Сурталчилгаа (15)
Хаах

Хүн төрөлхтнийг ямар харгис вэ гэдгийг нотлох 15 түүхэн зураг

Урсан өнгөрөх цаг хугацааны дуртатгал болж, өнөөдөр бидэнд ухаарал хайрлаж, баясал, гуниг авчрах дэлхийн хамгийн гайхалтай гэрэл зургуудыг хүргэхээр бэлтгэлээ. Эдгээр нь зүгээр ч нэг зураг биш бөгөөд тус бүрдээ өөрийн түүхтэй бөгөөд хүн бүхэнд нэгийг бодогдуулж, сэтгэлийг нь хөдөлгөж чадна гэдэгт итгэлтэй байна. Ингээд хамтдаа таны заавал үзэх ёстой гэрэл зургуудтай танилцъя. 

Хүн төрөлхтнийг ямар харгис вэ гэдгийг нотлох 15 түүхэн зураг

1 Сан Францискогийн газар хөдлөлт

1906 онд АНУ-ын Сан Франциско хотод  7.8 баллын хүчтэй газар хөдлөлт болж 3000 хүн амиа алдсан байдаг. Нийтдээ 524 сая долларын алдагдалд орж, хотын 80 хувь нь сүйрч хүн амьдрах аргагүй болсон билээ. Энэхүү өдөр зөвхөн Сан Франциско хот гэлтгүй АНУ-ын түүхэнд аймшигт хар өдөр болж хувирсан юм. Хамгийн хачирхалтай нь газар хөдлөлт ердөө л 42 секундын турш үргэлжилсэн төдийгүй энэ богино хугацаанд бүхэл бүтэн хот сүйрч, хэдэн мянган хүн амиа алдсан гэж бодохоор дэндүү аймшигтай. Тус зурагт газар хөдлөлт болж дууссаны дараа ард иргэд яахаа үл мэдэж, аюулгүй газар хайж яваа нь ажиглагдана. 

Сан Францискогийн газар хөдлөлт

2 Вьетнамын дайн

20-р зууны хамгийн сэтгэл өвтгөм зураг гэгддэг энэхүү бяцхан үрсийн зургийг Вьетнамын дайны үеэр авсан байдаг. Тэд цэргүүд болон бөмбөгдөлтөөс нуугдаж, амиа аврахын тулд муу усны нүхэнд орж нуугдсан байна. Энэ нь дайн дажин, тайван бус байдал эгэл жирийн ард иргэдэд хэрхэн нөлөөлдөг болохыг бодитоор харуулсан жишээ юм. 

Вьетнамын дайн

3 Эртний эмчилгээний арга техник

Хүн төрөлхтөн бий болсон цагаас өвчин үүсч, үүнийг эмчлэх арга хайх болсон байдаг. Харин эрт дээр цагт эмч нар өвчинг эмчлэхдээ аймшигтай аргууд хэрэглэж байсныг энэхүү зураг гэрчлэн үзүүлнэ. 

Эртний эмчилгээний арга техник

4 Унаж буй эр

Түүхэнд "Falling man" буюу "унаж буй эр" гэж тэмдэглэгдсэн тус зургийг "Associated Press" агентийн гэрэл зурагчин авсан байдаг. АНУ-ын түүхэнд хараар тэмдэглэгдэн үлдсэн 2001 оны 9-р сарын 11-ны өдөрт Аль Кайди террорист бүлэглэл худалдааны ихэр цамхагт бөмбөг хаяж олон мянган хүний аминд хүрсэн юм. Харин худалдааны төвд гарсан галаас зугтахыг хүссэн хүмүүс цонхоороо үсэрцгээсэн бөгөөд тус өдөр 200 гаран хүн цонхноос үсэрний хамгийн өндрөөс унах хэн нэгний дүрслэлийг нь гэрэл зургийн хальснаа буулгасан аж. 

