Сурталчилгаа (15)
Хаах

Зах зээлийг эзэгнэсэн хүчирхэг 10 компани

Дэлхийд эдийн засгийн бодлогоороо тэргүүлэгч улс гүрнүүдийн дотоодын томоохон үйлдвэрлэгч пүүс компаниудын шинжээч, судлаачид болон тухайн бүтээгдэхүүнийг өргөнөөр хэрэглэдэг хэрэглэгчдийн дунд судалгаа явуулж, санал асуулгын дүнд дэлхийн хамгийн шилдэг 10 компанийг тодруулдаг байна.

Зах зээлийг эзэгнэсэн хүчирхэг 10 компани

Ингэхийн тулд бүтээгдэхүүний чанар, борлуулалтын тоо хэмжээ, хэрэгцээг хангаж буй байдал, байгаль орчинд нөлөөлөх үр дүн, сэтгэл ханамжийн баталгаа зэрэг үзүүлэлтүүдийг харгалзан үздэг ажээ. Ингээд дэлхийн шилдэг бренд  болсон компаниудтай хамтдаа танилцацгаая. 

10 "HP Company"

"Hewlett Packard" компанийг 1939 онд Билл Хьювлетт, Дэвид Пекард нар үүсгэн байгуулжээ. Тэд тооцоологч машинаас эхлэн өнөөдрийн хамгийн сүүлийн үеийн зөөврийн компьютрийг бүтээх хүртлээ бүх замыг туулан, электроникийн салбарт тэргүүлэгчдийн эгнээнд бичигдсээр байна. Тэдний гаргасан HP загварын нимгэн хавтгай дэлгэцтэй компьютрүүд нь өргөн хэрэглээ болж чадсан юм.

"HP Company"

9 "The Walt Disney Company"

"The Walt Disney Company" нь 1923 онд ноён Волт болон Рой Диснэй нарын санаачлагаар байгуулагдаж байжээ. Тэднийг амжилтанд хүргэсэн анхны бүтээл нь 1928 онд бүтээсэн "Mickey Mouse" бөгөөд түүний араас "Цасан цагаан ба долоон одой" хүүхэлдэйг бүтээж, одоо дэлгэцийн ихэнх төрлөөр уран бүтээл туурвиж байна. Харин дэлхийн томоохон хотуудад байдаг "Disney Land" хүрээлэн нь анх 1955 онд байгуулагдаж байсан юм байна. АНУ, Япон, Өмнөд Солонгос, Малайз зэрэг улсуудад стандартад нийцсэн амралт, чөлөөт цагт зориулсан хүрээлэнгүүд байдаг бөгөөд удалгүй хөгжиж буй орнууд болох Тайланд, Сингапур, Бельги зэрэг улсуудад шинэ салбар байгуулах тухай төсөл яригдаж байгаа юм байна. 

"The Walt Disney Company"

8 "Intel Corporation"

"Intel" корпораци нь 1968 онд байгуулагдсан. Интел гэсэн нэр нь Integrated Electronics Corporation гэсэн утгыг агуулдаг юм байна. Энэ байгууллага электроник технологийн салбартаа дэлхийд тэргүүлэгч гэсэн статусыг зүй ёсоор эзэмшдэг бөгөөд компьютрийн эрин зуун үүссэн цагаас эхлэн орчин үеийн бидний өргөнөөр хэрэглэх болсон өндөр хүчин чадалтай компьютрүүдийн эд ангийг зохион бүтээж, угсрах тал дээр Intel корпораци ихээхэн хувь нэмэр оруулсан байна. Тэдний Duol Core буюу давхар системчлэгдсэн үзүүлэлт бүхий бүтээгдэхүүн нь компьютрийн хөгжилд асар их дэвшил авчирчээ.

"Intel Corporation"

7 "Apple Inc."

Хүн бүрийн өргөн хэрэглээ болсон "Apple" брендийг анх 1976 онд Стив Жобс, Стив Вожниак, Роналд Уэйн нар байгуулж байжээ. Харин 1977 онд "Apple Computers Inc" гэсэн нэртэйгээр зөвхөн компьютер борлуулах зориулалттай компани болон байгуулагдсан бөгөөд 2007 онд одоогийн бидний мэдэх "Apple" компани үүсгэн байгуулагдаж байсан түүхтэй юм. АНУ-ын түүхэнд нийт 700 тэрбум долларын үнэ хүрсэн компани "Apple"-аас өөр байдаггүй ажээ.

"Apple Inc."

6 "McDonald's"

1955 онд байгуулагдсан бөгөөд дэлхийн 150 гаруй оронд салбартай. Өдөрт 64 сая хүн МакДоналдсын сүлжээгээр үйлчлүүлдэг бөгөөд дэлхийн №1 сүлжээ түргэн хоолны газар юм. 2010 оны байдлаар энэхүү байгууллага нь нийтдээ 17.5 тэрбум долларын ашиг олсон амжилтын эзэн болж чадсан байна. Энэ нь борлуулалтын тоогоороо бусад өрсөлдөгч түргэн хоолны сүлжээ байгууллагуудаас 2.8 дахин их ашиг олсон үзүүлэлт болсон байна. 

