Сурталчилгаа (15)
Хаах

Танд уйдах зав олгохгүй үргэлжилсээр дуусах 16 кино

Амралтын өдөрт тань өнгө нэмэх зүйл бол яахын аргагүй сэтгэлд тодрон үлдэж, аз жаргал баяр хөөр, ухаарал хайрлах кинонууд байдаг билээ. Харин бид та бүхнийхээ амралтанд зориулж, ухаан шаардаж, гүн гүнзгий утга агуулгатай өвөрмөц кинонуудыг санал болгож байгаа юм. Эдгээр киног бүх анхаарлаа төвлөрүүлж, тогтож сууж үзэх хэрэгтэй төдийгүй танд нэгийг бодогдуулж, олон зүйлсийг ухаарч ойлгох сэдлийг төрүүлнэ гэдэгт итгэлтэй байна. 

Танд уйдах зав олгохгүй үргэлжилсээр дуусах 16 кино

1 "The Imitation Game" - 2014 он

Британий математикч Алан Тьюринг (Alan Turing) Дэлхийн хоёрдугаар дайны үед нэгэн кодын утга учрыг тайлахаар олон даваа нугачааг туулдаг юм. Тэрээр чухам юуны хойноос хөөцөлдөж, толгой гашилгаж байсны учрыг та "The Imitation Game" киноноос хүлээн авч үзээрэй. 

"The Imitation Game" - 2014 он

2 "The Girl on the Train" - 2016 он

Энэхүү гайхалтай уран бүтээл таныг алмайруулах нь гарцаагүй. Ричэл гэх бүсгүй өдөр бүр галт тэргээр явж, ажилдаа хүрдэг байв. Харин тэрээр байнга л аз жаргалтай нэгэн хосыг галт тэрэгний цонхоо ажигладаг байсан бөгөөд нэг өдөр дасгал хийж гүйж явсан бүсгүй гэнэт алга болох аж. Энэ бүхнийг өөрийн нүдээр харсан цор ганц хүн бол Ричал төдийгүй алга болсон бүсгүйн хэрэгт холбогдож, чухам юу болсон зангилааг нь олох гэж олон зүйлстэй нүүр тулна. Таныг хором ч уйдаахгүй энэхүү киног амралтын өдрүүдээр үзэхийг зөвлөе. 

"The Girl on the Train" - 2016 он

3 "Now You See Me" - 2013 он

Илбийн шидийг гаргууд эзэмшсэн залуус нэгдэж, өөрсдийн ур чадвараар олныг алмайруулна. Гэхдээ зүгээр ч нэг алмайруулж, гайхшруулах бус үүнийгээ ашиглаж бусдыг луйварддаг аж. Тэднийг барих гэсэн Холбооны мөрдөх товчооны ажилчид болон луйварчдын хөөцөлдөөн, адал явдал танд таалагдах нь гарцаагүй. 

"Now You See Me" - 2013 он

4 "The Judge" - 2014 он

Амжилттай яваа нэгэн хуульч эр өсч төрсөн нутагтаа ээжийнхээ оршуулганд оролцохоор хүрч ирнэ. Харин түүний ээжийнх нь үхэлд аав нь сэжиглэгдэж байгааг олж мэдэн, залуу тэндээ үлдэж хэргийн үнэнг олж илрүүлэхээр хичээх болно. Гэвч энэ нь зүгээр ч нэг аллага байсан биш болох нь илэрч, маш олон зүйлсийн учир зангилаа тайлагдах аж. 

"The Judge" - 2014 он

5 "Prisoners" - 2013 он

Келлер Довер (Keller Dover) гэх залуугийн 6 настай охин найзынхаа хамт алга болно. Тэрээр бяцхан охиноо хайж, хэргийн учрыг тайлах гэж оролдож, адал явдлаар таныг аялуулах аж. Энэхүү гайхалтай уран бүтээлийг үзсэн хүн бүрт хэзээ ч мартагдашгүй дурсамж үлдээдэг бөгөөд сэтгэл хөдлөлийг дээд цэгт нь хүргэж чаддаг юм. 

"Prisoners" - 2013 он

6 "The Big Short" - 2015 он

Мөнгө гэдэг үргэлж л амьдралын хамгийн чухал зүйл байсаар ирсэн билээ. Харин асар их мөнгө олох хэрэгтэй болсон залуу ямар арга сэтгэж, адал явдалтай учрахыг киноноос хүлээн авч үзээрэй. 

"The Big Short" - 2015 он

7 "Miss Peregrine’s Home for Peculiar Children" - 2016 он

Гарнаасаа гал гаргадаг охин, үл үзэгдэгч жаал гэхчлэн өвөрмөц сонин чадвартай хүүхдүүд амьдардаг хэний ч үл мэдэх газар гэж байдаг аж. Харин Жейкоб гэх 16 настай хүүд тус сонин содон газарт очих урилга ирэх бөгөөд нүдэндээ ч итгэмгүй зүйлстэй тааралдаж, ид шидийн ертөнцөөр аяладаг юм. Нээлтээ хийгээд удаагүй байгаа энэхүү уран бүтээл үзэгчдээс өндөр үнэлгээ хүртээд байгаа билээ. 

