Сурталчилгаа (15)
Хаах

Нийгмийн сүлжээнд гардаг хуурамч баримтууд

Нийгмийн сүлжээнд хувь хүний мэдээлэл, фото зургаас гадна зүсэн бүрийн түүх болон гайхмаар хуурамч гэмээр баримтуудын талаар уншиж болно. Гэхдээ дийлэнх нь амьдралаас нэлээд хол байдаг. Бодит үнэн янз бүрийн шалтгааны улмаас гажуудсан байдаг. Жишээ нь, мэдээлэл мууттай байх, хүний анхаарлыг зөвхөн татахын тулд, заримдаа бүр ашиг хонжоо олох зорилготой гэх мэт.

Нийгмийн сүлжээнд гардаг хуурамч баримтууд

1 Италийн наран шарлага дээрх номын сан

Энэ зураг бол үнэндээ 2010 оных. Нүүрэн талд номын 15 тавиур байна. Ар талд нь бас мөн адил. Эдгээр тавиурыг мебелийн том компаний нэг IKEA-гийн 30 жилийн ойгоор Австралийн Сиднейн наран шарлага дээр зөвхөн 41 өдрийн турш байрлуулсан юм. 

Италийн наран шарлага дээрх номын сан

2 Ибицийн домог.

Энэ трекийг сонсгол дүлий дижей бичсэн. Тэрбээр хөгжмийн дуугарлатыг сонсохын тулд колонк дээр хөлөө тавьж дэлгэцэн дээр ноотон дээр ая зохиодог байсан. Үнэхээр хүндэтгэл хүлээсэн хүн.  Үнэн хэрэгтээ Frankie Wilde «Пит Тонгоос бүх юм болсон» (It’s All Gone Pete Tong) киноны нэг баатар юм. Одоо энэ нэрийн дор дижейн бүхэл бүтэн бүлэг ажилладаг. Уг багийнхан энэ трекийг зохиосон гэсэн үг юм. Уг киноны гол дүрүүдийг английн инээдмийн урлагийн жүжигчин ПолКей (дижей Фрэнки), канадын — Майк Вилмот (Фрэнкигийн дижей) нар бүтээсэн юм. 

Ибицийн домог.

3

Зарим хүмүүс хэзээ ч хүнд хайр сэтгэлтэй болж байгаагүй хэмээн ярьдаг. Тэд хүнд хайр сэтгэлтэй болох мэдрэмжийг төрүүлдэггүй гипопитуитаризм гэдэг өвчнөөр өвддөг. Нээрээ ийм өвчин байдаг уу хэмээн хайгаад үзье. Энэ бол өвчин биш. Хүнд байдаг гипофиз нь зарим гормоныг байх ёстой тоогоор үйлдвэрлэж чадахгүй үеийн төлөв байдал болохоос бус өвчин биш. Үүний дараа хүн суларч бэлгийн харьцааг нэг их сонирхохоо болихыг хайр сэтгэлд хүйтэн хандлаа гэж дээрх гарчигт өгүүлээд байна. Ингэлээ гэд хүн 80 нас өнгөрөөд хэнийг ч хайрлахаа болино гэсэн үг биш. 

4

Найз нараа! Цэвэр үүлдрийн долматин гөлөгнүүдийг үнэгүй авах хүн байна уу? Авахгүй бол эзэд нь эд нарыг усанд хаяна гэнээ. Утас: 8-952-542-60 Хэрэв та энэ утас руу утасдах юм бол яг тэр агшнаас эхлээд таны утасны данснаас мөнгө хасагдах болно. Энэ бол луйвар. Ийм мессежд хариу бүү өг! 

5 Аянгын үр дагавар

Аянга? Хотын төвд? Машиныг эвдсэн гэнээ? Гэтэл энэ үнэндээ нэг захаасаа шатаагдсан машин. 

Аянгын үр дагавар

6 Өөрийн чинь нэр японоор хэрхэн дуудагдах бол?

Энэ таблицыг зохиосон хүн ямар зарчмыг барьсан юм бол бүү мэд. Ямар ч япон үгэнд таарахгүй. Гийгүүлэгч эгшигтэй хослоод өвөрмөц юм шиг мөртлөө зарим авиа энд алга. Хэн нэг нь дамшиглажээ. 

