Сурталчилгаа (15)
Хаах

Солонгос охидын хамтлагийн нууц задарлаа

Солонгосын алдарт охидын хамтлагийн гишүүд бүгд л өхөөрдөм төрх, гоолиг сайхан бие, ганган дэгжин байдлаараа гайхагдсаар байдаг. Тэдний төгс байдал олны анхаарлыг татаж, яаж ингэж гоё байдаг талаар хүн бүхэн мэдэхийг хүсдэг нь гарцаагүй. Харин бидний хүслийг сонсов уу гэлтэй нэгэн үе охидын хамтлагийн гишүүн байсан бүсгүй тэдний нууцыг задалсан байна. Ингээд мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцъя. 

Солонгос охидын хамтлагийн нууц задарлаа

Өмнөд Солонгосын алдарт "SNSD" буюу "Girls’ Generation" охидын хамтлагийн тухай сонсож байгаагүй хүн ховор биз ээ. Тус хамтлаг нь "SM" энтертайнментийн нэр дор уран бүтээлээ туурвидаг бөгөөд нийтдээ 8 гишүүнээс бүрдэнэ. Хамтлагийн гишүүн бүр гоо сайхан төрхтэй дээр нь гоолиг сайхан биетэй байдаг. 

Харин нэгэн үе "SNSD" хамтлагийн гишүүн гэгдэж явсан Стелла Ким (Stella Kim) гэх бүсгүй Солонгос охидын хамтлагийн хар бараан түүхийг сөхөж, үнэнг дэлгэсэн байна. Тэрээр өдгөө 26 настай төдийгүй 4 настай байхдаа Америк улсыг зорьж, тэндээ амьдрах болжээ. Харин ахлах сургуульд орсон цагаасаа "K pop" урсгалыг сонсох болж, үүндээ уусан шингэсэн аж. 

Тэрээр зуны амралтаа тааруулан Өмнөд Солонгос улсыг зорин онгоцоор нисэж явахдаа "SM" энтертайнментийн гүйцэтгэх захиралтай тааралдаж, халуун дотно яриаг өрнүүлсэн төдийгүй Кимийг  хамтлагтаа орохыг урьжээ. Охин итгэхийн аргагүй санал тавьсанд баярлаж, шалгаруулалтанд орж тэнцсэн байна. Түүнийг хамтлагт дуулж, бэлтгэлдээ орохыг зөвшөөрсөн боловч, охины эцэг эх эсэргүүцэж, Кимийг Америк руу буцаан авч явжээ. 

Харин Ким хичээлдээ явахын хажуугаар аав ээжтэйгээ ярилцаж, зуны амралтаараа Солонгосд очиж, бэлтгэлээ хийж байхаар болсон юм. Тэрээр зундаа Солонгост ирж өдрийн 13 цаг бэлтгэл хийж, дуу бүжиг сурч байв. Удалгүй тэрээр коллежээ төгсөж, Солонгост бүр мөсөн ирж, жинхэнэ утгаараа дуучин болохоор шийдсэн байдаг.

Гэвч бүх зүйлс түүний санасан шиг амар хялбар байсангүй. Төрөлхийн гайхалтай авьяастай байлаа гээд, энгийн хүнээс хэд дахин илүү тэсвэр тэвчээр, сэтгэлийн хат байхгүй бол амжилтанд хүрэх боломжгүй байв. Хэрэв дуучин болохыг хүсвэл царайлаг төрх, сайхан бие галбиртай, ерөнхийдөө гадаад үзэмжийн хувьд төгс байх шаардлагатай гэж үздэг байна. 

Тэрээр дасгал хөдөлгөөн, бүжгийг олон цагаар хийж, хөлс хүчээ дуслуулж ядаргаанд орох шахжээ. Харин түүнийг сургагч багш нар нь хэт тарган байна гэж үзэн турахыг шаардсан аж. Хүсэл мөрөөдлөөр жигүүрлэсэн охин хоолноос гарч, турахаар шийдсэн бөгөөд түүнийг харсан хүмүүс "Өө энэ чинь царай муутай, бүдүүн юм байна ш дээ" гэхчлэн шоолж, хэцүү байдалд оруулж байжээ. 

