөрөнгийн гол эх үүсвэр болсон юм.

Дрю Хьюстон (Drew Houston) - 32 настай

12 Скотт Данкан (Scott Duncan) - 32 настай

Данкан нь газрын тос, байгалийн хий болон нефтийн нөөцтэй асар их хөрөнгөтэй гэр бүлд төрсөн юм. Түүний аав болох Дэйн Данкан (Dan Duncan) нь “Enterprise Products Partners” компанийг байгуулан хүүдээ залгамжлуулж өгсөн билээ. Тэрээр 6.2 тэрбумын хөрөнгөтэй бөгөөд түүний ах дүүс ч мөн тэрбумтнууд гэнэ.

Скотт Данкан (Scott Duncan) - 32 настай

11 Райн Грэйвс (Ryan Graves) - 31 настай

“Uber” онлайн тээврийн компаний үүсгэн байгуулагч Трэвис Каланик (Travis Kalanick) ажилтан авах гэж байгаа тухайгаа “твиттер” хуудаснаа жиргэснээр тэр анх ажилтай болж байв. Тэрээр тус компанид ажилласнаар дэлхий нийтийн нэгэн хэвийн амьдралын системийг өөрчилж, шинэ түвшинд аваачсан билээ. Хийж бүтээсэн зүйл ихтэйн дээр компаниа хөл дээр нь босгоход чухал үүрэг гүйцэтгэсэн түүнийг ерөнхий захирлын суудалд дэвшүүлсэн билээ. Залуу өдгөө 1,4 тэрбум долларын хөрөнгөтэй аж.

Райн Грэйвс (Ryan Graves) - 31 настай

10 Натан Блэчарзүк (Nathan Blecharczyk) - 31 настай

“Airbnb” вэб хуудсыг үүсгэн байгуулагч тэрээр 1.9 тэрбум долларын хөрөнгөтэй юм. Түүний вэб хуудаст өрөө болон байшингаа түрээслэхийг хүсэгчид өөрсдийн болзлоо, зургийнхаа хамтаар байршуулдаг байна. Аялагчид буудлын өрөөнөөс илүү түрээсийн өрөөг сонгодог бөгөөд энэ нь ч илүү тухлаг гэж боддог аж. Түүний энэхүү санаа нь олонд хүнд таалагдаж, үр шимээ өгөөд байгаа билээ.

Натан Блэчарзүк (Nathan Blecharczyk) - 31 настай

9 Татьяна Казираги (Tatiana Casiraghi) - 31 настай

Тэрээр бидний дэлхийд алдартай “Bavaria” шар айрагны компанийг үүсгэн байгуулагчийн зээ охин бөгөөд аавдаа залгамжилж ирсэн компанийг өдгөө дүүгийнхээ хамтаар эзэмшдэг байна. Анхнаасаа л баян гэр бүлд төрж өссөн тэрээр Монако улсын хааны гэр бүлийн хүүтэй гэрлэж, тансаг амьдралд умбан яваа юм. Зөвхөн түүний хөрөнгө л гэхэд 2.2 тэрбум доллар аж.

Татьяна Казираги (Tatiana Casiraghi) - 31 настай

8 Элизабет Холмс (Elizabeth Holmes) - 31 настай

Сэхээтэн гаралтай гэр бүлд өссөн тэрээр өдгөөгийн байр сууриа өөрийн гараар босгосон билээ. Элизабет, Стэйнфордын их сургуульд сурж байхдаа сургуулиа орхин, цуглуулсан мөнгөөрөө “Theranos” гэх цус шинжлэх лаборатори байгуулсан юм. Түүний хийсэн сонголт нь амжилт дагуулан өдгөө тус лаборатори нь 9 тэрбумын хөрөнгөтэй хэмээн тооцогдож, Элизабет нийт хувьцааны 50%-ыг дангаараа эзэмшдэг байна.

Элизабет Холмс (Elizabeth Holmes) - 31 настай

7 Антон Кэйтрэн ЖиАр (Anton Kathrein, Jr.) - 30 настай

Тэр бол удам залгасан тэрбумтан юм. Дэлхийн нэгдүгээр дайны дараахан түүний өвөө анх телевиз, радио зэргийн чухал хэсэг болсон антенийг зохион бүтээсэн билээ. Тус бизнес нь түүний аавд залгамжилж ирсэн бөгөөд 2012 онд "Жи Ар" компаниа удирдах болсон аж. Өдгөө түүний нийт хөрөнгө 1.7 тэрбум доллар гэнэ.