Өөрийн чинь нэр японоор хэрхэн дуудагдах бол?

7

Сингапурт ораль-сексийг хуулиар хорьдог. Зөрчвөл 10 жил шоронд суух, эсвэл 10 000 евро хүртэл мөнгөөр торгодог.  Ораль болон аналь-сексийг Сингапурт аль 5 жилийн өмнө хориглохоо больсон. Харин ижил хүйстэнтэй хийх сексийг хорьсон. Зөрчвөл 2 жил хүртэл хугацаагаар хорьдог. 

8 Хаана хэзээ хөл бөмбөгийн бүхэл бүтэн багийг аянга тэмцээний үеэр цохисон бэ?

1998 онд Ардчилсан Конго улсад хөл бөмбөгийн тэмцээний үеэр талбайд аянга буусан. 11 зочин багийн тамирчин үхэж, 30 үзэгч түлэгдэж эзэн багийн бүх тамирчид амьд эсэн мэнд үлдсэн. Энэ мэдээлэл үнэн мэт харагдаж байна гэж үү? Үнэн хэрэгтээ аянгын үеэр хэн ч үхээгүй. Зарим хөл бөмбөгчид багахан түлэгдэл авч, хэсэг хугацаанд хараа нь үгүй болсон. Энэ агшныг youtube.com дээрээс хараарай. Бүгд л амьд хөдлөж байгаа. 

Хаана хэзээ хөл бөмбөгийн бүхэл бүтэн багийг аянга тэмцээний үеэр цохисон бэ?

9

1947 онд Шиань мужийн фермер худаг гаргах гэж ухаж байтал Цинь-Шихуан-дигийн шарилыг манах зорилгоор хийсэн Терракотын Армийн шавраар хийсэн 700,000 боолыг илрүүлжээ. Чингис хаан бол хятадыг нэгтгэсэн анхны хаан. Тал нутгийн омгийнхон түүнийг дарангуйлагч хэмээн үзэн яддаг байсан. Харин хятадууд түүнийг мэргэн гэдэг байв. Хэдэн мянган шавар цэрэг морьдыг олон газар жинхэнэ буу зэвсэг өмсгөл хэрэгсэлтэй нь бүтээж дараа нь нэг газар бөөнтүүлсэн. Гэвч оршуулгын дараа буу зэвсэг бусад зүйлс хулгайлагдсан. 

Энэ тайлбар бүр худлаа. Хэсэг тариачид 1947 онд худаг гаргах гээд биш, 1974 онд уурхайн нүх ухах гэж байгаад дээрх олдворыг олсон. Цинь-Шихуан-ди-гийн бунханыг олсон. Гэхдээ нээгээгүй байгаа. Судалгааны ажил өнөөг хүртэл явагдаж байгаа. Харин Чингис хаан дээрх хаанаас 14 зууны дараа төрсөн бөгөөд хятадын хаан биш. 

10 61 настай фермер супер-марафонд түрүүлжээ. Энэ тэмцээний үеэр унтаж болно гэдгийг мэдээгүй аж.

1983 онд австралийн фермер Клифф Янг 61 настайдаа ультра-марафон буюу 875 километр зайд уралдан түрүүлжээ. 5 өдөр, 15 цаг 4 минутад гүйжээ. Ардаа мэргэжлийн олон тамирчинг хол хаяжээ. Янг 6 цаг унтаж болно гэсэн журмыг тоогоогүй аж. Фермер яагаад түрүүлснээ тайлбарлахдаа: "өргөн уудам бэлчээрт хэдэн өдрөөр хонь малын хойноос явдаг байсан. Энэ нь надад тусласан" гэжээ. 

Үнэндээ тэрбээр хэвлэлд эхлээд ярилцлага өгөхдөө: "Хонь туугаад 2-3 өдөр явах үе зөндөө тохиолдож байсан. Харин тэмцээний үеэр би өөрийгөө шуурга эхлэхээс өмнө хонио тууя хэмээн бодоод байсан чинь түрүүлсэн" -гэжээ. 

61 настай фермер супер-марафонд түрүүлжээ. Энэ тэмцээний үеэр унтаж болно гэдгийг мэдээгүй аж.

12
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()
Facebook cэтгэгдэл