Сурталчилгаа (15)
Хаах

Хамгийн хэрцгий цуврал алуурчид

Сэтгэл сэртхийлгэм аймшигтай цуврал аллагуудыг кинон дээрээс л үзэж байснаас, бодит амьдралаас төдийлөн харж байгаагүй болов уу? Эдгээр хүмүүсийн гарт онц хэрцгийгээр амиа алдсан хүмүүсийн тоо хэдэн зууд хүрэх бизээ. Ингээд та бүхэндээ дэлхий яаж даадаг байна аа?.. гэмээр цуутай гэмт хэрэгтнүүдийг хүргэж байна.

Хамгийн хэрцгий цуврал алуурчид

1 Тед Банди (Ted Bundy)

20-р зууны хамгийн аймшигтай цуврал алуурчдын нэг Тед Банди 1970-аад оны үед, олон залуу эмэгтэйчүүдийг хулгайлж, хүчирхийлэн амийг нь харгисаар бүрэлгэдэг байсан байна. Тэрээр хохирогчидоо голдуу олон нийтийн газар байхад нь ойртож, танилцан улмаар хороох газар руугаа дагуулан явж, хүчирхийлэн харгисаар тамлаж, хөнөөдөг байжээ. Түүний гарт харамсалтайгаар нас барсан охидын 12 нь толгойгоо тасдуулсан байдалтай олдсон байна. Тэрээр хоёр ч удаа цагдаа, шүүхийн ажилтнуудаас зугтсан бөгөөд 1989 цахилгаан сандал дээр сууж, цаазаар авхуулсан байна.

Тед Банди (Ted Bundy)

2 Чарльз Энжи болон Леонард Лейк (Charles Ng and Leonard Lake)

Хятад-Америк гаралтай цуврал алуурчид болох Чарльз Энжи болон Леонард Лейк нарын хөнөөсөн хүмүүсийн эд эрхтнүүд Калифорни мужийн Кaлaвeрaсын нутаг, Ранчо нуурын орчмоос олджээ. Эдгээр эд эрхтнүүдийг шинжээчид 11-оос 25 орчим хүнийх байна хэмээн барагцаалан дүгнэсэн байна. Алуурчдыг Канад руу зугтаах гэж байхад нь баривчилж, улмаар 1999 онд Сан Квентиний шоронд цаазаар авжээ.

Чарльз Энжи болон Леонард Лейк (Charles Ng and Leonard Lake)

3 Жон Уэйн Гacи (John Wayne Gacy)

1972-оос 1978 оны хооронд амьдарч байсан аймшигт цуврал алуурчин Жон Уэйн Гacи, өсвөр насны 33 охид хөвгүүдийг харгисаар хүчирхийлэн хөнөөсөн хэрэг гарч байжээ. Түүний байшингийн доороос зэрэмдлэгдсэн 26 хүний цогцос олдсон байна. Улмаар тэрээр 33 аллагын хэргээр 14 жил хоригдож, 1994 оны тавдугаар сарын 10-нд цаазаар авахуулсан байна.

Жон Уэйн Гacи (John Wayne Gacy)

4 Андрей Чикатило (Andrei Chikatilo)

ЗХУ-ын цуврал алуурчин, яргачин хочит Андрей Чикатило 1978-аас 1990 хооронд 50 гаруй хүүхэд, эмэгтэйчүүдийг зэрэмдэглэн хүчирхийлж, хороосон аймшигт хэрэг гарчээ. Удаан хугацааны туршид хэргээ хүлээхгүй байсан тэрээр 1992 оны 4-р сард 53 хохирогчийг хөнөөснөө хүлээн зөвшөөрсөн байна. Тэдгээр цогцоснууд хүн танихын аргагүй зэрэмдэглэсний дээр хүчинд автсан шинжтэй байсан гэнэ.  Андрей 1994 оны хоёрдугаар сард цаазаар авахуулжээ.