Бүсгүй сүүлдээ бараг хоолноос гарч, 170 см өндөртэй атлаа ердөө 40 кг жинтэй болсон байв. Тэрээр ямар ч эрч хүчгүй, сул дорой болж хувирч байсан төдийгүй хоол тэжээлийн дутагдалд орж, хэд хэдэн удаа ухаан алдаж байсан юм. Харин хамтлагийн охид нь түүнийг гадуурхаж, харилцаа тааруухан байсан тул Кимд амьдрах хүсэл ч төрөхөө байсан гэдэг. 

Ямартай ч хүнд хэцүү бэрх бүхнийг даван туулж, одоо л нэг дуучин боллоо гэтэл хариуцсан продакшн байгууллага нь түүний үйл хөдлөл бүрийг зааж, хүсээгүй зүйлсийг нь хийлгэж, хэлэх үгсийг нь хүртэл зааварлаж байсан юм. 

Ким "Тэдний гоо сайхан төрх, ялдам инээмсэглэлийн ард айдас, зовлон, түгшүүр нуугдаж байдаг. Тэнд яг л дайны талбар шиг... Нэгнээ ялан дийлэх, давж гарах гэсэн хүсэл нь давамгайлж, нэгнээ хорлох явдал их гардаг. Үнэхээр аймшигтай ертөнц юм шүү. " хэмээжээ. 

Удалгүй тэрээр яагаад чухам ингэж зовж зүдэрч байж дуучин, алдар нэртэй болох ёстойг гайхаж, өөрөөсөө асуух болжээ. Энэ бүхнийг давж гарлаа гээд түүнд ямар ашигтай гэж? энэ мэтчилэн элдэв бодлууд Кимд төрж, эцэст нь урлагаас хөндийрөхөөр шийдсэн байна. 

Энэ нь түүний гаргасан хамгийн зөв шийдвэр байсан тухай Ким дурддаг бөгөөд хэрэв өдгөө тус хамтлагт байсан бол амьдралын аз жаргал, амтыг мэдрэлгүй, яг л утсан хүүхэлдэй шиг байх байсан биз гэж боддог гэнэ.

Харин Ким шиг зоригтой шийдвэр гаргаж чадалгүй зовлон зүдгүүрийг туулж яваа зарим дуучин, жүжигчид хэт дарамттай байсаар залхаж, өөрийгөө хэн гэдгээ ч ойлгохоо байж, амиа хорлох тохиолдлууд ихээр гардаг байна. Цаг ямагт гадаад төрхөндөө анхаарч, хэлж байгаа үг, хийж байгаа үйлдэл бүрээ хянаж, бусдын үгээр амьдралаа шийдвэрлэнэ гэдэг дэндүү утгагүй мэт санагдана. Үүнээс гадна шүтэн бишрэгчид нь тэднийг хором ч тайван суулгадаггүй бөгөөд хувийн амьдрал, карьерт нь хэт их нөлөө үзүүлдэг аж.  

Өөрийн шийдвэртээ үнэнч байж чадсан Ким урлагаас хөндийрч суралцахаар шийдвэрлэсэн байна. Сургууль номын мөр хөөж, өөрийн оюун бодол тархиа цэнэглэх нь түүний хамгийн дуртай зүйлсийн нэг билээ. 

Харин тэрээр одоогоор өөрийн блогийг ажиллуулж, олон нийтэд үзэл бодлоо танилцуулдаг байна. Мөн "Clinique" компанид олон улсын маркетинг хариуцаж ажилладаг юм. 

346
таалагдаж байна

37
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()
Facebook cэтгэгдэл