Сурталчилгаа (15)
Хаах

Дэлхийн хамгийн шилдэг үнэртэй усны брэндүүд

2016-10-09, 15:47
39,701

Бидний өдөр тутмын амьдралдаа өргөн хэрэглэдэг зүйлсийн нэг бол яах аргагүй үнэртэй ус билээ. Үнэртэй усны чанар, дахин давтагдашгүй сайхан үнэр нь брэнд бүтээгдэхүүн мөн эсэхийг илтгэх бөгөөд өнөөдөр үнэртэй усыг хэрэглэж, хэвших нь томоохон соёлуудын нэг гэж үздэг болсон нь нууц биш юм. Бидний бэлтгэсэн дараах мэдээлэл танд дэлхийн хамгийн шилдэг үнэртэй уснуудыг танилцуулах болно. 

Дэлхийн хамгийн шилдэг үнэртэй усны брэндүүд

10 "Clive Christian C Perfume" - 375 доллар

Эхэндээ зөвхөн эмэгтэйчүүдэд зориулж хийж байсан хэдий ч, сүүлрүүгээ эрчүүдэд зориулан хийх болсон уг үнэртэй усыг дэлхий дээрх хамгийн гоёмсог сав, баглаа боодолтой үнэртэн гэж нэрлэх нь ч бий. Нэг удаа цацсан байхад бүтэн 24 цагийн турш таниас сайхан үнэр нь салахгүй ажээ. 

"Clive Christian C Perfume" - 375 доллар

9 "Ambre Topkapi" - 610 доллар

Эрчүүдийн хувьд түгээмэл хэрэглэдэг энэхүү үнэртэй ус нь эхлээд түрхэхэд хурц үнэртэж эхлэх бөгөөд сүүлдээ хамгийн сайхан үнэрийг гаргадаг байна. Үнэртэй усны дэлхийн шилдэг зохион бүтээгдчийн нэг болох Пьерр Бурдон (Pierre Bourdon) уг үнэртэнг бүтээжээ. 

"Ambre Topkapi" - 610 доллар

8 "Joy Parfume" - 800 доллар

2000 оноос хойш бүсгүйчүүдийн дотны найз болж чадсан "Joy Parfume" нь 300 сарнай цэцэг, 10,000 мэлрэг цэцэгсийн үнэрийг өөртөө шингээсэн бөгөөд нэлээд хурц үнэрийг гаргадаг байна. Үнэрээ удаан хадгалдаг тул бүсгүйчүүдийн нэн тэргүүний сонголт байх бөгөөд үнийн тухайн багагүй өндөр байх юм. Гадаад үзэмж, нэр хүндээрээ гайхагддаг төдийгүй Холливуудын алдарт жүжигчдын сонголт болж, ашиглагдах нь ч бий. 

"Joy Parfume" - 800 доллар

7 "Hermes`24 Faubourg" - 1500 доллар

Нэрт үнэртэй ус зохион бүтээгч Морис Росел (Maurice Roucel)-ийн бүтээл болох тус үнэртэн нь цөөн тоогоор үйлдвэрлэгдсэн байдаг. Тиймдээ ч бүсгүйчүүдийн дунд нэр хүнд өндөртэй төдийгүй тогтоц тансаг үнэр, өвөрмөц, чамин савлагаа зэрэг нь эрхгүй анхаарал татдаг юм. Үнийн хувьд хөрөнгө чинээ ихтэй, дээд зэрэглэлийн бүсгүйчүүдэд тохирохуйц аж. 

"Hermes`24 Faubourg" - 1500 доллар

6 "Annick Goutal`s Eau D`Hadrien" - 1500 доллар

Хамгийн гоёмсог, тансаг үнэрийг мэдрэхийг хүсвэл энэхүү үнэртэнг худалдаж авах хэрэгтэй ажээ. Түүнээс гадна өөртөө төрөл бүрийн жимсний амтыг шингээсэн байна. 

"Annick Goutal`s Eau D`Hadrien" - 1500 доллар

5 "Baccarat Les Larmes Sacrees de Thebes" - 1700 доллар

Бүсгүйчүүдэд зориулсан пирамид хэлбэр бүхий тансаг үнэртэн нь 1700 долларын үнэтэй байна. Тогтоц удаан, зөөлөн, тааламжтай үнэртэй бөгөөд юутай ч зүйрлэшгүй сайхан мэдрэмжийг өгнө. Онцгой төрх, анхилуун үнэр нь тус сүрчигний үнэ цэнийг улам бүр өсгөж байдаг. 

"Baccarat Les Larmes Sacrees de Thebes" - 1700 доллар

4 "Chanel No.5" - 1850 доллар

Алдарт "Сhanel" брэндийн үнэртэн нь олон жилийн турш дэлхийн хамгийн шилдэг үнэртний тоонд багтсаар байна. Анхилам мэлрэг цэцэгсийн үнэрийг өөртөө шингээсэн бөгөөд чанар, төгс байдлын тод жишээ болсоор байгаа юм. Мэдээж үүний гайхалтай байдал, тансаг үнэрийн тухай сонсож байгаагүй хүн гэж үгүй. Охид бүсгүйчүүдийн мөрөөдөл болсон энэхүү үнэртэнг та 1850 доллараар худалдан авах боломжтой. 

"Chanel No.5" -  1850 доллар

3 "Caron`s Poivre" - 2000 доллар

1950 онд олон нийтийн хүртээл болж байсан энэхүү үнэртэй усыг дан ганц эрчүүд биш эмэгтэйчүүд ч гэсэн хэрэглэж болох бөгөөд хамгийн тансаг үнэртэн юм. Гаднах савалгаанаасаа эхлээд брэнд бүтээгдэхүүн гэдгийг нь шууд таних боломжтой. 

"Caron`s Poivre" - 2000 доллар

2 "Clive Christian No.1" - 2150 доллар

Хамгийн үнэтэй үнэртэнг үйлдвэрлэгч "Clive Christian" брэндийн үнэртэн нь эрэгтэй эмэгтэй хүмүүсийн аль алинд зориулагдсан юм. Үнэртэй усны хүзүү хэсгийг 24 кратын алтны орцоор бүтээсэн бөгөөд олон төрлийн өвөрмөц цэцэгсийн хандыг шингээж өгчээ. Маш цөөн тоогоор үйлдвэрлэгдэн төдийгүй үнийн хувьд маш өндөр юм. 

"Clive Christian No.1" - 2150 доллар

1 "Clive Christian" - 2350 доллар

Дэлхийн хамгийн үнэтэй эрэгтэй ус болох "Clive Christian" нь тансаг үнэртэйгээс гадна өвөрмөц хэлбэр дүрстэй үнэртэй ус юм. Тухайлбал уг үнэртэнгийн гаднах сав нь алт болон очир эрдэнийн шигтгээгээр чимэглэгдсэн байдаг ажээ. Анх 1800 онд Викториа (Victoria) хатан хаанд зориулан уг үнэртэнг зохион бүтээж байсан гэх яриа бий.

"Clive Christian" - 2350 доллар

69
таалагдаж байна

8
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()
Facebook cэтгэгдэл