Антон Кэйтрэн ЖиАр (Anton Kathrein, Jr.) - 30 настай

6 Том Пэрссон (Tom Persson) - 30 настай

Загвар сонирхогч хүн бүрийн хүслэн болсон “H&M” брэндийн өв залгамжлагч залуу өдгөө 3 тэрбумаар тоологдох хөрөнгөтэй. Түүний өвөө 1947 онд анх компаниа байгуулж байсан бөгөөд бусад брэндүүдийг бодвол үнийн хувьд харьцангуй уян хатан чанартайн дээр хамгийн олон хэрэглэгчтэйд тооцогддог билээ.

Том Пэрссон (Tom Persson) - 30 настай

5 Дастин Московиц (Dustin Moskovitz) - 30 настай

Анх “Харвард”-ын их сургуульд сурч байхдаа Марк Цукербергийн “Facebook”-ийг үүсгэн байгуулах их үйлсэд гар бие оролцон, дэмжиж байсан гэдэг. 2008 онд тэрээр “Facebook” гэх өнөр өтгөн айлаас өрх тусгаарлан өөрийн бизнесийг эхлэхээр болсон юм. Удалгүй тэрээр “Asana” хэмээх програм хангамжийн компани нээсэн нь амжилт дагуулж, түүнийг 7.9 тэрбум доллартой болгоод байгаа юм. 

Дастин Московиц (Dustin Moskovitz) - 30 настай

4 Марк Цукерберг (Mark Zuckerberg) - 30 настай

Түүнийг тус жагсаалтанд багтахгүй байхын аргагүй. Дэлхий нийтийг өөрийн бүтээсэн аппликэйшн болох “Facebook”-ээрээ байлдан дагуулж, өдгөө алдар нэрийн оргилд хүрээд байгаа тэрээр дэлхийн 16 дахь баян гэгддэг. Өдгөө нийт 33.4 тэрбум долларын хөрөнгөтэй Марк, анх “Харвард”-ын их сургуулиа орхин, бизнесээ эхэлж байсан гэдэг. 

Марк Цукерберг (Mark Zuckerberg) - 30 настай

3 Жулир Марио Санто Доминго, III - 29 настай

Дээр дурьдсан “Bavaria” шар айрагны компанийн залгамжлагчдийн нэг билээ. Эгч болох Татьяна Казирагийн хамтаар компаниа эзэмшдэг бөгөөд 2.2 тэрбумын хөрөнгөтэй байна. Тэрээр Нью Йорк хотод 4 сая долларын үнэтэй байшинд амьдарч, сонирхлынхоо дагуу шөнийн клубын  DJ-гээр ажилладаг аж.

Жулир Марио Санто Доминго, III - 29 настай

2 Бобби Мерфи (Bobby Murphy) - 26 настай

Энгийн нэгэн төрийн албан хаагчдын гэр бүлд төрж өссөн тэрээр Станфордын их сургуульд суралцах явцдаа найзуудынхаа хамтаар “SnapChat” аппликэйшнийг зохион бүтээсэн байна. Тэдний бүтээл эхэндээ бүтэлгүйтэж байсан ч залуус бууж өгөлгүй дахин дахин оролдсоор өдгөө олон хүний хэрэглэдэг аппликэйшн болж чадсан юм. 26 настай залуу маань хэдийн 1.5 тэрбумын хөрөнгөтэй болсон байна.

Бобби Мерфи (Bobby Murphy) - 26 настай

1 Эван Шпигель (Evan Spiegel) - 24 настай

Их сургуулийн ширээнээс компаний ерөнхий захирлын суудалд шилжинэ гэдэг зарим хүмүүсийн хувьд зүүд зэрэглээ мэт. Гэвч үүнийг бодит амьдрал дээр цогцлоон харуулсан залуу бол яалтчгүй Эван Шпигель юм. Тэрээр Станфордын их сургуульд суралцаж байхдаа буюу 21 насандаа анх “Snapchat”-ийн санааг бодож олжээ. Найзууддаа үүнийг дуулган хамтарч ажиллаж эхэлсэн бөгөөд хэд хэдэн удаа бүтэлгүйтсэний эцэст сая нэг амжилт олсон гэдэг. Өдгөө түүний нийт хөрөнгө 3 тэрбум доллар хэмээн үнэлэгдэж, дэлхийн хамгийн залуу, амжилттай яваа тэрбумтнаар нэрлэгдэх болжээ.

Эван Шпигель (Evan Spiegel) - 24 настай

157
таалагдаж байна

10
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()
Facebook cэтгэгдэл