Сурталчилгаа (15)
Хаах

Гэрийн нөхцөлд хийх эмчилгээний аргууд

Амнаас эвгүй үнэр гарах, холын замд дотор муухайрах, үү ургацаг ургасан үед хэрхэн арилгах вэ? -гээд л олон зүйл бидний өдөр тутмын амьдралд тохиолддог. Энэ үед бид ихэвчлэн эмчид хандаж, эм хэрэглэж шийдвэрлэхийг илүүд үздэг. Тэгвэл зарим нэг тохиолдолд энгийн аргаар, бага зардлаар гэрийн нөхцөлд ч шийдэж болдог байна.

Гэрийн нөхцөлд хийх эмчилгээний аргууд

1 Хумсны мөөгөнцөрийг ам зайлагч эдгээнэ

Ам зайлагч шингэн болох "Листерин"-д өдөрт хоёр удаа хөлөө дүрэхэд мөөгөнцрийн ихэнхи тохиолдлыг эмчилж байна гэнэ. Ам зайлагчиийн найрлаганд бактерийн, үрэвслийн эсрэг гээд олон төрлийн бодис агуулагддаг нь ийнхүү нөлөөлдөг бололтой. Үүнээс гадна хагийг сайн арилгадаг гэнэ.

Хумсны мөөгөнцөрийг ам зайлагч эдгээнэ

2 Амны эвгүй үнэрийг йогурт арилгана

Туршлагаас харахад йогуртанд буй бактери нь аман дахь бактерийн тоог багасгадаг гэсэн дүгнэлт гаржээ. Энэ нь амны эвгүй үнэрийг арилгах болно.

Амны эвгүй үнэрийг йогурт арилгана

3 Үлд гарсан үед оливын тос түрхээрэй

Оливын тос нь чийгшүүлэх үйлчилгээтэйгээс гадна витамин Е-ээр баялаг байдаг. Тиймээс усанд орсныхоо дараа чийгтэй арьсан дээрээ оливын тосыг түрхэх нь үлд гарсан хэсгийн өвчнийг намдаах болно.

Үлд гарсан үед оливын тос түрхээрэй

4 Зогисолтыг элсэн чихэр зогсооно

Зогисолтыг зогсоож чадахгүй байх үед үнэхээр хэцүү байдаг. Мэргэжлийн эмч нарын үзэж байгаагаар чихэрлэг амт нь хэлийг цочроож түүний уганд хүрч зогисолтыг зогсоодог гэнэ.

Зогисолтыг элсэн чихэр зогсооно

5 Гаатай бохь стрессийг багасгана

Судалгаанаас харахад гаатай бохь зажилах нь тухайн хүнийг илүү анхааралтай болгож өгөхөөс гадна ядаргааг 20% тайлдаг гэнэ. Судалгаанд оролцсон хүмүүсээс харахад бохь зажилсан хүмүүс 25%-иар бага ядралтыг мэдэрч, 30%-иар анхаарал хандуулах чадвар нь илүү байсан байна.

Гаатай бохь стрессийг багасгана

6 Үү-г скотч арилгана

Үү-г арилгахын тулд нэлээд өвчинтэй тулгарах шаардлага гарна. Хүчилээр түлэх, утсаар таслах, лазер эмчилгээ хийлгэх гэх мэт нь тийм ч таатай зүйл биш. Тэгвэл "Үү" ургасан хэсэгтээ скотч наагаад долоо хоногийн турш байлгаад, дараа нь цэвэрхэн усаар зайлж үрэх шаардлагатай. Ийнхүү зөөлөрсөн хэсэг нь тун хялбар авагддаг юм байна. Ийм маягаар үүг арилтал давтах шаардлагатай.

Үү-г скотч арилгана

7 Харандаа толгойны өвчин намдаана

Харандааг амандаа зуухад зажилуур булчин суларч толгойны өвчин намддаг гэнэ. 

Харандаа толгойны өвчин намдаана

8 Хөлний эвгүй үнэрийг архи арилгана

Хөлний эвгүй үнэрийг арилгахад орой бүр архиар арчих хэрэгтэй. Архинд агуулагдах спирт нь бактерийн эсрэг үйлчилгээтэй бөгөөд арьсыг хатааж өгдөг байна.

Хөлний эвгүй үнэрийг архи арилгана

9 Дотор эвгүй оргих үед...

Дотор эвгүй оргих үед их хэмжээний шүлс ялгардаг. Энэ нь бөөлжис хүргэдэг. Тиймээс дотор эвгүй оргиж эхэлмэгц нимбэг болон оливыг амандаа хийхэд бүх юм хэвийн болно.

Дотор эвгүй оргих үед...

10 Батга гарахаас сэргийлье

Улаан лоолинд их хэмжээний Витамин А, С байдаг байна. Тиймээс улаан лоолийг үрээд нухаш мэт болгож, нүүрэн дээрээ нэг цагийн турш тавих хэрэгтэй. Энэ нь нүүрний тослогийг багасгаж, батга гарахаас сэргийлдэг байна. 

Батга гарахаас сэргийлье

42
таалагдаж байна

3
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()
Facebook cэтгэгдэл