Сурталчилгаа (15)
Хаах

Гэр бүлд байдаг 12 төрлийн хүмүүс

Айл бүрт л ууртай уургүй, хөгжилтэй, наргиа ойлгодоггүй, хэрүүлч, дуугай гээд төрөл бүрийн хүмүүс байдаг шүү дээ. Тэгвэл танай гэрт эдгээр хүмүүсээс аль нь байна вэ? Ийнхүү бид та бүхэндээ сонирхуулах үүднээс маш хөгжилтэй нэгэн мэдээллийг бэлтгэлээ. Эдгээр жагсаалтын ихэнх төлөв, байдал нь ээж, аавтай нийцэж байх юм.

Гэр бүлд байдаг 12 төрлийн хүмүүс

1 Халамжлагч

Айл бүрт л бусдыг халамжилдаг, хайр халамжаа гэрийнхэндээ түгээдэг хүн байдаг. Магадгүй бидний ээжүүд л үүнтэй дөхөж очих болов уу.  Тэрээр хүн бүрийн зовлонг анхааралтай сонсож, туслахад хэзээд бэлхэн байдаг. Мөн өвдсөн үед аяга халуун шөл уулгаж, чадах чинээгээрээ бөөцийлөн торддог юм. 

Халамжлагч

2 Хянагч

Тэд бол бүхнийг хяналтандаа байлгадаг. Хэн гарч орж байгаа, үүргэт ажлаа хийсэн эсэхийг ямагт шалгадаг. Мөн гэр бүлийн зугаалга, ямарваа нэгэн арга хэмжээг зохион байгуулж, бүхнийг удирдан зохицуулдаг аж. 

Хянагч

3 Энхтайвныг цогцлоогч

Гэрт болж буй бүхий л зөрчилдөөн, маргааныг тасалж, энхтайвныг сахиулдаг. Зөрчилдөөний учир, шалтгаан, хэрхэн дахин үүсэхгүй байх тал дээр анхаарч ажилладаг байна. Тэдгээр хүмүүсгүйгээр гэр бүл салж бутран, таагүй харилцаатай болох нь бий.

Энхтайвныг цогцлоогч

4 Будлиан таригч

Айл бүрт л нэг будлиан таригч байдаг. Тэдгээр хүмүүс хүмүүсийн хооронд яс хаях, талцуулах, хооронд муудалцуулж ч болдог байна. Гэвч тэд үнэндээ өөрийн юу хийж буйдаа төдийлөн итгэлтэй биш, бодлогогүй үг, үйлдлээсээ болж үргэлж асуудалд орж байдаг.

Будлиан таригч

5 Чимээгүй нэгэн

Тэд бол маш чимээгүй. Тэдний юу бодож байгаа нь үнэхээр сонирхол татмаар... Ямар нэгэн байдлаар айл бүрт иймэрхүү нууцлаг, маш дуугүй, даруухан нэгэн байдаг. Тэдэнтэй харилцахад хүндрэлтэй боловч, нэг учраа олсон байхад үнэхээр сайн найзууд байж чаддаг ажээ.

Чимээгүй нэгэн

6 Бүхнийг инээлгэгч

Үргэлж л бусдыг инээлгэж, гэрт инээд цалгиан бэлэглэж байдаг хүмүүс байдаг шүү дээ. Тэд алиалагчтай тун төстэй. Хормын дотор хүмүүсийг инээлгэж, түүнийг байхгүй үед амьдрал үнэхээр уйтгартай санагддаг. Танай гэрт ийм нэгэн байдаг л биз дээ..

Бүхнийг инээлгэгч

7 Ёжлогч

Бусдыг үгээр идэж, ёжлон таагүй хандалагатай хүмүүс айл бүрт л байдаг. Тэдэнтэй харилцахад үнэхээр бэрх юм. Учир нь инээж байгаад ч эсрэг хүнээ үгээр ёжлон, таагүй хандах нь бий. Гэвч энэ нь ердөө л тэдний хандлага гэдгийг санаж байх нь зүйтэй.

Ёжлогч

8 Бусдыг холбогч

Уурлаж бухимдсан, гэрээсээ явсан, гомдол эрсэн бүхнийг учруулан, уур гомдлыг тайлж байдаг хүн ч мөн айлд байдаг. Тэд айлын хэрүүл маргааныг шийдвэрлэж, бүхнийг эв зүйд нь оруулахад тусалдаг юм. 

Бусдыг холбогч

9 Чанга дуутай нэгэн

Яг л чанга яригчыг санагдуулам, чанга дуутай нэгэн танайд байдаг уу?. Энгийн үедээ ярьж байгаа нь ч үнэхээр чанга, стресстүүлмээр тийм хүмүүс айл бүрт л байдаг биз. Маш шуугиантай, чимээ ихтэй хүмүүс юм. Тэд өөрийн дуу нь бусдад тэгтлээ хүндрэл учруулдгийг төсөөлөх ч үгүй байгаа...

Чанга дуутай нэгэн

10 Сайхан хоол хийдэг

Гэрт тань үнэхээр сайхан хоол хийдэг хүн байх л ёстой. Айл бүрт ямар нэгэн байдлаар сайхан хоол хийдэг, ажилсаг нэгэн байдаг. Гэрийнхнийхээ буулгаж, сүйтгэсэн зүйлсийг цэвэрлэж, үргэлж тогоо барьдаг юм. Энэ нь яг л тэдний үүрэг гэлтэй...

Сайхан хоол хийдэг

11 Гэрийнхээ алдаа, үүрэг хариуцлагыг үүрэгч

Энэ нь магадгүй бидний эцэг, аавуудыг хэлэх болов уу. Эцэг хүний бүхий л зүйлс гэр бүлийнх нь боловч, зөвхөн алдаа нь л өөрийнх байдаг. Тэд гэрийнхээ бүхий л зовлон, хүнд хүчир зүйлсийг биеээрээ үүрч, туулсаар ирсэн юм. Тэднийгээ хайрлаж яваарай!

Гэрийнхээ алдаа, үүрэг хариуцлагыг үүрэгч

12 Залхуу нэгэн

Үргэлж л залхуурч, өрөөний аль нэг буланд хэвтээд, компьютер ширтээд суугаа хүн байдаг уу. Ажил хийлгэх гэсээр хамаг тамираа барж, хэл үгний гарз болдог хүмүүс айл бүрт л байдаг юм.

Залхуу нэгэн

107
таалагдаж байна

11
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()
Facebook cэтгэгдэл