Сурталчилгаа (15)
Хаах

Интернэтийн түүхэн дэх 10 том саатал

Аянга буух, зєнч vзмэрч нарыг элэглэн шоолох, поп-хєгжмийн хааны таалал тєгсєх, Амстердам дахь цуст аллага болон сvлжээн дэх бусад томоохон осол саатлууд гарах... Vvнтэй зэрэгцэн Facebook, Yahoo, «Live Journal» зэргийн ажиллагаанд саатал гарах нь цахилгаан эрчим хvч, ундны хэрэглээний ус тасарсантай дvйцэх зvйл болжээ. Дийлэнх интернэт-компаниудын ажиллагаанд тасалдал гарах нь бараг хэвийн гэмээр vзэгдэл юм. Монголд ч мєн адил ISP компаний сvлжээ унах, ажлын газрын интернэт тасрахад ямар хэцvv байдгийг та мэдэж байгаа. Тэгэвэл Forbes сэтгvvл интернэт дэх томоохон саатлуудыг бидэнд дараах байдлаар сануулж байна.

Интернэтийн түүхэн дэх 10 том саатал

1 AOL

Хэзээ: 1996 оны 8 дугаар сарын 16
Саатсан хугацаа: 19 цаг

Энэ АНУ-ын провайдерын 6 сая гаруй хэрэглэгч бvтэн хоногийн турш AOL-ын дата тєв дээр хийсэн засварын улмаас интернет болон AOL-ын vйлчилгээ авч чадаагvй аж. AOL-ыг vндэслэгч Стив Кейс олны ємнє уучлал гуйж бараг бvтэн єдєр vйлчлvvлэгч нартаа интернетээ vнэгvй хэрэглvvлжээ. 

AOL эхлээд America Online хэмээн нэрлэгдэж байснаа энэ явдлаас хойш хэрэглэгчдийн дунд America Offline хэмээсэн хочтой болжээ. Саатал гарсан тэр єдєр интернетийн тvvхэн дэх «хар лхагва гариг» гэгдэх болжээ. AOL-ын саатлын улмаас хэвлэлд хvмvvс интернетээс хичнээн их хамааралтай болсон талаар олон єгvvлэл гарчээ. 

AOL

2 Ebay

Хэзээ: 1998 оны 7 дугаар сарын 15.
Саатсан хугацаа: бvтэн єдєр

1998 оны 6 дугаар сард Ebay дээр гарсан саатал энэ сайтын хувьд сунжирсан анхны саатал болжээ. Энэ саатлын улмаас Ebay 3 сая долларын алдагдал хvлээж тасалдсан дуудлага худалдаагаа арга буюу сэргээхэд хvрчээ. Жилийн дотор Ebay сервисд иймэрхvv явдлын тоо 10-д хvрчээ. Ebay-ийн удирдлага дата тєвvvдийн програм хангамж болон барилга байгууламж нь хуучирсанд гол бурууг нь тохож байв. 

Ebay

3 Skype

Хэзээ: 2007 оны 8 дугаар сарын 16
Саатсан хугацаа: хоёр єдєр

Анхны том саатал 2007 оны 8 дугаар сард гарч энэ нь 2 долоо хоног vргэжилсэн. Хэрэглэгчид нь холбоо утсаар барих болон мэдээлэл явуулах ямар ч бололцоогvй байв. Гол шалтгаан нь сvлжээг програмаар хангадаг алгоритм байсан хэмээн vздэг. Энэ vеэр Skype-ийг эзэмшигчийн, мєн eBay интернет-дуудлага худалдааны зах зээлийн капитал эхний хэдэн єдєрт гэхэд 1 тэрбум доллараар унажээ. 2010 оны 12 дугаар сард Skype-д дахин саатал гарч 3 хоног таг болов. Харин яг тэр агшинд ярьж байсан яриагаа таслуулсан vйлчлvvлэгчид дараа нь vнэгvй ярих эрхээ олж авч, премиум-аккаунттай vйлчлvvлэгчдийн хугацааг 7 хоногоор нэмж сунгажээ. Хагас жилийн дараа 5 дугаар сарын сvvл, 6 дугаар сарын эхээр Skype-ийн хэрэглэгчдийн vйлчилгээ бас л тасалджээ.  

