Сурталчилгаа (15)
Хаах

Жийнсэн өмдний жижиг кноп ямар учиртай вэ?

2016-07-07, 11:10
49,038

Бидний өдөр тутамдаа өмсөх дуртай жийнсэн өмдний халаасны хоёр дээд талд болон тэлээний бүчинд зэс кноп байдаг. Үүнийг ер нь ямар учиртай, анх яах гэж хийгдсэн болохыг та мэдэх үү? Тэгвэл танд энэ тухай мэдээллийг хүргэе. 

Жийнсэн өмдний жижиг кноп ямар учиртай вэ?

1

Жийнсэн өмд, шорт, юбка бүхэнд л ийм кноп байдаг. Бид үүнийг зүгээр л нэг чимэг төдий гэж боддог ч үнэндээ тэс өөр зориулалтаар анх үүсчээ. 

2

1871 онд анхны жийнсэн өмдийг Сан Францискогийн ажилчдын хувцас болгон оёсон байдаг. 

3

Үйлдвэрийн болон газар шорооны ажил хийдэг эрчүүдэд амархан урагдахааргүй, бат бөх, эдэлгээ сайтай хувцас хэрэгтэй байв. Харин энэ асуудлыг Жэкоб Дэвис (Jacob Davis) жийнсэн материалаар урлаж, шийдсэн юм.  

4

Нэгэн өдөр Жэкоб өөрийнхөө өмдний унжиж, суларсан хэсгүүдийг зүүгээр хатган тогтоож байгаад нэг санаа олжээ. Энэ нь суларсан хэсгүүдийг зэс кнопоор тогтоож, чангалах байсан юм. 

5

Үүнээс хойш үйлдвэрлэгдэж буй бүх жийнсэн өмднүүд зэс кноптой болж, үүнийхээ ачаар биед яг таарч, эвтэйхэн өмсгөлтэй болсноос гадна жийнсэн өмдний загварын салшгүй нэгэн хэсэг болсон түүхтэй. 

6

Жэкоб Дэвис тухайн үедээ өөрийн зохион бүтээсэн жийнсэн өмдөндөө зохиогчийн эрх авах хангалттай мөнгөгүй байсан тул 2 жилийн дараа буюу 1873 онд материал нийлүүлэгч "Levi Strauss" компанитай хамтран, патентжуулсан ажээ. 

231
таалагдаж байна

56
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()
Facebook cэтгэгдэл