"McDonald's"

5 "General Electric Company"

1982 онд АНУ-ын Нью-Йорк мужид үүсгэн байгуулагдсан. Энэ цаг үеэс эхлэн бидний сайтар мэдэх Sony, Toshiba, Panasonic гэх мэт бренд бүтээгдэхүүнүүдийг үүсгэх үндсийг нь тависан юм. Одоогоор дэлхий нийтэд хамгийн ихээр танил болсон бренд бүтээгдэхүүний шилдэг 10-ын жагсаалтанд доорх бренд бүтээгдэхүүний борлуулалтын тоогоороо эхний 5-т бичигдэж байгаа юм.

"General Electric Company"

4 "Microsoft Corporation"

Microsoft Корпораци нь 1975 онд Пол Аллен болон Билл Гейтс нарын санаачилгаар байгуулагдсан түүхтэй. Оффисын чиглэлээр үйлдлийн системд тулгуурлан баримт бичгийг хурдан, түргэн хугацаанд боловсруулах зорилготой хэд хэдэн программуудыг бүтээсэн. Үүнд Microsoft Word, Excel, Publisher, Power Point, Outlook, Access зэрэг программуудыг дурдаж болох юм. Хүн төрөлхтний хэрэгцээндээ хамгийн ихээр өргөн хэрэглэдэг программуудын жагсаалтыг сүүлийн 11 жилийн туршид тэргүүлж байгаа юм.

"Microsoft Corporation"

3 "IBM Corporation"

IBM буюу International Business Machines корпораци нь 1911 онд албан ёсоор байгуулагдаж үйл ажиллагаагаа явуулж эхлэх болжээ. Энэхүү корпораци нь техник технологийн салбарт олон дэвшилтэт бүтээгдэхүүнүүдийг гаргасан. Үүнд MS DOS 1.7, PC DOS 2.2-г дурдаж болно. 2010 оны байдлаар Европ тивийн техник технологийн хэрэгцээг бүхэлд нь хангаж байна. Хувийн хэрэгцээнээс илүүтэйгээр ажил үүргийн систем дагнасан үйл ажиллагаа явуулахад чиглэгдсэн техник технологи үйлдвэрлэдэг. Тухайлбал АНУ-ын Одон орон судлалын НАСА төвийн үйл ажиллагааг энэхүү корпорацийн бүтээгдэхүүн болох PC DOS 2.2-ын тусламжтайгаар явуулдаг байна. 

"IBM Corporation"

2 "The Coca Cola Company"

“Кока Кола” гэсэн бренд нэр нь 1944 онд АНУ-д худалдааны тэмдэгт болон оюуны өмчийн албанд бүртгүүлж байжээ. “Кока Кола” ундааг анх Жонн Пембертон гэдэг хүн эмийн зориулалтаар 1886 онд бүтээж патент авч байсан аж. Уг патентыг 1889 онд Крис Кэндлер гэдэг бизнесмэн худалдан авч ундаа үйлдвэрлэж эхэлсэн нь хожим дэлхийн олон орны зах зээл дээр хүчтэй байр суурь эзлэх болсон байна. Энэ нь “The Coca Cola” компанийн үндэс болсон бөгөөд “Кока Кола” ундааг “Diet Coke”, “Diet Coke Caffeine Free”, “Coca Cola Cherry”, “Coca Cola Zero”, “Coca Cola Vanilla” гэсэн өөр, өөр амттайгаар олон төрлөөр үйлдвэрлэдэг байна.

"The Coca Cola Company"

1 "Google Inc."

Орос гаралтай, Америк иргэншилтэй Сергей Михайлович Брин болон Лэрри Пэйж нар 1998 онд анхны хайлтын программчлалыг бүтээж байжээ. Энэ нь анхандаа “Playboy” сэтгүүлийн сайтаас нууцаар зураг үзэх, татаж авах боломжийг бүрдүүлж байсан гэдэг. Анх “Google Incorporated” нэрээр ердөө 100 долларын хөрөнгөтэйгөөр 1994 онд байгуулагдаж байв. Үйл ажиллагаагаа явуулж эхлэхийн тулд тэдэнд мөнгө хэрэгтэй байсан бөгөөд гэр бүл, хамаатан садан болон найз нөхдөөсөө тусламж хүсч 1 сая доллараар компаниа бүртгүүлж “Google Inc” хэмээн албан ёсоор компанийхаа үйл ажиллагааг явуулж эхэлсэн байна. “Google” компани нь “Google Chrome” гэх программчлалаар мэдээллийн хайлт хийх системийг илүү бодит түвшинд аваачсан юм. Сүүлийн 10 жилийн туршид хандалтын тоогоороо дэлхийн нийт сайтын сүлжээнд 1-т бичигдэж байна.

"Google Inc."

51
таалагдаж байна

6
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()
Facebook cэтгэгдэл