Skype

4 YouTube

Хэзээ: 2008 оны 2 дугаар сарын 24 
Саатсан хугацаа: 2 цаг

2008 оны євєл Пакистаны эрх баригчид хvн амдаа YouTube-г хэрэглэхийг зогсоох шийдвэр гаргав. Ийм арга хэмжээ авах болсон шалтгаан нь YouTube-гийн нэгэн видеохостинг дээр байрлуулсан ролик «лалыг доромжилсон» агуулгатай, тvvний дотор Мухаммед зєнчийг доромжилсон дани улсын зураачийн зураг байжээ. Зарим ажиглагчдын vзэж байгаагаар YouTube сєрєг хvчнийхний материалыг ретрансляторын хэлбэрээр ашиглаж байсан нь Исламабадын таашаалд нийцээгvй бололтой. 

Пакистаны 50 гаруй провайдерууд эрх баригчдын шаардлагыг vг дуугvй дагаж видеохостингаас болж дэлхий даяараа хоорондоо ямар ч холбоо харилцаагvй болж байв. Нэлээд олон провайдеруудын алдаатай vйлдлээс болж дэлхийн бусад  улсуудад очих YouTube-гийн трафикийг эхлээд Пакистан руу дахин явуулж эхлэхэд хvрэв. 

YouTube

5 MobileMe (сервис Apple)

Хэзээ: июль 2008 года
Саатсан хугацаа: хэдэн долоо хоног 

MobileMe-гийн гол vvрэг бол Apple-ийн компаниудыг хооронд нь холбож эзэмшигчид нь холбоо, бичиг баримт, фото зураг дамжуулахад нь уян хатан ажиллагаатай байлгах явдалд юм. Гэвч ажиллаж эхлэснээсээ хойш MobileMe-гийн сервис нэг л биш болоод байв. Тасалдаад л ... Apple энэ байдлаа арилгахын тулд бvтэн нэг сарын хугацаа шаардагдав. MobileMe-гийн vйл ажиллагааны эхлэл санаснаар болсонгvй. Ингээд Apple MobileMe-гийн хэрэглэгч бvрт нэг сарын захиалгын эрх vнэгvй бэлэглэж Стив Жобс MobileMe-т бvх л уур хилэнгээ гаргаж энэ «компани манай компаний чанарын єндєр стандартад тохирохгvй» хэмээн дvгнэж тєслийн менежерээ огцруулжээ. Дараа нь Apple зах зээлд трафикийн урсгалын ачааллыг даахгvй тvvхий бvтээгдэхvvн гаргаснаа хvлээн зєвшєєрчээ. 2011 оны 6 дугаар сард Стив Жобс iCloud хэмээх шинэ vйлчилгээг гарган MobileMe-г хааснаа албан ёсоор зарлажээ. 

MobileMe (сервис Apple)

6 Gmail

Хэзээ: 2008 оны 8 дугаар сарын 11
Саатсан хугацаа: 2 цаг

2008 оны 8 дугаар сард Gmail-ийн vйлчилгээг 100 сая хэрэглэгч, vvний дотор Google-ийн ажилтнууд авч чадсангvй. Энэ саатал контактын систем бохирдсоноос болсон хэмээн vзжээ. 

Vvнд дургvйцсэн хэрэглэгчид єєрсдийн твиттерт дургvйцлээ ихээр илэхийлжээ. Зарим хvмvvсийн тооцоолсноор Gmail-ийн шуудангийн vйлчилгээний тасалдлын талаарх Twitter-ээр дамжуулсан мэдээллийн хурд 1 минутанд 100 хvрч байжээ. 2 цагийн дараа Gmail-ийн vйлчилгээ сэргэжээ. 

