Сурталчилгаа (15)
Хаах

Бүх цаг үеийн хамгийн шилдэг дөнгөлтүүд

Та урьд өмнө нь дотны найз нөхдөөрөө тоглож л байсан биздээ? Хүн гэдэг амьтан заримдаа дэггүй зандаа хөтлөгдөн бусдаар тоглож, хөөрхөн шоглохыг хүсдэг. Гэвч заримдаа тэдгээр санаанууд нь бүгд бүтэлтэй болдоггүй бөгөөд төсөөлж байснаас ч муу үр дагаварт хүргэдэг нь нууц биш. Хэдий тийм ч гэлээ, тэдгээр санаануудын зарим нь өөрийн эрхгүй инээд хүргэх нь бий. Ийнхүү та бүхэндээ бүх цаг үеийн хамгийн шилдэг дөнгөлтүүдийг үзүүлж байна.

Бүх цаг үеийн хамгийн шилдэг дөнгөлтүүд

15 "Иогийн өмд"

"FouseyTube" сувгийн залуусын дөнгөлт хийсэн бичлэгүүд хэзээний алдартай бөгөөд тэдний иогийн өмд өмсөж, бусадтай хөгжилдсөн бичлэг танд инээд хөөр бэлэглэнэ гэдэгт итгэлтэй байна.

14 "Бялуугаар нүүрийг нь угаагаад зугтах"

Таныг гудамжинд зүгээр явж байх үед хэн нэгэн ирээд нүүрэнд чинь таваг дүүрэн бялуу нялвал та яах вэ? Мэдээж хэрэг сайхан санагдахгүй л болов уу. Тэгвэл хамтдаа дараах бичлэгийг үзэж, хүмүүс хэрхэн хүлээж авч буйг сонирхоцгооё. 

13 "Тэсрэх бодис"

"Jalals" хэмээх нэрээр цахим ертөнцөд шуугиан тарих болсон хэсэг бүлэг залуучуудын хийсэн дөнгөлтүүдийг та өмнө нь үзэж л байсан биздээ? Тэд алан хядагчид шиг хувцаслан олон нийтийг айдаст автуулахыг зорьдог байна. Ингээд тэдний тэсрэх бодис дэлбэлэх гэж байгаа мэт дүр эсгэсэн нэгэн сонирхолтой дөнгөлтийг хамтдаа үзэцгээе.

12 "Тэсрэх бөмбөг"

"Jalals"-ийн ээлжит нэгэн сонирхолтой бичлэг...Тэд энэ удаад тэсрэх бөмбөг дэлбэлэхээр шийджээ. 

11 "Сүнс"

Сүнс гэж энэ хорвоо ертөнц дээр үнэхээр байдаг болов уу? Дараах бичлэгийг үзээд та нэгийг бодож, хоёрыг тунгаах биз ээ.

10 "GTA тоглоомыг дуурайсан нь"

Тоглоом сонирхогчдын хамгийн ихээр тоглох дуртай тоглоомнуудын нэг болох "GTA"-г дуурайж, "KenPranksTV"-ийнхэн нэгэн сонирхолтой дөнгөлт хийснийг та бүхэндээ хүргэж байна. 

9 "Нэгийн эсрэг олуулаа"

Коди Персин (Cody Persin) гэх залуугийн хийсэн нэгэн сонирхолтой бичлэгийг "Youtube" хуудаснаа байршуулснаас хойш 18 сая хүний хандалт аваад байгаа бөгөөд таны сонирхлыг уг бичлэг өөрийн эрхгүй татна гэдэг итгэлтэй байна.

8 "Шампунь"

Үсээ угаагаад, усаар зайлтал хөөс нь арилахгүй байх бөгөөд тэр бүү хэл улам хөөсрөх нь хэний ч бухимдлыг төрүүлнэ. Харин тэдний тэвчээрийн хязгаар хаана хүрэх бол? 

7 "Боссон эрхтэн"

Олон нийтийн газар бэлэг эрхтэн нь боссон залуу тантай яриа өдвөл сайхан санагдахгүй нь лавтай. Харин нэгэн залуу хүмүүсийн гаргах хариу үйлдэл, царай төрхийг харах үүднээс нэгэн сонирхолтой дөнгөлтийг сэджээ. 

6 "Ажлын ярилцлага"

Эд Бассмастер (Ed Bassmaster) гэх залуу ажлын ярилцлаганд орохоор ирсэн залууг дөнгөж, итгэхэд бэрх, хачирхалтай асуултуудыг асууж, түүнтэй ярилцлага хийсэн байна. 

5 "Солир"

"LG" брэнд өөрсдийн бодит мэт харагдах телевизийг ашиглаж, олон хүнийг айдаст автуулжээ. Энэ нь тэдний хувьд гайхалтай сурталчилгаа болж чадсан төдийгүй уран сэтгэмж бүхий технологийн дэвшил тэдэнд олон сая долларын ашгийг авчирчээ.

4 "13-ны баасан гараг"

Жэй Карл (Jay Karl) гэх залуу нэгэн хачирхалтай санаа бодож олж, 13-ны баасан гарагт хүмүүсийн зүрхийг зогсоохоор дөнгөлт хийжээ. Тэрээр голын эрэг дагуу загасчилж явсан залуус руу сэлэм барин дайрч, тэднийг айлгасан байна. Мөн та энэхүү бичлэгнээс хүний хувиа хичээсэн зан чанар, амиа бодсон үйлдлийг харж болох юм. 

3 "Цасан хүн"

Хүн айж сандрах, цочсоноосоо болж юу ч хийж болно. Харин тоглоом тоотой нь дээр гэдгийг сануулав уу гэлтэй цасан хүн болж бусдыг дөнгөж байсан залуу ууртай эрийн гарт өртөж, бяцхан охиныг бэртээх шахжээ. 

2 "Зомбигийн дайралт"

Үнэхээр зомби гэх зүйл бидний дунд гараад ирвэл яах бол? Мэдээж хүн бүхэн айж зугтах нь гарцаагүй боловч тэдний гаргаж байгаа царай, хийж байгаа үйлдэл нь элэг хөшөөх шахна. Тус бичлэг "Youtube"-д хэдийн 31 сая хүний хандалт авсан байна.

1 "Аюултай хурга"

Бусдыг чадагч "Jalals"-ийн залуус хурганд хуурамч тэсрэх бөмбөг зүүж, хүмүүсийн хажууд орхихоор шийдсэн байна. Тэд тус дөнгөлтөө хэрэгжүүлж олон хүний зүрхийг зогсоох шахжээ. Учир нь  гадаад орнуудад тэр тусмаа Америкт террорист халдлага ихээр зохион байгуулагдаж, олон мянган хүн амь насаараа хохирдог билээ. Харин тэдний энэхүү айдсыг ашиглаж, террористуудын дүрд хувирч олон хүнийг айлгасан бөгөөд энэхүү бичлэг нь “Youtube” хуудаснаа тавигдсан даруйдаа шуугиан тарьж, бүх цаг үеийн хамгийн шилдэг дөнгөлт гэх цолыг хүртээд байгаа юм.

37
таалагдаж байна

12
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()
Facebook cэтгэгдэл