Сурталчилгаа (15)
Хаах

Английн хатан хааны гэр бүлийн нууц

Үргэлж л олны хараанд өртөж байдаг хатан хааны гэр бүлийнхэнд нуугаад байх зүйл байхгүй мэт... Хийж байгаа үйлдэл, гаргаж байгаа авир зэрэг нь олонд үлгэр дууриалал болох ёстой учир хайхрамжгүй байж болохгүйн дээр үргэлж төгс байх ёстой гэсэн дүрмийг баримталдаг. Харин тэдний тухай хэн бүхний мэдээд байдаггүй зүйлүүд гэж бас бий. Үүнийг танд аминчлан дуулгая.

Английн хатан хааны гэр бүлийн нууц

1 Тийм ч баян биш

Хатан хааны гэр бүл гэхээр л хүссэн бүхнээ авч, түрийвч дүүрэн мөнгөтэй байх гэж бид боддог. Гэвч тийм биш ажээ. Тэдний гэр бүл ердөө л 500 сая долларын хөрөнгөтэй гэгддэг бөгөөд Хатан хаан улсынхаа 257 дахь баян хүнээр нэрлэгддэг байна. Алдарт хөлбөмбөгчин Дэвид Бэкхам хүртэл түүнээс баян гэнэ шүү.

Тийм ч баян биш

2 Хатан хааны загас

Тус улсын халим, хэлим загас болон дельфин зэргийг хатан хааны загас хэмээн үздэг байна. Анх 13-р зуунд II Эдвард хаан үүнийг батлан зарлаж байсан гэдэг. Хэрэв тус загасыг агнахыг хүсвэл заавал зөвшөөрөл авах ёстой байдаг төдийгүй хулгайгаар барих, зарах зэргийг хуулиар хориглосон байдаг юм.

Хатан хааны загас

3 Хоёр төрсөн өдөр

Мэдээж хүн хорвоод нэг л удаа мэндэлдэг. Гэвч Хатан хаан Элизабет хоёр төрсөн өдөртэй. Тэрээр 4-р сарын 21-нд мэндэлсэн бөгөөд энэ нь түүний албан ёсны төрсөн өдөр юм. Гэвч тэрээр жил бүрийн 6-р сард төрсөн өдрөө тэмдэглэдэг уламжлалтай аж. Мөн 6-р сард ард иргэдтэйгээ баярлан, ёслолын жагсаал зэргийг хийдэг бол 4-р сард гэр бүлийнхэнтэйгээ чимээгүйхэн, даруухан гэгч нь тэмдэглэн өнгөрүүлдэг байна.

Хоёр төрсөн өдөр

4 Удаан төр барьсан хатан хаан

Английн түүхэн дэх хамгийн удаан төр барьсан хүн бол II-р Элизабет хатан хаан билээ. Тэрээр 64 нас хүртлээ сийрэг ухаан, шийдэмгий байдлаараа улс орноо удирдан явсан бөгөөд өдгөө 89 насны босгыг алхаж яваа нэгэн юм. Түүнтэй ойролцоо удаан хугацаанд төр барьсан хүмүүсийг дурьдвал: Викториа хатан хаан 63 нас хүртлээ, III-р Жорж хаан 59 нас хүртлээ төрийн эрхийг атгасан хэмээн тэмдэглэгдсэн байдаг аж.

Удаан төр барьсан хатан хаан

5 Ухаалаг ханхүү

2001 онд Ханхүү Виллиам (William) Шотланд улсын “St. Andrew’s”-ийн их сургуульд элсэн орсон юм. Тэрээр 2005 онд сургуулиа мастер зэрэгтэй төгссөн бөгөөд энэ нь хааны гэр бүл дэхь хамгийн боловсролтой нэгэн гэх цолыг дагуулсан байдаг.     