Унаж буй эр

5 Хирошима

Дэлхийн хоёрдугаар дайны сүүлээр буюу 1945 оны 8 сарын 6-нд АНУ-ын зэвсэгт хүчин Хирошима хотын дээрээс атомын бөмбөг хаясан бөгөөд үүний уршгаар 129,000 эгэл жирийн ард иргэд амь насаа алдсан байдаг. Тус хот нь хүн төрөлхтний түүхэнд атомын бөмбөг дэлбэрсэн анхны хот болон үлдсэн бөгөөд нийт бүс нутгийн 90 хувь сүйрсэн юм. Үүнээс улбаалж ард иргэдийн амьдрал доройтож, өлсөж, цангаж үхэх хүмүүс ч олон байсан гэдэг. Энэ бүхнээс дүгнэж харахад дайнд хамгийн их хохирол амсаж, үүний золиос болох хүмүүс нь зөвхөн ард иргэд байдаг юм. 

Хирошима

6 Хорих лагер

Дэлхийн Хоёрдугаар дайны үед Германчууд Еврей хүмүүсийг хомроглон устгадаг байсан гэдгийг та урьд өмнө нь сонсож байсан нь лавтай. Харин тус хорих лагерт Германчууд нэг удаа ирэхдээ 40-50 машин дүүрэн Еврейчүүдийг авчирч, тэнд хоригдож байсан хүмүүсээс шилж сонгож, 12,000-г нь галд шатаан хөнөөдөг байжээ. Энэхүү зурагт дүрслэгдсэн бараантан үзэгдэх тэнгэр, холхилон алхлах хүн бүрийн зүрхэнд айдас нуугдаж байсан нь мэдрэгдэнэ. 

Хорих лагер

7 Танк сөрөгч эр

1989 онд Хятадын Тяньаньмэний талбайд цуваа дараалал үүсгэн явах танкийг хааж зогсох зоригт эрийн зургийг  Жэфф Вайднэр авчээ. Тус талбайд жагсаал хийж байсан олон зуун ажилчид, оюутнуудыг бут цохиулахаар танкуудыг Хятадын Засгийн газраас илгээсэн бөгөөд энэхүү босогч залуу өөрөөсөө хэд дахин хүчтэй танкуудыг сөрж зогссон нь дэлхий нийтэд эр зориг гэж юу вэ гэдгийг харуулж чадсан юм. 

Танк сөрөгч эр

8 Эмчийн баг

17, 18-р зууны үед камер гэгч байгаагүй боловч бид Английн музейд хадгалагдан үлдсэн багний зургийг харах аз тохиожээ. Эрт дээр цагт эмч нар хагалгаа, эмчилгээ хийхдээ энэхүү багийг өмсдөг байсан төдийгүй энэ нь урт хошуутай, хошуундаа эмийн ургамалтай байсан тул эмч нарыг халдвар авахаас сэргийлдэг байсан аж. 

Эмчийн баг

9 Нацист Герман

Дэлхийн 2-р дайныг өдөөж, үүнийхээ уршгаар 55 сая хүний амь насыг авч одсон Нацист Герман Адольф Гитлер (Adolf Hitler)-ийн удирдлага дор нэгэн үе хүчирхэгжиж, томоохон гүрнүүдийн тоонд багтаж явсан юм. Мянга мянган цэргийн сүр хүчийг үзүүлж, нэгэн зорилго дор нэгдэж чадсан тэднийг юу ч дийлэхгүй, үгүй хийж чадахгүй гэж бодож байсан ч эцсийн эцэст ялагдал хүлээсэн ч эх орон, зорилго тэмүүлэлээ хаялгүй эцсээ хүртэл тэмцэж байсныг нь үнэлэх хэрэгтэй. 

Нацист Герман

10 Титаник

Алдарт Титаникийн түүхийг мэдэхгүй хүн гэж үгүй. Тус усан онгоцны сүйрлээс болж хөлөг дээр байсан 2,224 зорчигчийн 1,500 амиа алдсан байдаг бөгөөд энэхүү зураг нь онгоц осолдсоноос 100 жилийн дараа ил болж, олон хүний сэтгэлийг хөдөлгөсөн юм. Далайд гарч анхны аялалаа хийх гэж байгаа тус хөлөг онгоц өнгө жавхаатай, сүрлэг сайхан харагдана. Гэвч эцэс төгсгөлд нь яаж дууссан болохыг бид бүгд мэдэх тул эмзэглэхгүй байхын аргагүй. 

