Сурталчилгаа (15)
Хаах

Хөргөгчиндөө зоос тавих ямар учиртай вэ?

2016-11-12, 18:20
70,650

Бид бүхэнд заримдаа гэрээ эзгүй орхин олон хоногоор явах хэрэг гардаг билээ. Тэр хооронд гэрт тог тасрах, цахилгааны асуудал гарахыг үгүйсгэхгүй. Гэрээ эзгүй орхихдоо хүн бүрийн санааг зовоодог зүйл бол хөргөгч, хөлдөөгч билээ. Ингээд та бүхэндээ гэрээ хэд хоногоор эзгүй орхиод ирэхэд хөргөгчин дэх хоол хүнс муудаагүй эсэхийг шалгах сонирхолтой бөгөөд энгийн аргыг хуваалцаж байна.

Хөргөгчиндөө зоос тавих ямар учиртай вэ?

1

Үүний тулд та нэг аяганд ус хийж хөлдөөх бөгөөд дотор нь нэг зоос хийн хөргөгчиндөө буцааж тавиарай.

2

Ингээд гэртээ эргэн ирж, аягыг үзэх үед зоос яг байрандаа байвал танайд тог тасраагүйгээр барахгүй хөргөгчин дэх хоол хүнсийг ямар ч асуудалгүй хэрэглэх боломжтой гэсэн үг аж.

3

Харин зоос аяганы дунд хэсэгт байвал удаан хугацаагаар биш ч хэдэн цаг тог тасарчээ гэж ойлгож болно. Гэсэн ч та хөргөгчин дэх хоол хүнсээ асуудалгүй хэрэглэх боломжтой юм. Хэрвээ зоос аяганы ёроолд байх юм бол та хөргөгчинд байсан хүнсээ тэр дор нь гаргаж хаях хэрэгтэй гэдгийг анхаараарай.

4

Учир нь урт хугацаагаар тог тасарч, хөргөгчний мөс хайлж, буцаад хөлдсөн гэсэн үг бөгөөд ийм үед бүх хоол хүнс муудсан байх нь бий. Ингэснээр хоолны хордлого тусахаас гадна маш олон сөрөг нөлөөтэй ажээ.

345
таалагдаж байна

30
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()
Facebook cэтгэгдэл