"Miss Peregrine’s Home for Peculiar Children" - 2016 он

8 "Kingsman: The Secret Service" - 2015 он

Хэн хүнд байхгүй ухаан заяасан Эгзи гэх залуу энэхүү давуу талаа ашиглаж, гэмт хэргийн ертөнцөд хөл тавих болно. Түүний гаргасан төлөвлөгөөнүүд бүгд төгс байх боловч асуудлууд ундран гарч ирсээр байх юм. Таныг суудлаас ч хөдөлгөхгүй өөртөө татаж чадах энэхүү уран бүтээл нь үзэгчдийн таашаалд ихээр нийцдэг байна. 

"Kingsman: The Secret Service" - 2015 он

9 "La Migliore Offerta" - 2012 он

Дуудлага худалдааны менежер Виржил Олдмэнд нэгэн үл таних бүсгүй эртний эдлэл заруулах хүсэлтэй байгаагаа илэрхийлнэ. Харин тус эдлэл өөртөө өвөрмөц бөгөөд аймшигт нууцыг агуулах аж. Олдмэнд энэ бүхэн сонирхолтой санагдаж бүхнийг судалж, учрыг тайлахыг оролдсоноор кино өрнөнө. 

"La Migliore Offerta" - 2012 он

10 "Mr. Holmes" - 2015 он

Дэлхийн хамгийн алдартай мөрдөгч тэтгэвэртээ гарснаас хойш чимээ аниргүй, амар тайван тосгонд амьдрах болжээ. Гэвч тэрээр нууц нь үл тайлагдах нэгэн бүсгүйн хэргийг судлахаар шийдэж, адал явдлаа эхлүүлэх аж. 

"Mr. Holmes" - 2015 он

11 "En Man Som Heter Ove" - 2015 он

Ове гэх залуу их нууцлаг. Түүнд өө сэв гэж байдаггүй. Бүх зүйлс нь цэгцтэй, нямбай байх бөгөөд хэзээ ч алдаа гаргадаггүй төгс хүн билээ. Гэвч түүнд асар их нууц байх  төдийгүй үүнийг нь олж мэднэ гэдэг тухайн хүнээс чамгүй их ухаан шаардах юм. 

"En Man Som Heter Ove" - 2015 он

12 "American Hustle" - 2015 он

Нэрт жүжигчин Женифер Лауранс (Jennifer Lawrence)-ийн туслах дүрийг нь бүтээсэн тус уран бүтээл нь Холбооны мөрдөх товчооны нууц бүлгэмийн тухай өгүүлэх аж. Онц сонирхолтой тус кино нь таныг хором ч уйдахгүй. 

"American Hustle" - 2015 он

13 "Time Lapse" - 2014 он

3 найз хамтдаа амьдардаг бөгөөд гэрэлт ирээдүйг мөрөөдөж зүтгэсээр ирсэн юм. Гэвч энэ нь тийм ч хялбар байгаагүй төдийгүй маш их ур чадвар, ухаан шаардах болсон байна. Залуус өөрсдийн арга техникээр бүхнийг даван туулж, зорилгодоо хүрэхийн тулд хэний ч санаанд оромгүй зүйлсийг даван гардаг аж. 

"Time Lapse" - 2014 он

14 "Limitless" - 2011 он

Эдди гэх бүтэлгүй сэтгүүлч залуу санамсаргүй байдлаар нэг хар тамхи олж, үүнээсээ асар их ашиг унагаж, хөрөнгө мөнгөнд умбах болжээ. Гэвч түүний жаргал удаан үргэлжилээгүй бөгөөд цөөн тоотой байсан хар тамхи нь дууссан тул адал явдал эрэлхийлж, хар тамхиа олох их аянд мордоно. 

"Limitless" - 2011 он

15 "Inferno" - 2016 он

Профессор Роберт Лэнгдон Италийн нэгэн эмнэлэгт ой ухаанаа алдсан байдалтай сэргэнэ. Тэр яаж энд ирснээ бүү хэл хэн гэдгээ ч мэдэхгүй бөгөөд аажим аажмаар бүх зүйлсийн учрыг тайлж, адал явдалтай нүүр тулах аж. 

"Inferno" - 2016 он

16 "The Accountant" - 2016 он

Бүхий л амьдралаа тооны ухаанд зориулсан залуу өөрийн авьяас, чадвараа ашиглаж, санхүүгийн яамд ажиллах болж тэнд болж өрнөх хачирхалтай зүйлсийн утга учрыг олон гэж ядна. 

"The Accountant" - 2016 он

115
таалагдаж байна

15
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()
Facebook cэтгэгдэл