Сурталчилгаа (15)
Хаах

Аз жаргалтай хосуудын нууц

Нэг нэгэндээ уусан шингэж, түүнгүйгээр маргаашийг төсөөлж чадахгүй болох нь агуу хайрын илрэл билээ. Гэвч ихэнх хосууд бие биедээ буулт хийдэггүй, үргэлж өөрсдийнхөөр зүтгэсээр хоорондоо муудалцаж, маргах нь цөөнгүй. Энэ үед хэн хэн нь харилцан буулт хийж, асуудлыг эвээр шийдсэнээр харилцаагаа хадгалж үлддэг юм. Иймээс хосууд аль болох хүлээцтэй хандаж, биедээ итгэх хэрэгтэй.  Ийнхүү та бүхэндээ аз жаргалтай хосуудын баримталдаг нууцаас хүргэж байна.

Аз жаргалтай хосуудын нууц

1 Өөрийнхөөрөө, шударга бай

Нэгэнт л та түүнд хязгааргүй хайртай бол сайхан харагдах гэж дүр эсгэн, сайшаал магтаал хүртэх гэж хичээх хэрэггүй. Харин ч өөрийнхөөрөө, шударга байх нь хэн хэнд нь тааламжтай болоод тухтай байх болно. Мундаг нэгэн болж харагдах гэсэндээ мэдэхгүй зүйлсээ ярих нь хосуудын харилцаанд сэв суулгах нэгээхэн хүчин зүйл болж өгдөг аж. Хүн бүр нүүрэндээ баг зүүж явдаг боловч хайртай нэгнийхээ дэргэд үүнийгээ авч, зөвхөн өөрөөрөө байгаарай. Хэрэв танд тухгүй, таалагдахгүй, бодолд тань нийцэхгүй зүйл байвал зүгээр л хэлж бай. Хэн ч таны бодлыг уншиж чадахгүй шүү дээ. Дотроо бухимдаж, уурлаж явахын оронд бүгдийг хэлэлцэж, ярилцах нь асуудлыг шийдэх гарц болох төдийгүй харилцааг ч илүү гүнзгий болгодог билээ. 

Өөрийнхөөрөө, шударга бай

2 Эерэг бай

Аливаа зүйлсийг эерэг талаас нь харж сэтгэх нь амьдралыг, хосын харилцааг ч тэр амар хялбар, аз жаргалтай болгох болно. Хүнд бэрх зүйлс тохиолдсон ч бухимдаж, шаналахын оронд хамтдаа арга эрж хайн, аль болох болно бүтэн сэтгэлээр хандаарай. Цаг ямагт инээж, хэрэлдэж, муудалцдаггүй хосуудын нууц нь ердөө эерэг хандлага байдаг аж. Бие биедээ инээд, хайрыг бэлэглэж, бухимдал, сөрөг энергиэс хол яваарай хосуудаа.

Эерэг бай

3 Бие биенээ дэмжих

Та яах гэж түүнтэй хос болж хамт амьдарч байгаа юм бэ? Өөрөө л сайн сайхан, сэтгэл дүүрэн байх гэж үү? Мэдээж үгүй хос гэдэг нь хоёр биенээ нөхөж, хэцүү үед нь дэм болж, хэрэгтэй үед нь тусламж болохыг хэлдэг юм. Хайр гэж халамжлахын нэр гэдгийн адилаар бие биеэндээ хэр хэмжээний хайртай болох нь хэр их халамжилж буйгаас харагддаг билээ. Энэ нь ердөө ч хэцүү зүйл биш бөгөөд ердөө та түүнийг хүндэлж, ядарсан үед нь хөлийг нь угааж, яарч байгаа үед нь ажилд нь туслах зэрэг л юм. 

Бие биенээ дэмжих

4 Хайраа илэрхийлэх

Түүнд хэр их хайртай болохоо үргэлж үг болон үйлдлээрээ илэрхийлж байгаарай. Эс бөгөөс хайр хурдан хөрөх сөрөг талтай байдаг билээ. Энэ нь маш жижиг зүйл дээр ажиглагдаж болно. Хайраа илэрхийлж байна хэмээн үнэтэй чимэглэл, үнэртэй ус авах огтоос шаардлагагүй. Үүнээс илүү таны чин сэтгэлийн ганцхан үг, тэврэлт, үнсэлт тань хайрыг илтгэнэ. Өглөө бүр ажилдаа яван салахдаа үнсэлтээр үдэж, үдэш бүр ажилаа таран уулзахдаа тэврэлтээр угтаж байгаарай. 

Хайраа илэрхийлэх

5 Бие биедээ хувийн орон зайг гаргаарай!

Тухайн хосууд 7 хоногийн 24 цаг хамт байх боломжгүй, энэ нь ч утгагүй юм. Тиймээс бие биедээ хувийн орон зайг гаргаж, найз нөхөд болон хобби зэргийг нь ойлгож, хүлцэнгүй хандах нь ухаант хүмүүний шинж. Зөвхөн хайртай хүндээ чөлөөт буюу ганцаараа дуртай зүйлсийг нь хийх цагийг гаргах ч бус өөртөө ч мөн гаргаж байх нь хамгийн зөв шийдэл болдог. Мөн таны нэгэнт тогтсон амьдралын хэвшлийг хайр сэтгэл эвдэнэ гэдэг нь байж боломгүй зүйл гэдгийг ухааран, хэн хэндээ хувийн орон зайг нь бий болгож өгөх ёстой аж. 