Титаник

11 Арьс өнгөөр ялгаварлах үзэл

Америкийн хар бараан түүхийг өгүүлэх тус зургийг 1930 оны 8-р сарын 7-ны өдөр авсан байдаг. 2 хар арьстан залууг зодож, дүүжилсэн байхыг хүмүүс олсон бөгөөд энэхүү нүд хальтрам үзэгдлийг гэрэл зургийн хальснаа буулгасан байна. Тухайн үед арьс өнгөөр ялгаварлах үзэл хэр хэмжээтэй байсныг эндээс харж болох төдийгүй 1882-1968 оны хооронд гэхэд л нийтдээ 3,500 гаруй Африк, Америк гаралтай хүмүүсийг хөнөөсөн байдаг юм. Энэхүү зураг нь хүмүүсийн тэгш эрхийн хуулинд нөлөө үзүүлсэн байдаг бөгөөд энэ үйл явдлаас 86 жилийн дараа амиа алдаж, дүүжлүүлсэн хоёр хар арьст иргэнийг гэм буруугүйг тогтоосон байдаг юм. 

Арьс өнгөөр ялгаварлах үзэл

12 2 дахь онгоц

Дээр дурдсанчлан олон хүний амь насыг авч одсон тус аймшигт явдлыг мартахын аргагүй билээ. Харин энэхүү зураг бол эхний онгоц худалдааны төвийг мөргөсний дараа 2 дахь онгоц ирж мөргөх гэж байгаа үйл явц юм. Ердөө хэдхэн минутын дотор олон мянган хүн өвчин шаналалаа үл дийлж, хайртай гэр бүлийнхэн, найз нөхдөө орхин хорвоогийн мөнх бусыг үзүүлж байсан гэж бодоход эмзэглүүштэй. 

2 дахь онгоц

13 "The Klan"

Бүх цаг үеийн хамгийн аймшигтай, жихүүдэс төрүүлэм зураг бол яахын аргагүй хар, цагаан өнгийн нөмрөг, малгай өмссөн "Ku Klux Klan" бүлэглэлийн энэхүү дүрслэл юм. Бусдын амь насанд халдаж, дээрэм тонуул хийж, хүчирхийлэл үйлдэгч тус бүлэглэл нь дэлхий нийт, тэр тусмаа АНУ-ын томоохон дайсан билээ. Тухайн үед тэд хүн бүрийн зүрхэнд айдас хуруулж явжээ. 

"The Klan"

14 Чернобил

1986 оны 4 сарын 26-нд болсон Чернобилийн цөмийн эрчим хүчний үйлдвэрт гарсан дэлбэрэлт нь маш их гарз хохирлыг авчирсан билээ. BBC агентлагийн мэдээлснээр, энэхүү дэлбэрэлтийн улмаас их хэмжээний цацраг идэвхт бодис тархсан гэжээ. Үүний улмаас 29 хүн газар дээрээ нас барсан боловч, түүний хорт бодисын нөлөө өнөөг хэр нь Украйны ард түмнийг шаналгасаар байна. Элдэв гажиг төрөлт, бие физиологийн өөрчлөлтүүд, онош нь тодроогүй аймшигт өвчлөлүүд гээд тоочоод баршгүй. 

Чернобил

15 Еврейчүүд

Дэлхийн хоёрдугаар дайны хамгийн аймшигт дүр зураг бол гэм зэмгүй Еврейчүүд юм. Тэд ердөө л Еврей хүн болж төрснөөсөө болж үй олноороо баригдаж, лагерт хоригдон, хүнд хэцүү ажил эрхэлж, эцэстээ амиа алдсан байдаг билээ. Энэхүү аймшигт хорих лагерт маш олон бие давхар хоригдол бүсгүйчүүд ирдэг байсан бөгөөд шоронгийн хүнд дэглэм, албадан хөдөлмөр эрхлэлт зэргээс үүдэн үрээ алдан, зулбах цаашлаад амь насаа хүртэл алддаг байсан ажээ.

Еврейчүүд

39
таалагдаж байна

95
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()
Facebook cэтгэгдэл