Gmail

7 Twitter

Хэзээ: 2009 оны 6 дугаар сарын 25
Саатсан хугацаа: нэг цаг

Twitter-ийн vйл ажиллагаа хэрхэн тасалддаг нь Майкл Жексоны нас барсан єдєр хамгийн илээр харагдав. Поп-хєгжмийн хаан єєд болсон нь олон хvний анхаарлыг татаж хэдхэн минутын дотор Twitter хэрэглэгчид Жексонтой холбоотой хэдэн арван мянган мэдээг дамжуулжээ. Vvнээс шалтгаалсан саатлыг Twitter-ийнхэн засахын тулд бараг нэг цаг зарцуулжээ. Twitter-тэй тохиолдсон энэ саатлыг зураглан хэлбэл: "Аврага халимыг найман улбар шар єнгєтэй шувуу (fail whale) аврах гэж байгаа юм шиг" хэмээн хэлсэн Йин Лю-г энэ зvйрлэл нь алдаршуулав. 

Twitter

8 Facebook

Хэзээ: 2010 оны 9 дvгээр сарын 23
Саатсан хугацаа: 3 цаг

Forbes сэтгvvл америкийн баячуудын жагсаалтдаа Facebook-ийг vндэслэгч Марк Цукербергийг єєрийн дугаартаа Стив Жобсоос дээгvvр тавьснаас 7 хоногийн дараа Facebook «єєрийн тvvхэндээ хамгийн аймшигтай саатлыг амсав». 2010 оны намар 500 гаруй сая хэрэглэгчтэй байсан Facebook олныг шооконд оруулав. Facebook-ийн менежер дээрх саатлын талаар соёлтой уучлал гуйж, болсон vйл явдлын шалтгааныг дэлгэрэнгvй тайлбарлав. Гол шалтгаан нь тохиргооны алдааг хайгч автомат систем бєгєєд энэ нь сvлжээний vндсэн баазад орсон єєрчлєлтийг алдаа хэмээн тоолсноос болсон. Vvний улмаас «алдааг» олноор засах vйлдэл эхлэсэн. Серверvvд 1 секундэд хэдэн зуун мянган мэдээний ачаалалд гацсан гэжээ. 

Facebook

9 Amazon

Хэзээ: 2011 оны 4 дvгээр сарын 21
Саатсан хугацаа: 4 єдєр

Тооцоолон бодох хvчин чадлыг бусад компаниудад тvрээслэдэг Amazon Elastic Compute Cloud (EC2)-ын vйчилгээнд гарсан саатал нэлээд хэдэн олны танил болсон Netflix, Zynga, Foursquare, Quora, Reddit сайтуудын vйлчилгээг гацааж орхив. Шалтгаан нь сvлжээний чиг заагчийн тохиргоо буруу болсноос болж гэнэтийн их ачаалал vvссэн. Vйлчлvvлэгчид 12 цагийн дараа EC2-той холбогдсон боловч саатлын vр дагаварыг бvрэн арилгахад 4 єдєр шаардагджээ. 8 дугаар сарын эхээр борооны аянга Amazon-ны Дублинд байрладаг дата тєв дээр унаж тvймэр гарч EC2 дахиад жагсаалаас гарав. Хэрэв эхний удаагийн саатлаар ихэвчлэн америкийн хэрэглэгчид хэлмэгдсэн бол энэ удаагийнх европ хэрэглэгчдийг дайрав. 

Amazon

10 Яндекс

Хэзээ: 2011 оны 8 дугаар сарын 19
Саатсан хугацаа: 3 цаг

«Яндекс»-ын тvvхэнд гарсан хамгийн том саатал тус компаний Амстердамд байрладаг дата тєвийн чиглэл заагч буруу зааснаас болов. «Яндекс»-ын энэ саатал 3 цаг болов. Бусад шуудан, карт, цаг уур, вэб-аналитик гэх мэтийн vйлчилгээнvvд нь зогсжээ. «Яндекс»-ын тєлєєлєгчид «техникийн нарийн шалтгаануудаас» боллоо хэмээн тайлбарлаж байхад интернэтээр «Яндекс»  DDoS халдлагад єртсєн, мєн дата тєв дээр нь тvймэр гарсан гэх мэтээр яриа чих дэлсэж байлаа. Гэвч vvнийг ор vндэсгvй хэмээн няцаажээ. 

Яндекс

8
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()
Facebook cэтгэгдэл