Андрей Чикатило (Andrei Chikatilo)

5 Томми Линн Селлс (Tommy Lynn Sells)

АНУ-ын Техас мужын онц ноцтой гэмт хэрэгтэн Томми Линн Селлс нь 1985-аас 1999 онуудын хооронд 70 гаруй хүний амийг хэрцгийгээр хороосон байна. Тэрээр айлын гэрт дайрч орон, 13 настай бяцхан охиныг 16 удаа хутгалж амийг нь хороон мөн унтлагын өрөөнд нь байсан 10 настай охиныг хутгалсан байна. Хөрш айлууд нь чимээтэй байна хэмээн цагдаад дуудлага өгөн, хэрэгтэн баригджээ. Золоор 10 настай охин амьд мэнд үлдсэн байна. Тэрээр Техасын Ливингстоны шоронд цаазаар авахуулсан ажээ.

Томми Линн Селлс (Tommy Lynn Sells)

6 Гари Рижвэй (Гари Ridgway)

АНУ-ын Вашингтон мужид 1980-аас 1990-ээд оны хооронд 70 гаруй эмэгтэйн амийг бүрэлгэсэн хэрэг гарч байжээ. Үүний ялтнаар Гари Рижвэй баригдсан байна. Тэрээр тухайн үедээ Ногоон голын алуурчин хэмээгддэг байсан юм. Учир нь тэрээр хөнөөсөн хүмүүсээ "Ногоон гол"-д хаядаг байсаан байна. Гари Рижвэй, 2001 онд баривчлагдаж, шүүхээс түүнийг насаар нь хорих ял оноожээ. 

Гари Рижвэй (Гари Ridgway)

7 Педро Родригиз Филхо (PedroRodrigues Filho)

Педро Родригиз Филхо нь Бразилийн цуврал алуурчин юм. Тэрээр 14 настайгаасаа хүн хороож эхэлсэн бөгөөд 71 хүний амийг онц ноцтойгоор бүрэлгэж, улмаар 1973 онд 128 жилийн хорих ялаар шийтгэгдсэн байна. Шоронд байх хугацаандаа хамт хоригдож байсан хүний амийг бүрэлгэж, 400 жилийн хорих ялыг авжээ.

Педро Родригиз Филхо (PedroRodrigues Filho)

8 Даниел Камарго Барбоса (Daniel Camargo Barbosa)

Колумбын цуврал алуурчин Камарго 1970-аас 1980-аад оны хоорон 150 гаруй охид бүсгүйчүүдийг хүчиндэж, хөнөөсөн байна. Тэрээр Колумбын шоронгоос оргосоныхоо  дараа нь ахин 71 охидыг онц хэрцгийгээр хөнөөсөн ажээ. Тэрээр 1989 онд баригдаж,  ердөө 16 жилийн хорих ял авсан гэнэ. Камарго 1994 оны 11-р сард шоронд хүнд алуулан нас барсан байна. 

Даниел Камарго Барбоса (Daniel Camargo Barbosa)

9 Доктор Харолд Шипман (Dr Harold Shipman)

Доктор Харолд Фредрик Шипман Английн нэр хүндтэй эмч байсан бөгөөд 250 гаруй хүнийг зориудаар хөнөөсөн  нь сүүлд тогтоогдсон байна. Тэрээр өвчтөндөө өндөр тунгаар тариа тарьж амийг нь хөнөөдөг байсан гэнэ. Шүүхээс түүнд 15 жилийн хорих ялыг өгсөн бөгөөд 2004 оны нэгдүгээр сард шоронд өөрийгөө дүүжлэн амиа хорлосон байна.

Доктор Харолд Шипман (Dr Harold Shipman)

10 Педро Алонко Лопес (Pedro Alonso Lopez)

Педро Алонко Лопес нь Колумбын цуврал алуурчин юм. Тэрээр 300 гаруй охид, бүсгүйчүүдийг хөнөөсөн хэргээр баривчлагдсан байна. Тэр дундаа эмзэг бүлгийн охидыг эзэнгүй байшинд хорьж, хүчирхийлэн онц хэрцгийгээр хороодог байжээ. Түүний хороосон хохирогчдоос 53 нь олдсон байна. 1980 онд Эквадорын шоронд 18 жилийн хорих ял эдэлж, суллагдсан ч 2002 онд дахин гэмт хэрэг хийн баривчлагдсан байна. 

Педро Алонко Лопес (Pedro Alonso Lopez)

15
таалагдаж байна

87
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()
Facebook cэтгэгдэл