Бие биедээ хувийн орон зайг гаргаарай!

6 Бие биенээ хүндэл

Хосууд аз жаргалтай урт удаан амьдрахад хамгийн чухал нөлөө үзүүлэх зүйл бол хүндлэл. Зөвхөн хайртай хүнээ ч бус түүний гэр бүл, найз нөхөд ер нь түүний хүндэлж явдаг бүхнийг хүндлэх хэрэгтэй. Энэхүү хүндлэл нь эргээд та болон таны гэр бүлд найрсаг дотно харилцаа, чин үнэнч байдлыг авчирна. Хэдий хоорондоо муудалцаж, маргалдаж байлаа ч хүндлэл гээчийг хэрхэвч мартаж болохгүй. Нэг нэгнээ хүндлэхээ больсон цагт хайр оршин тогтноно гэдэг бүтэхгүй зүйл. 

Бие биенээ хүндэл

7 Хардалт

Мэдээж хайртай хүнээ бусдад алдчих вий хэмээн эмээж явдаггүй хүн гэж үгүй. Гэхдээ үүнийгээ хэтрүүлж, хардалт болгох нь харилцааг тэр дор нь үгүй хийдэг юм шүү. Үүний оронд зүгээр л түүнийг алдахаас хэр их айдаг, түүнд хичнээн их хайртай болохоо ойлгуулж, мэдрүүлээрэй. 

Хардалт

8 Бие биенээ өөрчлөх гэж бүү оролд

Хайрлах нь тухайн хүнээ хүлээн зөвшөөрөхийн нэр хэмээн ойлгож болно. Хүнийг өөрчлөнө гэдэг тийм ч амар зүйл биш.  Тиймдээ ч хосууд өөрсдийн давуу болоод дутагдалтай талуудаа хүлээн зөвшөөрдөг. Нэгэнт бүхнээ мэдэлцэж, хүлээн зөвшөөрсөн хосуудад ямар саад учирна гэж? Ийм хосууд цаг хугацаа урсан өнгөрөхийн хэрээр хүчирхэгжин, хайр сэтгэл нь нэмэгдэж байдаг. 

Бие биенээ өөрчлөх гэж бүү оролд

9 Хамтдаа аз жаргалтай дурсамжыг бий болго

Хамт байгаа хором мөч бүрээ хадгалж, нандигнах дурсамж болгон үлдээгээрэй. Хамтдаа аялж, зугаалан, үдэшлэг цэнгүүнд явж хэзээ ч мартагдашгүй зүйлсийг тогтмол хийж хэвших хэрэгтэй аж. Эдгээр нь хосуудыг муудалцаж, хөндийрсөн үед эргээд нийлүүлж, эвлэрэхэд том тус хүргэдэг байна. 

Хамтдаа аз жаргалтай дурсамжыг бий болго

10 Романтик болзоо

Хэдий олон жилийг хамтдаа үдэж байгаа ч гэсэн хааяа ч боловч романтик болзоонд явж, дөнгөж л бие биедээ дурлаж буй мэт аашлах нь аз жаргалтай хосуудын алтан дүрэм. Болзоо бүхэн нь шинэ, сэтгэл хөдлөл дүүрэн учраас тэдний харилцаа 100 жил болсон ч энэ л хэвээр байдаг юм. Та ч бас тэднээс суралцан хайртай нэгнээ дагуулан, хамгийн романтик болзоонд яваарай. 

Романтик болзоо

11 Нэгнээ бусдад бүү муул

Муудалцаж, хэрэлдэх нь байх л зүйл. Харин тэгэх болгондоо найз нөхөд, гэр бүлийнхэндээ хайртай хүнээ муулж, буруу ойлголт төрүүлэх нь тун ч буруу үйлдэл. Цаг хугацааа өнгөрөхөд та түүнийг уучилж, эргээд эвлэрэх боловч үүнийг найз нөхөд, гэр бүлийнхэн тань үргэлж дотроо хадгалж явдаг билээ. Та үнэхээр л түүнтэйгээ аз жаргалтай, урт удаан амьдрамаар байвал бусдад муулан, дутагдлыг нь ярьж явахын оронд талархан сайшаах нь харилцааг шинэхэн мэт хадгалахад тусална. 

Нэгнээ бусдад бүү муул

12 Хамтдаа мөрөөд

Хамтдаа хэвтээд ирээдүйн талаар мөрөөдөж, ярилцах нь тухайн мөчид аз жаргалыг мэдрүүлэхээс гадна хайрыг тань илүүтэй бататгана. Өөрсдийгөө аз жаргалтай болгох зүйлсийг мөрөөдөж, хүүхдүүдээ төсөөлж, аж амьдралаа ярилцах нь атаархмаар сайхан хосуудыг хамгийн том нууц юм шүү. 

Хамтдаа мөрөөд

163
таалагдаж байна

6
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()
Facebook cэтгэгдэл