Сурталчилгаа (15)
Хаах

Хумсаа хэрхэн төгс будаж сурах вэ?

2016-11-19, 14:29
25,165

Охид бүсгүйчүүдийн хувьд гоо үзэсгэлэнгийнх нь хамгийн том илэрхийлэл бол гар, тэр дундаа цэвэрхэн будаж янзалсан, үзэмжтэй хумс байдаг. Хумсны будалт гэдэг урлаг болтлоо хөгжсөн өнөө цагт бүр илүү чамин, санаанд оромгүй шинэ трэндүүд урган гарч, тэр бүгд охид бүсгүйчүүдийг давалгаандаа хамруулж байна. Харин хумсаа хэрхэн төгс будаж сурах тухай хэрэгтэй мэдээллийг зөвхөн танд зориулан бэлтгэлээ. 

Хумсаа хэрхэн төгс будаж сурах вэ?

1 Өвөрмөц хумс

Цэвэрхэн атлаа дэгжин хумстай харагдахыг хүсдэг бүсгүйчүүдэд энэхүү будалт таалагдах нь гарцаагүй. Эхлээд зөөлөн ягаан туяатай өнгөөр хумсаа будна. Дараа нь цагаан өнгийн лакыг пролонд түрхэж, хумсны голоос эхлэн зөөлөн, үзүүр хэсгийг чанга дарж түрхээрэй. 

Өвөрмөц хумс

2 Нүцгэн зөөлөн өнгө

Сүүлийн үед охид бүсгүйчүүд аль болох зөөлөн буюу нүцгэн өнгийг сонгох болсон. Харин үүнийгээ бага зэрэг чимэглэж, цэцэг, мод зэргийг зурах нь улам бүр үзэсгэлэнтэй, хараа булаам харагдах аж. 

Нүцгэн зөөлөн өнгө

3 Алтан хумс

Чамин, гоёмсог, анхаарал татах хумстай болохыг хүсдэг охид бүсгүйчүүд наашаа анхаарлаа хандуулаарай. Эхлээд хумснуудаа 1-р зурагт үзүүлсэнтэй адил будаж бэлтгэнэ. Дараа нь дунд хуруундаа "V" хэлбэр гаргаж, хар өнгөөр будаад гол хэсгийг гялалзсан алтан шар өнгөөр будаарай. Долоовор болон ядам хурууг ч мөн өөрийн хүслээр бага зэрэг чимэглэж болно. 

Алтан хумс

4 Классик будалт

Улаан хүрэн өнгө нь ихэмсэг бардам байдлыг илтгэдэг. Бүсгүй таныг улам бүр өөртөө итгэлтэй, үзэсгэлэнтэй харагдахад тус хумсны будалт тус болох юм. Гэхдээ бага зэрэг чимэглэлтэй бол илүү догь биш гэж үү? Та эхлээд ядам хуруунаас бусдыг нь улаан хүрэн өнгөөр цэвэрхэн будах хэрэгтэй. Харин ядам хуруугаа зөөлөн ягаан өнгөөр будаарай. Дараа нь ядам хурууны хумсан дээрээ нарийн туузыг зурагт үзүүлсэнтэй адил нааж, улаан хүрэн өнгөөрөө будах ёстой. Ингээд л таны хумс нь үзэсгэлэнтэй төдийгүй дэгжин харагдах юм. 

Классик будалт

5 Франц будалт

Загварын эх орон гэгддэг Франц улсын охид бүсгүйчүүд цэвэрхэн атлаа чамин хумсыг илүүд үзэж, буддаг юм. Хумснуудаа биений өнгөтэй будгаар жигд цэвэрхэн будаж бэлтгэнэ. Хумсныхаа үзүүр бүрийг алтлаг саагаар чимэглэж, будах бөгөөд эцэст нь өнгөгүй будгаар жигд тарааж будах хэрэгтэй. Ингэснээр таны будаг удаан хугацаанд тогтож, гоо сайхан төрхийг тань улам бүр тодотгож байх болно. Энэхүү будалтыг урт богино гэхчлэн бүх төрлийн хумсанд хийж болно гэдгээрээ давуу билээ. 

Франц будалт

6 Цэцгэн хээ

Цэцгэн хээг зөвхөн гоо сайхны салонд очиж, мөнгөө төлж хийлгэх хэрэгтэй гэж үзэж байвал та буруу бодож байна. Үүнийг та гэртээ ч хийх боломжтой төдийгүй бага зэрэг нямбай, мэдрэмжтэй байхад л хангалттай. Хумснууаа нүцгэн, биений өнгөөр будаарай. Дараа нь дунд болон ядам хурууны хумсандаа ногоон өнгийг уусгаж, навч зурах бөгөөд улаан болон ягаан өнгөөр цэцгийг дүрсэлж хумсаа чимэглэж болох юм. Хэрэв таны зурсан цэцэгс онцгүй болвол будгаа арилгаад дахин дахин оролдож үзээрэй. 

Цэцгэн хээ

7 Гялалзсан хумс

Чамин тансаг байдлыг илүүд үздэг охид бүсгүйчүүдэд энэхүү будалт тун ч сайхан зохицох юм. Ядам хуруунаас бусад хумсаа өөрийн хүссэн өнгөөрөө будаж болно. Гэхдээ аль болох зөөлөн цулгай өнгийг сонгоорой. Харин ядам хурууны хумсандаа өнгөгүй хумсны будаг түрхэж хатахаас нь өмнө саагаа наах бөгөөд дараа нь өнгөгүй будгаар давхарлаж будах ёстой. 

Гялалзсан хумс

8 Гантиг хумс

Хумсаа гантиг мэт болгож будах таны бодож байгаагаас ч хялбар юм. Эхлээд бүх хумсаа жигд цагаан өнгөөр будна. Дараа нь гялгар уутыг базаж байгаад үзүүр хэсэгт нь саарал өнгө түрхэж, үүнийгээ цаасан дээр дарж бүдэг болгосны дараа хумсандаа түрхээрэй. Аяганд ус хийж бэлтгээд саарал өнгийн будагнаасаа 4-5 дуслыг хийх бөгөөд эцэст нь үсний лак бага зэргийг цацна. Үүндээ хуруунуудаа нэг нэгээр нь хийж, 10 секунд орчим байлгаад болгоомжтой гаргаж аваарай. Ингээд л таны гантиг хумс бэлэн болох төдийгүй өнгөгүй будгаар давхарлаж будах ёстой гэдгээ мартуузай. 

Гантиг хумс

9 Цэнхэр омбре будалт

Тодоос бүдэг рүү уусах цэнхэр омбре будалт нь маш өвөрмөц юм. Та эрхий хуруугаа тод өнгийн цэнхэр ногоон өнгөөр будах бөгөөд бусад хумснуудаа бага багаар зөөлөрсөн цэнхэр өнгөөр будахад л хангалттай. Харин та хумс бүрт уусалттай цэнхэр омбре будалтыг бичлэгээс үзэж сонирхоорой. 

Цэнхэр омбре будалт

10 Тууз

Та хумсаа зөөлөн өнгөөр будаад хатахаас нь өмнө нарийн мөнгөлөг туузыг наах хэрэгтэй. Дараа нь өнгөгүй будгаар давхарлаж будна. Харин та бүхэндээ өвөрмөц, чамин туузтай будалтын бичлэгийг хүргэж байна. 

Тууз

Танд аль будалт нь илүү таалагдаж байна вэ?

38
таалагдаж байна

4
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()
Facebook cэтгэгдэл