Сурталчилгаа (15)
Хаах

Селена Гомез Хятад руу орох эрхгүй болжээ

24 настай залуу дуучин Селена Гомез хуучин найз залуу Жастин Биберийн нутаг болох Канадад "We Day Vancouver" хэмээх өдөрлөгт оролцож, хөтлөгчөөр ажиллахаар болжээ. Энэ үеэрээ Дээрхийн гэгээн XIV Далай ламтай биечлэн уулзаж, хамтдаа зургаа авахуулсан байна. 

Селена Гомез Хятад руу орох эрхгүй болжээ

Тэрээр энэхүү агшинг буулгаж авсан зургаа цахим сайтад байршуулсан нь Хятадуудын сонорт хэдийн хүрч, тус улсын удирдлага түүний Гуанжоу, Шанхай хотод болох аялан тоглолтыг нь цуцалжээ.

Төвдийн шашны тэргүүн Далай ламыг ийнхүү залуу бүсгүйтэй "сээтэгнэсэнд" Хятадууд ихэд дургүйцэн, засгийн газар нь ийнхүү арга хэмжээ авсан бололтой. 

Дэлхийн хамгийн их хүн амтай энэ улсад хийх аялан тоглолт цуцлагдсан нь түүний олох байсан нэр хүнд, олон сая долларыг салхинд хийсгэсэн юм. Гол аялан тоглолтын төлөвлөгөө нуран унасанд залуу бүсгүй ихэд эгдүүцсэн ч, яахаа мэдэхгүй байгаа бололтой. 

Сонирхуулахад, Селенаг саяхнаас жүжигчин Орландо Блүүмтэй болзож байгаа гэх шуум газар аваад байгаа. Өөрөөс нь үе мултарсан ах, мөн загвар өмсөгч, "VS"-ийн сахиусан тэнгэр Миранда Керрийн хуучин нөхөр түүнийг бяцхан Селенаг өвөртөө оруулах гэж байна хэмээн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд шуугиж байна. 

75
таалагдаж байна

277
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()
Facebook cэтгэгдэл