Сурталчилгаа (15)
Хаах

Самурайн тухай сонирхолтой баримтууд

Японы түүх соёлыг өгүүлэх хамгийн чухал зүйлүүдийн нэг нь "Самурайн" амьдрал яах аргагүй мөн билээ. Тэгвэл хүн төрөлхтөн бид самурайн талаар хэр мэдлэгтэй вэ? Зарим нэг аж амьдралынх нь талаар төдийлөн сонсож байгаагүй болов уу. Ингээд самурайн талаар цөөн хэдэн сонирхолтой баримтуудыг хүргэе.

Самурайн тухай сонирхолтой баримтууд

1 Эмэгтэй самурай

Яагаад ч юм бид зөвхөн эрэгтэй самурай байдаг л гэж боддог. Гэтэл энэ нь тийм биш юм байна. Үнэндээ маш олон эмэгтэй самурай байсан бөгөөд тэднийг "онна-бугэйся" гэдэг байжээ. Эмэгтэй самурайд зөвхөн бие хамгаалах урлагт болон зэвсэг ашиглах, хэрэглэх талаар зааж өгдөг байна. Хэдийгээр эмэгтэй самурай тэмцээн тулалдаанд оролцдоггүй ч гэр бүл, үр хүүхдээ хамгаалах үүрэгтэй ажээ. Юуны түрүүнд самурай эмэгтэйчүүд эр нөхрөө хамгаалах үүрэгтэй байжээ. Тэд “катано”-ийн оронд “танто” өмсдөг байсан. 

Эмэгтэй самурай

2 Самурайн өмсгөл

Самурайнууд өөрсдийн гэсэн хамгаалалтын хэрэгслэл, өмсгөлтэй байх нь тодорхой. Он цагийн аясаар самурайчуудын хамгаалалтын хэрэгслэл өөрчлөгдөж байсан бөгөөд лакаар бүрсэн төмөр хавтгай хамгаалалтыг цээжиндээ зүүдэг байсан юм. Ийнхүү лакаар бүрэх нь хамгаалалтыг зэврэхээс хамгаалж байсан байна. Үүнээс гадна мөрөвч болон "кабуто" хэмээх хамгаалалтын малгай багтаж байжээ. Энэ малгай нь зориулалтын хүзүү хамгаалсан хамгаалалттай байсан байна. 

Самурайн өмсгөл

3 Ижил хүйстэн самурай

Түүхчдийн үзэж байгаагаар самурайн дунд ижил хүйстэн байх үзэгдэл нэлээд ажиглагдаж байсан гэнэ. Учир нь 19-р зууны дунд үед ахимаг самурайг залуу самурайтай дотно харилцаанд орохыг зөвшөөрч байсан бөгөөд энэ нь залуу самурайд туршлага, дадлага болно хэмээн үздэг байжээ. Эмэгтэй хүнтэй холбоотой асуудлыг самурайчуудын дунд хүлээн зөвшөөрдөггүй байсан байна. Учир нь бүсгүй хүний хайр эрэгтэй хүнийг зөөллөж, сул дорой болгон хэмээн үздэг байв. 

Ижил хүйстэн самурай

4 Гадаад самурай

Хамгийн анхны гадаад самурай нь Английн иргэн Уильям Адамс байсан бөгөөд тэрээр далайгаар аялагч байсан байна. Ийнхүү анх Японд ирснээр тэрээр сегун Токугава Иэясугийн зөвлөх болж, завь хийх арга барилыг зааж өгдөг байжээ.

Гадаад самурай

5 Самурайн тоо

Самурайчууд бол дайны сүр хүч билээ. Японы хүн амын 10% нь самурай байсан байна.

Самурайн тоо

6 Самурайн загвар

Самурай ямар ч нөхцөл байдалд бусдаасаа өвөрмөц харагдах ёстой байдаг. Тиймээс ч тэд иргэдээсээ ялгарахын тулд урт даашинз мэт өмсгөл өмсдөг байсан байна. Хувцсан дээр нь үе дамжин уламжлагдан ирсэн гэр бүлийнхэн бэлгэ тэмдэг байх ёстой байжээ. Харин сегун болон феодалын ордонд зочлохдоо заавал цэнхэр өнгөтэй толгойны чимэглэл зүүдэг байна. Энгийн үед конус хэлбэртэй сүрлэн малгай өмсдөг байжээ.

Самурайн загвар

7 Зэвсэг

Самурай бүрт өөрийн гэсэн "катана" байх ёстой бөгөөд энэ нь урт сэлэм юм. 16-р зууны үеэс самурайчууд галт зэвсэгтэй танилцсанаар галт зэвсэг тэдний хувьд чухал хэрэглэл болсон аж. 

Зэвсэг

8 Мэдлэг

Самурайчуудад зодооны урлаг заахаас гадна шинжлэх ухааны төрөл бүрийн хичээлийг зааж байсан учир самурайн мэдлэг энгийн иргэдээс дутахааргүй сайн байсан байна.

Мэдлэг

9 Амиа хорлолт

Самурай гэдсэндээ хутга зоож амиа хороодог гэдгийг хүн бүр мэднэ. Үнэндээ ийнхүү амиа хороохыг цаанаас нь зөвлөдөг байсан ч сайн дураараа амиа хороох нь өмнө хийсэн нүгэлээ наминчилж буй хэрэг болдог байжээ. 

Амиа хорлолт

46
таалагдаж байна

12
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()
Facebook cэтгэгдэл