Ухаалаг ханхүү

6 Бас нэгэн ухаантан

Виллиам ханхүүгийн өндөр боловсролтой нэгэн хэмээх энэ нэр хүнд түүнийг эхнэр авах хүртэл л хүчинтэй байсан гэхэд болно. Түүний гэргий Кэйт Миддлтон (Kate Middleton) ч бас “St. Andrew’s”-ийн их сургуульд сурдаг байсан төдийгүй хосууд тэнд танилцсан аж. Урлагийн түүхийн ангийг төгссөн тэрээр хатан хааны гэр бүлд орж ирсэн анхны дээд боловсролтой бэр болсон билээ.

Бас нэгэн ухаантан

7 Удам залгах гэр бүл

2013 онд ханхүү Виллиамын гэр бүл ууган хүүгээ өлгийдөн авч, улс даяараа эл явдлыг сүртэй тэмдэглэн өнгөрөөв. Хаан ширээ залгамжилж авах ханхүүгийн хувьд нуган үр заяасан нь маш том бэлэг төдийгүй аз завшаан болсон юм. Харин хатан хаан Элизабетийн хувьд түүний аав ямар ч хүүгүй байсан тул охиндоо хаан ширээгээ залгамжлуулж өгсөн байдаг.

Удам залгах гэр бүл

8 Ажилчид

Хатан хааны гэр бүлийн ордон болох “Buckingham” нь дотор гаднагүй маш том, өргөн уудам зай талбайтай, 775 өрөөтэй бөгөөд 800 ажилчидтай байна. Тэр цөөн гишүүдтэй гэр бүлийнхэнд ийм их ажилтан ямар хэрэг болдог байна хэмээн гайхах хүмүүс цөөнгүй байдаг аж. Эдгээр ажилчид тогооч, үйлчлэгч, цэвэрлэгч, угаагч, хамгаалагч, харуул, хаалгач, ачаа зөөгч, үсчин, гоо сайханч гээд л бүгд тус тусын үүрэгтэй байна.

Ажилчид

9 Олон Хамба ламын нүүр үзсэн хатан хаан

Хамгийн удаан хаан ширээн суусан гэгддэг хатан хаан II-р Элизабет одоогийн байдлаар 6 өөр Хамба ламын нүүрийг үзээд байна. МЭ 33 оноос хойш нийт 266 хамба лам байсан бөгөөд сүүлийн 6 хамба ламыг үүргээ хүлээж аван, суудлаасаа бууж байхад тэрээр хатан хаан хэвээрээ байсан нь гайхалтай юм.

Олон Хамба ламын нүүр үзсэн хатан хаан

10 Нэрээ өөрчилсөн

Анх төрөхөд эцэг эхийнх өгсөн нэр таарахгүй, амьдралын зайлшгүй шаардлагаар нэрээ солих нь байдаг л нэг зүйл. Хатан хааны гэр бүлийнхэн ч энгийн биднээс өөрцгүй юм. Хатан хаан Викториа, гүнж ахуйдаа Александрина (Alexandrina), хаан III Жорж ханхүү байхдаа Альберт (Albert) гэх нэртэй байсан төдийгүй хааны удмын олон хүмүүс хаан ширээнд залрахдаа ийн нэрээ өөрчилдөг байжээ.

Нэрээ өөрчилсөн

11 Америктай садан төрөл

Кембриджийн гүнгийн ахайтан Кейт Миддлтон нь АНУ-ын анхны ерөнхийлөгч Жорж Вашингтон (George Washington)-ий 8 дахь төрөл нь аж. Мөн тэрээр АНУ-ын нэрт зохиолч  Фрэнсис Скотт Кэй (Francis Scott Key)-ийн үеэл нь ажээ. Тэгэхээр Английн язгууртан гэр бүл, АНУ-тай салшгүй садан төрлийн холбоотон болж таарч байна. 

Америктай садан төрөл

99
таалагдаж байна

10
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()
Facebook cэтгэгдэл