Сурталчилгаа (15)
Хаах

Алчуураа хэрхэн гоё зангидаж сурах вэ?

Зуны дэлгэр цаг ирлээ. Гоё алчуур ашиглаж өөрийн хэв маягыг үүсгэхийг хүсэж байна уу? Эртнээс гоёмсог алчуурууд бүсгүйчүүдийн хэв маягт хүч өгөх нэмэлт байсаар ирсэн шүүдээ. Алчуураа дэгжин зангидаад нүдээ гоё будчихсан байхад загварлаг бүсгүй болчих амархан аргуудыг танилцуулж байна.

Алчуураа хэрхэн гоё зангидаж сурах вэ?

1 Африк хэв маяг

Хэрвээ үсээ орой дээрээ овоолон боовол энэхүү алчуур зангидах аргыг амжилттай хэрэгжүүлж болно. Харин алчуураа сулхан зангидвал илүү дэгжин гоёмсог болдог байна.

Африк хэв маяг

Африк хэв маяг болохоор илүү эрээн хэвлэмэлтэй алчуур сонговол гоё харагдахад чинь туслана шүү.

2 Өргөнөөр нь зангидах

Энэхүү сонголтыг хадагтай нарын сонголт ч гэж нэрлэдэг байна. Алчуураа өргөн болгож нугалаад толгойн ардаа боо. Хэрвээ жараад оны үс засалттай байвал илүү гоёмсог харагдана шүү.

Өргөнөөр нь зангидах

Өвөрмөц ээмэгтэй хослуулбал өвөрмөц бүсгүй болно доо.

3 Урт талын зангилаа

Жижиг хэмжээний алчуураар зангидвал илүү цэвэрхэн харагддаг байна. Учир нь урд тал нь жижигхэн зангилаа үүсгэдэг тул зангидхад тохиромжтой байдаг байна. Орчин үед оффисын хувцас дээр цулгай алчуур зангидаж, тод өнгийн уруулын будаг түрхэж классик загвар үүсгэсэн байдаг.

Урт талын зангилаа

4 Романтик зангидалт ба цэцэглэх нь

Бүхний анхаарлыг зөвхөн тань дээр тусгах энэхүү зангидалт нь зуны халуун өдөр таныг чимэх нь лавтай.

Романтик зангидалт ба цэцэглэх нь

5 Классик үндэсний хэв маяг

Энэхүү классик үндэсний хэв маяг нь одоо болтол загвараас буугаагүй л байна. Хэрвээ том алчууртай бол энэ аргыг ашиглахад тохиромжтой. Сэрүүхэн зуны үдэш хамгийн тохиромжтой.

Классик үндэсний хэв маяг

6 Цоглог хэв маяг

Дээрэмчний зангидалт ч гэж ярьдаг уг арга нь наранд илүү тохиромжтой бөгөөд нарны нүдний шил дээр ч сайхан тохирдог байна.

Цоглог хэв маяг

7 Далаад оны зангидалт

Үнэхээр классик загвар. Хайр дурлалтай романтик кинон дээр л байнга зангидсан байдаг энэхүү арга нь эмэгтэй хүнийг ихэмсэг харагдуулдаг ид шидтэй.

Далаад оны зангидалт

8 Гогцоо

Усанд орсны дараа үсээ боосон мэт гэж хочилдог ч гэсэн оффисийн бүсгүйчүүдэд их тохирдог гээд боддоо.

Гогцоо

9 Сүлжээс

Үс болон алчуурын хамгийн сонирхолтой хослуулсан арга. Тэгш өнцөгт хэлбэрийн алчуур ашиглавал илүү тохиромжтой.

Сүлжээс

10 Ороох нь

Хөвсгөр бөөрөнхийлсөн үсийг алчуураар чимэж болох хөөрхөн арга.

Ороох нь

Санаа өгөхөөр дараах загваруудыг хүргэж байна.

Санаа өгөхөөр дараах загваруудыг хүргэж байна.

93
таалагдаж байна

8
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()
Facebook cэтгэгдэл