Сурталчилгаа (15)
Хаах

Оддыг цуглуулж чадсан хөгжмийн фестиваль

Гайхалтай хэмнэл, өнгө аяс бүхнийг цогцлоож чадсан “Coachella”-ийн хөгжмийн фестивал амжилттай үргэлжилж байна. Тус наадамд энгийн залуусаас гадна урлаг соёлын алдартай уран бүтээлчид хүртэл маш өргөнөөр оролцон, үзэж сонирхдог болоод нилээдгүй хугацааг ардаа үдэж байгаа юм. Ингээд та бүхэндээ тус наадмын сонин сайхан болоод ирсэн зочдыг танилцуулъя.

Оддыг цуглуулж чадсан хөгжмийн фестиваль

АНУ-ын Калифорни мужид зохиогдсон “Coachella”-ийн хөгжмийн фестивальд олны танил, алдартай дуучид, уран бүтээлч, модель бүсгүйчүүд оролцож, хүрэлцэн ирснээрээ онцлог юм. Энд цугларсан охид залуус, одууд бүгд үнэхээр загварлаг, чөлөөтэй дэгжин хувцасласан байсан нь загварын шоу гэж андуурмаар... "Yves Saint Laurent", "Gucci", "Sonia Rykiel" брэндийн “Vintage” загварын даашинз, хувцаслалтууд нь яг л Парисын загварын 7 хоногийг санагдуулам, өмссөн эздээ үнэхээр ганган, дэгжин харагдуулж байгааг онцлох нь зүйтэй.

 

1

"Викториа Секрет"-ийн сахиусан тэнгэр Алессандра Амбросио (Alessandra Ambrosio) наснаасаа үнэхээр залуу, сайхан харагдаж байна. Тэрээр "YSL" брэндийн хүрмийг богино өмд, хар майктай хослуулан өмсжээ.

2

Тэрээр өдгөө 35 настай, 2 хүүхдийн ээж билээ. 

3

Кардашьяаны гэр бүлийн хамгийн царайлаг гишүүн Кендалл Женнер (Kendall Jenner) торон шаргал даашинзыг зуны онгорхой шаахайн дээр хослуулан өмсжээ.

4

Кендаллын хувцаслалтын хэв маяг жил жилийн "Coachella" наадам дээр хамгийн содон, хамгийн өнгөлөг нь байж чаддаг юм. 

5

Залуу жүжигчин Ванесса Хадженс (Vanessa Hudgens), зуны өнгө төрхийг илэрхийлэх цэцэгтэй эрээн даашинзыг өнгөлөг бугуйвч, чимэглэлтэй хослуулжээ. Үнэхээр гайхалтай харагдаж байна.

6

Английн загвар өмсөгч, жүжигчин Суки Уотерхаус (Suki Waterhouse)

7

Алдартай нэвтрүүлэгч Лаура Уитмор (Laura Whitmore) дэгжин хөх жийнсэн хослолыг цагаан кэттэй хослуулжээ. Аргагүй л загварлаг, эрх чөлөөт бүсгүйн сонголт доо...

8

Супермодель Шанина Шейк (Shanina Shaik), Шанель Айман (Chanel Iman) нар

9

Дуучин Кетти Перри (Kаty Perry) яг л жаахан охин шиг, эгдүүтэй харагдаж байгаа биз? 

10

Жүжигчин Жейми Чунг (Jamie Chung), загварлаг хар ботинк, шаргал өнгийн даашинзыг бүрх малгайтай хослуулжээ. Түүний хажууд "Өлсгөлөн тоглоом" киногоороо бид бүхнээ танил болсон жүжигчин Амандла Стенберг (Amandla Stenberg) харагдана.

11

Загвар зохион бүтээгч, модель Амбер Рөүз (Amber Rose)-ийн этгээд төрх

12

Алдартай моделиуд болох Шанина (Shanina), Шанел (Chanel) нар

13

"Twilight" киноны Алисын дүрээр танигдсан жүжигчин Эшли Грин (Ashley Greene) үнэхээр дэгжин харагдаж байна.

14

"Викториа Секрет"-ийн алдарт модель Алессандра Амбросио (Alessandra Ambrosio)

15

Алдартай моделиуд болох Дайна-Жейн Хансен (Dinah-Jane Hansen), Жоржия Фаулер (Georgia Fowler), Алуна Фрэнсис (Aluna Francis)

16

Хөлбөмбөгийн алдарт тамирчин Дэвид Бэкхам, загвар зохион бүтээгч “Spice Girls” хамтлагийн гишүүн Викториа Бекхам нарын том хүү, Брүүклин Бекхам (Brooklyn Beckham)

17

Тэр ч жил ирэх бүр улам л ээжтэйгээ адилхан болж байна шүү. 

18

Австри гаралтай Америк жүжигчин, улс төрч Арнольд Шварценеггерийн хүү Патрик Шварценеггер (Patrick Schwarzenegger)

19

Үзэсгэлэнтэй шаргал үст модель бүсгүйчүүд болох Роми Стриж (Romee Strijd),  Девон Виндсор (Devon Windsor), Рейчел Хильберт (Rachel Hilbert) нар

20

Шоуны бас нэгэн хөгжилтэй оролцогч бүсгүй

21

Болливуудын алдарт жүжигчин Фрида Пинто (Freida Pinto), Эшли Мур (Ashley Moore)

22

Жүжигчин Рэйчел МакКорд (Rachel McCord), бяцхан найзынхаа хамтаар

23

Тэр үнэхээр сайхан харагдаж байгаа биз?

24

Өдгөө 41 настай үзэсгэлэнтэй дуучин, “Black Eyed Peace” хамтлагийн гишүүн Ферги (Fergie)

25

Алдартай модель Жижи Хадидын дүү Белла Хадид (Bella Hadid), Кардашьяаны гэр бүлийн отгон гишүүн Кайли Женнер (Kylie Jenner)-ийн хамт

26

Белла Хадид дүү Анвар Хадид (Anwar Hadid)-ийн хамт

27

Зүүн талаас Брүүклин Бекхэм (Brooklyn Beckham)-ийн найз охин Соня Бен Аммар (Sonia Ben Ammar), жүжигчин Оливия Холт (Olivia Holt), дуучин Сэмми Санчес (Sammi Sanchez)-ийн нар

28

"Бяцхан" Кайлигийн өвөрмөц төрх

29

Кендал Женнер (Kendall Jenner)-ийн ихэмсэг, дур булаам төрх

30

Алдартай модель, Хейли Балдвин (Hailey Baldwin)

31

Үзэсгэлэнтэй жүжигчин, дуучин бүсгүй Леа Мишель (Lea Michele)

32

Хилтон зочид буудлын өв залгамжлагч Парис Хилтон (Paris Hilton). Тэрээр хар өнгийн хээтэй урт даашинзаар гоёжээ.

Наадмын хэсгээс... "Guns N'Roses" хамтлаг

45
таалагдаж байна

12
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()
Facebook cэтгэгдэл